Хүнийг аз жаргалтай болгодог “серотонин” гормоныг хэрхэн ялгаруулах вэ?

Өөртөө итгэх итгэл, энерги, эрч хүчгүй болох, сэтгэл санаагаар унах, аз жаргалыг мэдрэх нь бүгдээрээ тархинд явагдаж буй үйл явц болохыг эрдэмтэд баталжээ. Тэгвэл цаг ямагт хэрхэн аз жаргалыг мэдэрч, сайн сайхан амьдрах вэ? Хүн аз жаргалыг мэдрэх үед "серотонин" гэх гормон ялгардаг байна. Ингээд хамтдаа "серотонин" гормонийг ялгаруулахад туслах, шинжлэх ухаанаар батлагдсан 8 аргыг мэдэж авцгаая. 

Хүнийг аз жаргалтай болгодог “серотонин” гормоныг хэрхэн ялгаруулах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Байгалийн гэрэлд алхах. Байгалийн гэрэл нь дээр дурдсан "серотонин" гормонийг ялгаруулахад тусалдаг байна. Түүнчлэн эрдэмтэн, судлаачдын үзэж буйгаар хүн өдөр бүр байгалийн гэрэлд 10-20 минут алхах нь эрүүл мэндэд сайн нөлөөтэй байдаг аж. 

2. Бага хэмжээний сахар хэрэглэх. "Глюкоз" нь "серотонин" гормонд сайн нөлөө үзүүлэх нь бий. Харин сахар нь инсулины хэмжээг бууруулж, "серотонин" гормонийг өдөөж өгдөг байна. "Глюкоз"-оор баялаг хоол хүнсэнд зөгийн бал, жимс жимсгэнэ, байцаа, лууван, цоохор майлз ордог. 

3. Витамин В6 болон В12 хэрэглэх. Судлаачдын үзэж буйгаар дээрх амин дэмүүдээр баялаг хоол хүнсийг хэрэглэснээр сэтгэл гутралаас ангижрах боломжтой гэнэ. Энэ төрлийн хоол хүнсэнд өндөг, төмс, жүрж, улаан буудай, сүүн бүтээгдэхүүнүүд болон загас, мах ордог байна. Насанд хүрсэн хүн өдөрт В6 витамин 2 мг, В12 витамин 2.4 мг-ыг биедээ авах ёстой байдаг аж. 

4. Эерэг хандлагатай байх. Та үргэлж өөрийгөө урам зоригоор тэтгэж, сөрөг бодлуудаа таягдан хаяж байгаарай. Ингэснээр аз жаргалыг мэдрэх болно. Эерэг хандлага нь "серотонин" гормонийг их хэмжээгээр ялгаруулах үндэс болдог гэдгийг баталжээ. 

Үүний тулд найз нөхөдтэйгөө уулзаж, буу халах, хөгжим сонсох, ном унших, өөрт тулгарсан асуудлыг шийдвэрлэх зэрэг зүйлсийг хийж болох аж. 

5. Уургаар баялаг хоол хүнс хэрэглэх. Уургаар баялаг хоол хүнс нь "триптофан" буюу "амино хүчил"-ийг өөртөө агуулдаг бөгөөд энэ нь "серотонин" гормонийг ялгаруулж, хүнийг аз жаргалтай болгодог байна. Нас биед хүрсэн хүн хоол хүнснээс өдөрт 1.5-2.5 гр уураг авах ёстой байдаг бөгөөд энэ төрлийн хоол хүнсэнд самар, бяслаг, цацагт хяруул болон тахианы мах ордог аж. 

6. Массаж хийлгэх. Массаж хийлгэснээр стресстэх үед ялгардаг "кортизол" гормонийг багасгадаг бөгөөд эсрэгээрээ "серотонин" гормонийг өдөөдөг аж. Эрдэмтэд массаж хийлгүүлэх нь, "кортизол"-ын хэмжээг даруй 31 хувь бууруулах ач тустай болохыг олж тогтоожээ.

7. Дасгал хийх. Судалгаагаар дасгал хөдөлгөөн хийх нь "триптофан" гормонийг ялгаруулдаг бөгөөд энэ нь хүний ааш занг сайхан байлгах ач тустай юм. 

8. Бясалгах. Стресс бухимдал байгаа цагт "серотонин" гормон ялгарахгүй. Судлаачдын үзэж буйгаар хүн бясалгал хийж хэвшвэл, стресстэх нь хамаагүй бага байдаг болохыг тогтоосон байна. Түүнчлэн "серотонин" гормонийг ялгаруулахад сайнаар нөлөөлдөг аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()