Улс орнуудын хамгийн аймшигтай оршуулах ёслол

Хүн бүр төрсөн нь үнэн шиг буцаад тэнгэрт халих нь ч туйлын үнэн юм. Хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн талийгаач нараа улс үндэстэн бүр өөр өөрийн утга учиртай ёс заншлын дагуу оршуулдаг билээ. Харин зарим улсын хүмүүс тэнгэрт хальсан хүний сүнс диваажин, амьдрал хоёрыг заагт гацчихмаар аймшигтай оршуулах ёслолуудыг хийх юм. Ингээд та бүхэнд мэдээллийн дэлгэрэнгүйг хүргэе. 

Улс орнуудын хамгийн аймшигтай оршуулах ёслол
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 “Фамадихана”

Мадагаскар дахь Малагасу үндэстнүүд өвөрмөц оршуулах ёслол үйлддэг бөгөөд үүнийгээ “Фамадихана” гэж нэрлэдэг байна. Учир нь гэр бүл болгон өвөг дээдсээс нь уламжилж ирсэн газар доорх хонгилтой бөгөөд үүндээ ураг удмынх нь хүн нас барвал хийж хадгалдаг аж. Ингэхдээ хувцсыг нь шинээр сольж, уйлж гашуудах бус дуулж бүжиглэн эцсийн замд нь үддэг гэнэ.

“Фамадихана”

2 Модны оршуулга

Австралийн уугуул иргэд, талийгаачдаа авсанд хийн модны мөчрөөс уяж оршуулах ёслол үйлддэг байжээ. Хэдэн сар, жилийн дараа цогцосноос үлдсэн ясыг авч, улаан өнгөөр будан, тэднийг дурсан нэг ёсондоо баяр наадам зохион байгуулдаг ажээ.

Модны оршуулга

3 Агаарын авс

Хятад болон Филиппиний эртний овгийнхон талийгаач нараа тэнгэртэй ойр байх тусам амар амгаланг олоход дөхөм болно хэмээн итгэдэг байжээ. Иймд тэдний цогцсыг авсанд хийн өндөр хаднаас зүүж, орхидог байсан аж.

Агаарын авс

4 Биеийг нь явуулах

Энэ нь эртний Хойд Америкийн баруун хойд хэсгийн нэгэн овгийнхны баримталдаг заншил юм. Нас барсан хүний цогцсыг зэрлэг амьтанд өгч идүүлдэг бөгөөд үүнээс өөр ямар нэгэн ёслол, зан үйл үйлддэггүй нь бусад улс үндэстний хүмүүст балар эртний мэт бүдүүлэг санагддаг ажээ. 

Биеийг нь явуулах

5 Тас шувуунд идүүлэх

Энэтхэг улсын Мумбай хотын “Зороастр” шашинг баримтлагчид талийгаачийн биеийг угааж бэлдэн, сүмийн орой дээр аваачиж тавьдаг байна.Үүнийг нь махчин тас шувууд идэх бөгөөд тэд тус зан үйлээ талийгаач нарын биеийг тэнгэрт буцаан явуулж, дараагийн төрлөө хурдан олоосой хэмээн хүсдэг хэмээн тайлбарлажээ.

Тас шувуунд идүүлэх

6 Чандарлах

Манай улсад ч энэхүү оршуулах ёслолын харьцангуй соёлтой хувилбар нь нэвтрээд цөөнгүй хугацааг ардаа үдлээ. Энэхүү заншил нь мод шатаан бэлдэж үүндээ талийгаачийн цогцсыг хийдэг оршуулгын төрөл юм. Үнс болсон биеийг нь голд хийсгэж, дараа төрөлдөө сайн сайхан амьдрахыг ерөөдөг ажээ. Өдгөө олон улс үндэстэн талийгаачдын цогцсыг чандарлаж, тус үйлийг хийж байна.

Чандарлах

7 Боомилох

Фижи арлын өмнөд хэсэгт суурьших эртний овгийнхон хэн нэгэн нас барвал тухайн хүний хамгийн ойр дотны хүнийг боомилж алан, хамт бурхны орон руу явуулдаг байжээ. Энэ нь талийгаачийг диваажинд ганцаардуулахгүй хэмээн сэргийлж байгаа хэрэг бөгөөд “Сати” заншлын нэгэн өөр хэлбэр билээ.

Боомилох

8 Хүн идэх ёс

Амазон мөрний ойд амьдардаг хэсэг бүлэг нутгийн иргэд нас барсан хүмүүсийн цогцосыг чанаж, шарж болгон хүндэтгэлтэйгээр иддэг байжээ. Энэ заншил нь 1960-аад он хүртэл үргэлжилж байсан гэгддэг аж.

Хүн идэх ёс

9 Тэнгэрийн оршуулга

Тус заншил нь цогцсыг хэсэг хэсэг болгон салгаж, уулын орой, хадан дээр гэхчлэн тавьж, махчин шувуудыг хооллодог байна. Хэрэв тухайн талийгаачийн цогцсыг шувууд дуустал идсэн бол сайн хүн, харин огт хүрээгүй бол нүгэл ихтэй байжээ хэмээн дүгнэдэг аж. Голдуу Хятадын Чинхай муж, Төвдөд энэхүү заншлыг үйлддэг байна.

Тэнгэрийн оршуулга

10 “Сати”

Хиндуйзмийн шашны нэгээхэн хэсэг болсон “Сати” нь хамгийн аймшигтай оршуулах ёслолоор нэрлэгдсэн юм.  Хэрэв өрхийн тэргүүн болсон нөхөр нь тэнгэрт хальвал эхнэрийг нь хүчээр шатааж, хамт оршуулдаг байна. Учир нь гэвэл бурхан эр хүнийг ганцааранг нь хүлээж авдаггүй хэмээдэг юм.  

“Сати”

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()