Женнифер Лопезын гоо сайханч, охид бүсгүйчүүдэд ингэж зөвлөж байна

Дэлхийн супер од, мөнхийн залуу гэх тодотголтой дуучин Женнифер Лопез нь өөрийн гоо сайхнаар үргэлж гайхагддаг билээ. Харин түүний үзэсгэлэнт төрхийг хариуцаж ажилладаг, гоо сайханч Гарольд Лансер (Harold Lancer) нь охид бүсгүйчүүдэд арьс болон үс арчилгааны зөвлөгөөг өгчээ. Бид гоо сайханчийн өгсөн зөвлөгөөг та бүхэндээ орчуулан хүргэж байна. 

Женнифер Лопезын гоо сайханч, охид бүсгүйчүүдэд ингэж зөвлөж байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Гоо сайханч Гарольд Лансер нь зөвхөн Женнифер Лопез гэлтгүй, Ким Кардашьян, Скарлетт Йоханссон, Бейонси болон Мишель Виллиамс зэрэг алдарт одуудтай хамтран ажиллаж, зөвлөгөө өгдөг аж.

 

1 Нүүрээ цэвэрлэх

Нүүрээ сайтар угааж, цэвэрлэсний дараа, чийгшүүлэгч түрхэхээ мартаж болохгүй. Ялангуяа хөөсөөр нүүрээ угаасны дараа арьс хуурайшдаг тул, заавал чийгшүүлэгч түрхэж, хангалттай шим тэжээлийг өгөх хэрэгтэй. Эс бөгөөс арьс гэмтэж, үрчлээс үүсэх нөхцөл бүрддэг. 

Нүүрээ цэвэрлэх

2 Биеийн үсээ ваксдахаас өмнө дарс ууж болохгүй

Хачирхалтай сонсогдож магадгүй ч гэлээ, үсээ ваксдахаас өмнө шингэж зүйл ууж болохгүй гэнэ. Ялангуяа коктейл, дарс гэхчлэн согтууруулах төрлийн зүйл уух нь, үсийг ваксдах явцад илүү өвтгөж, хорсгодог байна. 

Биеийн үсээ ваксдахаас өмнө дарс ууж болохгүй

3 Шүдээ зууж болохгүй

Шүдээ байнга зуух нь шүдний пааланг гэмтээж, амны хоёр талд үрчлээс үүсгэх аюултай аж. Мөн шөнө унтаж байхдаа шүдээ хавирах нь таны шүдний гоо сайхан байдлыг алдагдуулж, хэлбэрийг эвддэг. Иймд та орой унтахдаа боксчдын хэрэглэдэг шүдний хамгаалалтыг зүүж болох юм. Аажимдаа шүдээ хавирах, зуух тань багасч, асуудлаа шийдвэрлэж чадна. 

Шүдээ зууж болохгүй

4 Усанд сэлэхээс өмнө үсээ норгох хэрэгтэй

Та далай эсвэл усан санд сэлэхээс өмнө заавал үсээ норгоорой. Учир нь далайн давс, усан сангийн хлор нь үс болон хуйхны завсарт шигдэж, үсийг гэмтээдэг байна. Харин үсээ норгож, сэлснээр тус асуудлаас сэргийлэх боломжтой. 

Усанд сэлэхээс өмнө үсээ норгох хэрэгтэй

5 Сүүн крем хэрэглэх

Нэрт дуучны гоо сайханч энэхүү аргыг Орос найзуудаасаа сурч авчээ. Сүүн крем нь өөртөө хангалттай хэмжээний тос агуулдаг тул арьсыг зөөлрүүлж, байгалийн аргаар эмчилдэг байна. Үүнийг арьсандаа түрхэсний дараа 20-30 минут болоод, хүйтэн усаар угаана. 

Сүүн крем хэрэглэх

6 Хөвөн худалдаж авах шаардлагагүй

Та хуруугаараа кремээ түрхэхийг хүсэхгүй бол, багс, пролон зэргийг ашиглаж болно. Харин тоник түрхэхдээ хөвөн хэрэглэхээс илүүтэй алгандаа шингээж, нүүрэндээ түрхэх хэрэгтэй. Энэ нь таны мөнгө болон тоникийг хэмнэх аж. 

