Хятадын талаарх сонирхолтой 10 баримт

Сүүлийн жилүүдэд Хятад улс эдийн засгийн тал дээр нэлээд амжилттай байгаа билээ. Гэхдээ энэ хөгжлийн хэлбэр, засгийн газрын бодлого нь ар араасаа хэд хэдэн сөрөг үр дагаваруудыг авчирч байгаа аж. Аливаа эерэг бүхэн сөрөг талыг дагуулдаг гэдэг ч үнэн бололтой.

Хятадын талаарх сонирхолтой 10 баримт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Гахайн махны хэрэглээгээрээ АНУ-ыг гүйцсэн байна. Махны үнэ өсөх, эдийн засгийн үед хэрэглэхэд зориулалттай гахайн махны нөөц хүртэл Хятадад байгаа гэнэ. 

2

Албан байгууллагууд байшин дээрээ тусгай тор хийдэг байна. Энэ нь ажилчидаа амиа хорлохоос хамгаалах зориулалттай бөгөөд зарим нэг ажилтнуудаа сэтгэл судлаачтай уулзуулдаг аж. 

3

Өөрийгөө шатаах нь эсэргүүцлийн хамгийн тархмал хэлбэр юм. Тиймээс улсын удирдлага солигдох бүрт төв талбай дээр гал унтраах багийнхан хамгаалалтанд гардаг байна. 

4

2008 оны Олимпийн наадмын үеэр дуулах ёстой байсан бяцхан охин болох Янг Пейг тайзан дээр дуулахад тохиромжгүй хэмээн үзэж түүний оронд Лин Мяокийг тайзан дээр гарган ам барин дуулуулсан байна. Энэ нь улсынхаа нэр хүндийг хамгаалсан хэрэг юм хэмээн хөгжмийн дарга нь хэлжээ. 

5

Хятадад бараа бүтээгдэхүүнээс гадна бүхэл бүтэн дэлгүүрийг хүртэл дуурайдаг байна. Хамгийн алдартай дэлгүүрийн нэг нь Кугминг хотод байрлах "Apple"-ийн дэлгүүр аж. 

6

Улсынхаа дурсгалт газар, хөшөө дурсгалыг хамгаалахын тулд жуулчдад зориулсан тусгай хууль дүрэм гаргасан байна. Учир нь зарим нэг жуулчдын дараа дурсгалт зүйлс нь гэмтэх, ховор ургамлыг сүйтгэх гэх мэт хэргүүд гарч байсан аж. 

7

Хятадын зам, барилга маш эрчимтэй хөгжиж байгаа ч энэ бүх газрыг хөдөө, тосгоны иргэдээс булаан авдаг байна. Зарим нэг хүмүүс байрнаасаа нүүхээс татгалзвал асуудлыг дараах байдлаар шийддэг аж. Жишээлбэл: Фермер Луо Баоген болон түүний эхнэр нүүхээс татгалзсанаар ийм байдалтай үлдсэн байна. 

8

Орон сууцны асуудлыг шийдвэрлэхийн тулд байшингийн дээвэр дээр дахин мансард барьж байгаа гэнэ. Гэхдээ ийнхүү барихад заавал зөвшөөрөл авах хэрэгтэй ч, зарим нэг нь зөвшөөрөлгүй барих ч тохиолдол бий. 

9

Авилгал гэдэг Хятадад нэлээд байдаг бололтой. Хэрвээ баян ялтан цаазаар авах ялыг сонссон болон олон жилийн турш ял эдлэхээр болсон бол тухайн хүний оронд ядуу, түүнтэй төстэй хүнд мөнгө өгч ялыг эдлүүлдэг байна. Их хэмжээний мөнгөөр 10 жил шоронд суух хүн нэлээд байдаг гэнэ. 

10

Хятадын гүүр, замын барилгын ажил чанар муу байдаг гэдэгтээ санал нэгдэж байгаа биз. Шинэхэн барьсан гүүр, зам нурж ард иргэд амь үрэгдэх, гэмтэх бэртэх тохиолдол их байдаг. Фужань тосгоны шинэхэн баригдсан гүүр нурж, 1 хүн амиа алдаж, 22 хүн бэртсэн байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()