2016 онд таны заавал очиж үзэх ёстой газрууд

Итгэхэд хэцүү ч  бид удахгүй хуучин оноо үдэж, шинэ онтойгоо золгох гэж байна. Ирэх ондоо та юу хийхийг хүсэж байна вэ? Хэрвээ та аялал зугаалгаар явахаар зэхэж байвал жуулчдын хамгийн их очдог үзэсгэлэнт газруудаас санаа аваарай. Ингээд 2016 онд жуулчдыг соронзон мэт татах, гайхалтай газруудыг танилцуулж байна.
2016 онд таны заавал очиж үзэх ёстой газрууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Японы Киото хотод жуулчдын нүдийг хужирлах олон гайхалтай сүм дуган, дэлгүүр хоршоо, хүүхдийн парк, цэцэрлэгт хүрээлэн гэх мэт зүйлсүүд бий. Тиймдээ ч дэлхийн аялал жуулчлалын хотуудын тоонд зүй ёсоор багтдаг байна.



2. АНУ-ын Дарби хотод байдаг зочид буудал нь хамгийн шилдэг зочид буудлаар шалгарчээ. Та энд ирсэнээр дээд зэрэглэлийн тансаг зоог зооглож, теннис, морин тойрог, цан гэх мэт өөрийн дуртай спортоороо хичээллэж, хүссэн бүхнээ хийх боломжтой юм байна.



3. Оросын Петербург хот нь аялал жуулчлалын шилдэг хотоор шалгараад байгаа юм. Та эндээс хуучны сонгодог тохижилттой гудамж талбайгаар аялж, гайхалтай уран барилгуудыг харах болно.



4. Ангилья арал нь жуулчдын хувьд сүүлийн үед очих дуртай газруудын нэг болсон юм. Энэхүү газрыг зорин ирэгсдийг далайн эргийн цагаан элс, халуун уур амьсгал, далайн хүнс угтах болно.



5. Канада Киэбэк хотод чулуун урлал, зам, гээд сонирхолтой олон дурсгалт газрууд байдаг юм байна.



6. Унгар Будапешт хотод завиар аялж, тансаг зочид буудлуудад дээд зэрэглэлийн үйлчилгээг авах боломжтой.



7. Куба улсын Хавана хотыг хуучны өнгө өнгийн үргэлжилсэн байшингууд чимэж байдаг.



8. Исландын хөдөө аралд ирсэнээр та их хотын дуу чимээнээс салж, хэсэгхэн хугацаанд ч гэсэн далайн чимээгээр сонороо мялааж, загасчдын завиар нүдээ хужирлах болно.



9. Люксэнбург хот нь ханан дээрх зураг шиг хот гэж хэлж болно. Үлгэрийн гэмээр цайз шилтгээн, цэцэрлэгт хүрээлэнгүүд таныг гайхшруулна гэдэгт итгэлтэй байна.



10. Непал улсын Эверест ууланд авирах хүсэлтэй, дайчин хатуужилтай, мөн адал явдалд дуртай хүмүүст тохиромжтой газруудын нэг юм.



11. Испанийн Гирона хот нь дундад зууныг санагдуулам байшин барилга,хуучны цаган цамхаг, гол гэх мэт газруудтай.  Мөн гайхалтай сайхан хоол, зоогийн газруудаараа алдартай учраас танд таалагдах болов уу.



12. Камбож улсын Сиам Рип-ийн "Орхигдсон гараг" гэж нэрлэгддэг Ангкор нь жуулчдын анхаарлын төвд байдаг газруудын нэг юм. Учир нь Сиам Рипийн өтгөн ойн шугуйд байдаг 700 жилийн настай сүм, дуган, булш зэрэг 154 кв метр үргэлжилдэг.



13. Нью Йорк, Квинсийг зорин ирэгсдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Учир нь Квинсийн орчин, хүмүүс, соёл, хоол хүнс зэрэг нь үнэхээр гайхалтай.



14. Калифорнийн Малибу хот нь байгалийн тогтоц, үзэсгэлэнтэй байгальтай. Малибугийн Санта Моникагийн ууланд 50 гаруй усан үзмийн тариалан байдаг байна.



15. Щвейцарийн Люцерн хот нь үзэсгэлэнтэй модон гүүрнүүд, маш цэнгэг гол, чулуун хөшөө, гүүр, хана, уламжлалаа хадгалсан байшин барилга гэх мэт олон сайхан зүйлсүүдээр дүүрэн байдаг.



16. Грек Спецес-д гайхалтай эртний эдлэл, бэлэг дурсгалууд байдаг. Мөн та гудамжинд нь морьдын жүчээ хашааг харж болно.



17. Өмнөд Каролина Чарлестон хот нь эртний түүхэн хотуудын нэг юм. Гайхалтай сайхан цэцэрлэгт хүрээлэнгүүд, усан оргилуур зэрэг байдаг ажээ.



18. Хятадын Жиншанлингийг зорин ирэгсэд Цагаан хэрмийг заавал нэг үзээд буцдаг. Цагаан хэрэм нь МЭӨ 5-Р зуунаас МЭ 16-р зууны хооронд Хятадын хаант улсууд Умард зүгийн морьтон нүүдэлчин үндэстнүүдийн халдлагаас хамгаалах зорилгоор барьж байсан гэдэг.



19. Португаль Азорегийн арлууд нь онгон дагшин байдлаа алдаагүй, байгалийн үзэсгэлэнт газруудтай.



20. Невада Рено-г зорин ирэгсэд Итали, Франц, Мексик маягаар хийсэн амтат хоолнуудыг зооглох боломжтой. Мөн буудлын хоногийн төлбөр нь 85 доллар байдаг байна.



21. АНЭУ-ын Абу Даби хотод Парисын Луврын музейтэй төстэй загвараар бүтээгдсэн байшин ирэх онд нээлтээ хийх юм байна. Энэ нь жуулчдын сонирхлыг ихээр татаж байгаа бөгөөд та Абу Дабид ирсэнээр Хятадын Буддагийн сийлбэрүүд, Италийн алдартай зураачдын тосон зургуудыг харах болно.



22. Сингапур улсад олны нүдийг хужирлах гайхамшигтай усан оргилуурууд байдаг. Мөн халуун дулаан уур амьсгал, байшин барилгууд нь содон загвартай байна.



23. Вьетнам Ханой хот нь худалдаа арилжаагаа ил задгай буюу гадаа саравчинд худалдаалдаг бөгөөд хоол хүнс нь ч гэсэн хөнгөхөн, шингэц сайтай, авч явахад тохиромжтой байдаг байна.



24. Мексикт аялахаар шийдсэн бол та усны хувцасаа авахаа битгий мартаарай. Учир нь таныг далайн эрэг, дал мод, зэрлэг ой угтах болно.



25. Өмнөд Африкийн Кругерийн үндэсний парк маш олон гайхалтай амьтадтай. Жишээлбэл хирс, арслан, усны үхэр, анааш, заан, хар ирвэс гэх мэт таны хэзээ ч биечилж дэргэдээс нь харж байгаагүй амьтадтай.



26. Италийн Сиена хотод жуулчдын хөл тасардаггүй. Учир нь хотын үзэмж нь гайхалтай уран барилгуудаар өнгө нэмсэн. Мөн үзвэр, үйлчилгээ, худалдаа, бэлэг дурсгал, хөшөө дурсгал гээд таныг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()