Хөвөн худалдаж авах шаардлагагүй

7 Праймер хэрэглэх

Хүмүүс чийгшүүлэгч тос, праймер (primer) хоёрыг адилхан гэж ойлгодог. Гэвч праймер нь чийгшүүлэгч тосыг бодвол илүү үр дүнтэй бөгөөд үүнийг түрхэж, нүүрээ будвал илүү тогтоцтой, жигд цэвэрхэн харагдах болно. Мөн тослог арьстай хүмүүст праймер нь илүү тохирох төдийгүй нүүрний тослогийг тэнцвэржүүлж, арьсыг сайхан харагдуулдаг. 

Праймер хэрэглэх

8 Хагны эсрэг шампунь хэрэглэх

Хэрэв таны нүүр загатнаж, харшил өгөөд байвал, хагны эсрэг шампуниар нүүрээ угаагаад үзээрэй. Хагны эсрэг шампуньд агуулагдах "цинк пиритион" нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж, таны нүүрэн дээр гараад байгаа зүйлсийг эмчилж, арилгана.

Хагны эсрэг шампунь хэрэглэх

9 Хуурай үсийг хусах

Биеийн үсээ хусахдаа, тухайн хэсгээ хуурай байлгах ёстойг анхаараарай. Дараа нь мэдээж чийгшүүлэх тос түрхэж, арьсаа арчлах хэрэгтэй. Хуурай үсийг хусах нь тухайн үсний ургалтыг сааруулдаг байна. 

Хуурай үсийг хусах

10 Үсээ содаар угаах

Та шампуньдаа 1 халбага хүнсний сода нэмж, үсээ угаагаарай. Энэ нь үс, хуйханд наалдсан шампуний үлдэгдлийг гүйцэт арилгаж, таны үсийг намирсан, сайхан харагдуулна. 

Үсээ содаар угаах

11 Өглөөний цайгаа уухаас өмнө шүдээ угаах

Та өглөөний цайгаа уухаас өмнө шүдээ угааж хэвшээрэй. Учир нь бүхэл шөнийн турш таны амны хөндийд хуралдсан бактерийг арилгалгүйгээр хоол идэх нь аюултай бөгөөд биед бактерийг нэвтрүүлж байгаагаас өөрцгүй юм. 

Өглөөний цайгаа уухаас өмнө шүдээ угаах

12 Шүршүүрийн ус өрөөний температурт байх ёстой

Шүршүүрийн ус үргэлж өрөөний температурт буюу бүлээн байх ёстой. Ингэхдээ эхлээд хүйтэн усаар биеэ угааж, дараа нь бүлээн усаар зайлж болох юм. Энэ нь таны арьсыг чанга, гоолиг болгоно. 

Шүршүүрийн ус өрөөний температурт байх ёстой

13 Нарны хамгаалалттай крем авах шаардлагагүй

Нарны хамгаалалттай крем нь таны бодож байгаа шиг үр дүнгээ үзүүлдэггүй. Арьсыг хамгаалах биш, эсрэгээрээ түлж гэмтээдэг байна. Харин та үүний оронд, ВВ эсвэл СС кремийг сонгож хэрэглэн, арьсаа чийгшүүлж, арчилж байхад хангалттай.

Нарны хамгаалалттай крем авах шаардлагагүй

14 Кокосын тос хэрэглэх

Та кокосын тосоор бие болон нүүрэндээ иллэг хийж, үсэндээ түрхэж болно. Энэ нь таны гоо сайханд цогцоор нь анхаарал хандуулж, үзэсгэлэнтэй болгох аж. 

Кокосын тос хэрэглэх

15 Нүүрээ будахгүй өдөр

Долоо хоногт дор хаяж нэг өдөр нүүрээ огт будалгүй, чөлөөтэй амьсгалуулаарай. Ингэхдээ их хэмжээний ус ууж, биедээ хэрэгтэй шим тэжээлийг нь өгөх хэрэгтэй. 

Нүүрээ будахгүй өдөр

Бүсгүй та өөрийн гоо сайхнаа тодотгож, өөдрөг алхаарай!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()