Хоёр биенийхээ амийг аварчээ

2014-11-27, 03:05
23,423
Нэгэн нохой болон бяцхан хүү хоёр нэг нэгнийгээ олсноор хоёр биенийхээ амийг аварч чадсан байна. Энэ бол хувь тавилан байдаг болохыг харуулсан гайхалтай түүх юм. Ингээд дэлгэрэнгүй уншицгаая.
Хоёр биенийхээ амийг аварчээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


"Юнон" нэртэй овчарк нэлээд зөрүүд, хүний үгийг сонсдоггүй, сургахад хэцүү нохой байсан учир түүнийг амьтдын асрамжийн газар аваачиж өгсөн байна. Харин энд түүнийг үүрд унтуулах шийдвэр гаргасан байжээ. Шийдвэрийг гүйцэтгэхээс хэдхэн цагийн өмнө хүүгийн аав ирж нохойны амийг аварсан байна.

www.caak.mn

Лукас хүү "санфилиппо" синдромын өвчтэй бөгөөд энэ нь бодисын солилцооны алдагдлын өвчин юм. Энэ төрлийн өвчтэй тохиолдолд 14 жилийн настай бөгөөд өдөр ирэх тусам өөрийн биеэ даах чадварыг бага багаар алдаж байдаг байна. Лукасын эцэг түүнд зориулан гэрийн тэжээвэр амьтан хайж байсан аж. Лукасын хажууд байнга ямар нэгэн амьтан байх нь түүнд аюул тулгарсан тохиолдолд, бусдад мэдээллэх боломжтой гэж үзжээ. Харин эмч нар нохой хүүд ямар ч тус болохгүй хэмээн анхааруулж байсан байна.

www.caak.mn

Гэхдээ л эцэг нь энэ бүхэнд итгэхээс татгалзсан бөгөөд санаандгүй байдлаар Юнонтай таарсан юм. "Яагаад ч юм Лукаст энэ нохой л тохирох мэт санагдаж, түүнийг авахаар шийдсэн" -гэж хүүгийн аав хожим дурссан байна. Эцэг эх нь амьтны асрамжийн газар руу явж үүний ачаар Лукас, Юнон хоёр биенээ олсон байна.

www.caak.mn

Эцэг нь нохойны сургуулилт дээр анхаарал хандуулсан бөгөөд сургах явц хялбар явагдсан аж. Нохой ч хүүгийн шаардлагыг шууд л мэдсэн байна. Лукасын бие муу байх үед тэрээр хажууд нь ирж хүүг аргадаж сатааруулж байээ. Нэгэн өдөр хүүд хүчилтөрөгч дутагдаж амьсгалах чадваргүй болох үед, Юнон тэргэнцрийн хажуугаар гүйж, хуцаж эхэлсэн бөгөөд энэ үед эцэг эх нь ирж Лукасын амийг аварч чадсан байна.

www.caak.mn

Үүнээс хойш бяцхан хүү, нохой хоёр салшгүй сайхан найзууд болжээ.

www.caak.mn

Лукас аавынхаа ачаар Юноны амийг аварсан бол, Юнон үүнд талархаж хүүг маш сайн хардаг байна.

Тэдний нөхөрлөл үнэхээр гайхалтай байгаа юм.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()