Тархины тухай сонирхолтой баримтууд

Тархи бол хүний биеийн хамгийн чухал болов ч, хамгийн бага судлагдсан эрхтэн юм. Дэлхийн бүхий л эрдэмтэд тархийг судалж, шинэ шинэ баримтуудыг нээсээр байна. Мэдээж төв мэдрэлийн системийн эрхтэн тул хоорондоо уялдаа холбоотой олон мянган мэдрэлийн эд эсүүдээс салбарлан тогтдог билээ. Ингээд тархины тухай сонирхолтой баримтуудаас хүлээн авна уу.
Тархины тухай сонирхолтой баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


 1. Таныг ямар нэгэн зүйл санах бүрт тархинд мэдрэлийн эд эсийн шинэ холбоосууд үүсч байдаг.



2. Сэрсний дараа тархи жижигхэн чийдэнг асаачих хэмжээний энерги ялгаруулдаг.



3. Тархинд хүчилтөрөгч дутагдаад таван минут өнгөрөхөд л хүнд гэмтдэг.



4. Хүний тархи 50 нас хүртэл хөгжсөөр байдаг.



5. Архи, согтууруулах ундаа мартамхай байдалд ямар ч хамаагүй. Зүгээр л хүн тасартлаа уусан үед тархи түр зуур санах чадвараа алддаг байна.



6. Хүн анх эхээс мэндлэхдээ илүү мэдрэлийн эд эсүүдтэй байдаг ч, цаашид хорогдсоор байдаг.



7. Тархины зөвхөн зүүн тал эсвэл баруун тал дангаараа ажиллана гэж үгүй. Тархины хоёр тал үргэлж бие биенээсээ хамааралтай байдаг.



8. "Сфенопалативная ганглионевралгия" гэдэг бол “тархийг хөлдөөх” гэсэн шинжлэх ухааны ойлголт юм.



9. Хүний тархи яг л дүфү буюу шар буурцагны ээдэм шиг тогтоцтой.



10. Хүн бага зэрэг эрх мэдэлтэй болоход л тархины үйл ажиллагаа өөрчлөгдөж, өрөвдөх энэрэх чадвар мууддагыг шинжлэх ухаан нотолжээ.



11. Гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн тархины хөгжилд яг л дайн цэргүүдийн сэтгэхүйд
нөлөөлдөг шиг үйлчилдэг байна.



12. Шоколадны үнэр тархин дахь "тета-ритм" боловсруулалтыг идэвхжүүлж, тайтгарал өгдөг.



13. Альберт Эйнштейны цогцост задлан хийсэн эмгэг судлалын эмч суут эрдэмтний тархийг хулгайлж, формалины уусмалд хийн 20 орчим жил хадгалсан байдаг.



14. Өөртөө итгэлтэй байдал оновчтой тайлбар шаардахгүйгээр тархины тодорхой хэсгийг идэвхжүүлдэг.



15. Гар утсаар удаан ярих нь тархины хорт хавдар үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг.



16. Хүүхдийн тархи бие организм дахь бүх глюкозын 50 хувийг ашигладаг. Иймээс хүүхэд унтаж амарч л байвал сайн гэдэг байна.



17. Тархинд хүний биеийн нийт хүчилтөрөгч болон цусны 20 хувь зарцуулагддаг.



18. Хүн шинэ зүйл сурч мэдэх тоолонд тархины бүтэц өөрчлөгдөж байдаг.



19. Тархинд шимэгчлэн амьдардаг олон тооны нянгууд байдаг нь тодорхой болж байгаатай холбоотойгоор эрдэмтэд “мөхлийн зомби” байдаг гэх таамаглалыг үгүйсгэхээ больсон байна.



20. Нойр дутуу явах нь тархины үйл ажиллагаанд мэдэгдэхүйц сөргөөр нөлөөлдөг бөгөөд бодох үйл явцыг саармагжуулж, хариу үйлдэл үзүүлэх чадварыг удаашруулдаг.



21. Тархины талыг мэс заслын аргаар хувийн мэдээлэл эсвэл ой санамжинд мэдэгдэхүйц нөлөөгүйгээр авч болно.



22. Эрдэмтдийн үзэж байгаагаар тархи нь татгалзсан хариуг яг л бие өвдөж байгаа мэт мэдрэмжээр
хүлээн авдаг гэнэ.



23. Тархи ердөө зургаахан минутын дотор “согтдог” гэнэ.



24. Энэ онд, дэлхийд хүчин чадлаараа 4-т орох супер компьютерээр хүний тархины идэвхжилийн нэг секундыг дагаж дуурайхад 40 минут шаардагдсан байна.



25. Америкийн зохион бүтээгч Рэймонд Курцвейл ( Raymond Kurzweil) 2023 он гэхэд суурин компьютерууд  хүний тархины тооцоолох чадварын хэмжээнд хүрнэ хэмээн мэдэгджээ.



26. Хүний тархи 100 тэрбум нейрон, нэг их наяд глиял эсээс бүрддэг.



27. Бидний генийн тал хувь нь тархины цогц бүтцийг тодорхойлж өгдөг. Харин нөгөө хагас нь биеийн үлдсэн 98 хувийн зохион байгуулалтыг илэрхийлдэг байна.



28. Хэрэв хүн хоолоо сойх юм бол тархи өөрийгөө “идэх” хэмжээнд хүрнэ гэж эрдэмтэд үздэг байна.



29. Дур тавилтын үед тархинд героин хэрэглэсэн хар тамхичин шиг хэмжээний дофамин боловсруулдаг байна.



30.Хөгжим ч мөн адил секс эсвэл амттай хоол идэх үед тархинд ялгардаг дофамин боловсруулдаг.



31. Хүний амтлах хүртэхүй зөвхөн аманд ч биш ходоодонд, гэдсэнд, нойр булчирхайнд, уушгинд, шулуун гэдсэнд, өндгөвчинд, тархинд оршдог.



32. Хүний тархины 60 хувь нь өөх тос.



33. Мартах нь тархинд сайн нөлөөтэй. Хэрэггүй мэдээллээ устгах нь мэдрэлийн системийн уян хатан байдлыг хадгалдаг байна.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()