Байнга халуун ногоотой хоол идвэл бидний биед юу болох вэ?

Халуун ногоотой хоолонд дурлаж, өдөр тутамдаа иддэг хүмүүс олон байдаг. Харин халуун ногоог ойр ойрхон буюу үргэлж идвэл бидний биед чухам юу болох бол? Хэрвээ та энэхүү асуултын хариуг мэдэхийг хүсч байвал, доорх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Бид та бүхэндээ ойр ойрхон халуун ногоотой хоол идсэнээр, биед ямар өөрчлөлт гарч, юу болдгийг дуулгахаар бэлтгэлээ. 

Байнга халуун ногоотой хоол идвэл бидний биед юу болох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Халуун ногоо идсэнээр биед юу болох вэ?

Халуун ногоотой хоолыг тохируулан идэх нь хүний биед эерэг нөлөө үзүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Судалгааны багийнхан 2004-2008 оны хооронд баримт нотолгоо цуглуулж, туршилт хийсний эцэст дүгнэлт гаргаж, халуун ногоотой хоолыг тохируулж идэж байхыг уриалсан билээ. Долоо хоногт 5-6 удаа халуун ногоотой хоол иддэг хүмүүс огт иддэггүй хүмүүсийг бодвол дархлаа сайтай байдаг аж.

Халуун ногоо идсэнээр биед юу болох вэ?

2 Биед эерэг нөлөө үзүүлдэг халуун ногоонууд

Харин одоо та бүхэндээ ямар халуун ногоо, юунд сайнаар нөлөөлдөг болохыг дуулгая.

1. Улаан халуун чинжүү

Энэ нь хоол боловсруулах системийг дэмжиж, биеийг цэвэрлэх үйлчилгээтэй аж. Ханиад, томууг эмчилж, хоолойн өвдөлтийг намдаадаг. 

Биед эерэг нөлөө үзүүлдэг халуун ногоонууд

2. Халуун чили 

  • С витаминаар баялаг
  • Кали, манган, төмөр, магни гэх эрдэс бодисыг өөртөө агуулдаг.
  • Мөн цусны даралтыг хянаж, тогтворжуулдаг байна. 

3. Жалапено (jalapeno)

Энэхүү халуун ногоо нь мэдрэлийн системийг дэмжиж, санах ойг сайжруулдаг. "Альцгеймер өвчин" хүмүүсийг тус ногоог идэж байхыг зөвлөдөг байна. 

4. Хар перец

  • Биед хэрэгцээтэй бодисыг агуулдаг.
  • Ходоод гэдэсний ферментийн шүүрлийг нэмэгдүүлдэг.
  • Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй
  • Антиоксидант, витаминаар баялаг.

5. Тунхуу 

  • Өөх тос, илчлэг багатай
  • Витамин, эрдэс бодис, антиоксидантаар баялаг.
  • Биеийг үрэвсэл, хорт хавдраас сэргийлнэ.

3 Халуун ногоог идэх хэрэгтэй юу?

Халуун ногоо огт иддэггүй, маш бага хэрэглэдэг хүмүүс уур уцаартай болж, амархан стресддэг байна. Харин тогтмол багахан халуун ногоотой хоол иддэг хүмүүсийн тухайд эрч хүчтэй байх төдийгүй зуурдын үхэл буюу зүрхний шигдээс, хорт хавдартай болох зэргээс холуур тойрч гардаг аж. 

Гэхдээ та халуун ногоог тохируулж хэрэглэх ёстой гэдгийг хэрхэвч мартаж болохгүй. Мөн цээж хорсох, ходоодны өвчтэй, шархтай хүмүүс халуун ногооноос аль болох татгалзаж байх хэрэгтэй. Эс бөгөөс энэ нь өвчнийг сэдрээх аюултай юм. 

Халуун ногоог идэх хэрэгтэй юу?

Хамгийн гол нь та халуун ногоотой хоолыг тохируулж идэх хэрэгтэй гэдгийг мартуузай!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()