Газар шорооны ажлын үеэр олдсон "шавар бөмбөг" үнэндээ амьд амьтан байж таарчээ

Барилгын талбай дээр байсан ажилчид нүхэн дотор хэлбэр дүрсгүй, шаварт бүрхэгдсэн бөөрөнхий зүйл хөдөлж байхыг анзаарчээ. Сониучирхсан ажилчид шаварны цаана юу байгааг нь мэдэхээр шийдэж, угааж цэвэрлэтэл амьд амьтан гарч ирсэн байна.

Газар шорооны ажлын үеэр олдсон "шавар бөмбөг" үнэндээ амьд амьтан байж таарчээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэ явдал Английн Сент-Албанс хотод болжээ. Ажилчид барилгын талбай дээрээс олсон амьтнаа тэнд хэд хоногийн турш шавар дунд хэвтсэн байх хэмээн ярьсан аж. Эхэндээ тэд ямар амьтан байгааг эхэндээ ойлгоогүй ч өргөсийг нь анзаараад түүнийг зараа гэж таньжээ. 

Ажилчид тэр даруй амьтан хамгаалагчдыг дууджээ. London Colney Hedgehog Rescue-ийн баг ирж гэмтсэн зарааг авсан байна.

Зараа эмэгчин байсан тул түүнд Клэйла (Clay буюу шавар гэдэг үгнээс гаралтай) хэмээх нэр өгөв.

Хөөрхий зараа шавраар бүрхэгдсэн байсан тул эхлээд угааж цэвэрлэх хэрэг гарав. 

Гэвч олон хоногийн турш хатсан шаврыг угааж цэвэрлэхэд 1.5 цаг гаруй хугацаа шаардагджээ.

Зараа ч маш их айж, хүйтэнд удаан байснаас болоод бээрсэн байв. Төвийн ажилтнууд Клэйлаг бүрэн эдгэртэл мал эмнэлэгт байлгахаар шийдсэн аж.

Мэдээж түүнийг бүрэн илааршсаны дараа зэрлэг байгальд буцааж тавих болно гэжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()