Шинэ одны гайхалтай үзэгдэл

2013-02-06, 02:49
21,868
Шинэ одны дэлбэрэлтийн үзэгдэл нь сансрын, од гаригсын үзэгдэл болох нь мэдээж юм. Энэхүү хүчтэй дэлбэрэлтийн дараа од бүр мөсөн үгүй болох эсвэл өөр хэлбэрт шилждэг байна. Үүнээс гадна одны гадна тал нь тухайн орчиндоо цацарч, шидэгдсэн байдаг аж. Ингэж хурдтай цацарсны улмаас гайхалтай, гоёмсог манан үүсгэдэг байна.
Шинэ одны гайхалтай үзэгдэл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Симеиз 147 манан. Энэхүү мананг 1952 онд Оросын одон орон судлаач Г.А.Шайн болон В.Е.Газе нар олж илрүүлсэн байна. Дэлбэрэлт 40000 жилийн өмнө үүссэн бөгөөд энэ үед цацарсан манан бүтэн сарнаас 36 дахин их талбайг эзэлсэн байжээ. Манангийн хэмжээ нь 160 гэрлийн жил байдаг бөгөөд түүнд хүрэхийн тулд 3000 гэрлийн жилийн зайтай байдаг байна.



2. Хавч хэлбэрт манан. Энэхүү манан нь 1054 онд дэлбэрсэн шинэ одны үзэгдлээс болж үүссэн юм. Хавч хэлбэрт энэхүү мананг өөрөөр М1 гэдэг юм байна. М1 манан үхрийн ордны хажууд байдаг бөгөөд шөнө дурангийн тусламжтай олж харж болно гэнэ.



3. Кассиопея А нь 1667 онд дэлбэрсэн одноос болж үүссэн байна. Харин энэхүү одны гэрэлт чанар нь маш бүдгэрсэн бөгөөд хамгийн сүүлийн үеийн шинэ од нь Кеплера хэвээр үлджээ.



4. Хавч хэлбэрт манан 1758 онд нэлээд алдартай болсон байна. Энэ үед одон орон судлаачид Халлей сүүлт одыг ажиглаж байсан аж. Гэтэл түүний хүлээж байсан Халлей харагдахгүй байсан боловч оронд нь маш урт мананг олж харсан байна. Ингээд одон орон судлаач Шарль Массье манангийн хүснэгтийг байгуулахаар шийдсэн бөгөөд хавч хэлбэрт манан энэхүү хүснэгтийн нэгд байрласан байна. Хавч хэлбэрт манангийн нийт хэмжээ нь ойролцоогоор 5 гэрлийн жилтэй тэнцэх аж.



5. Манангийн төвд нягтаршил сайтай нейтроны од байрлаж байгаа гэнэ. Хавч хэлбэрт мананг ажигласны дүнд одон орон судлаачид нейтрон одод, жижиг одод болон шинэ оддыг нээж илрүүлэхэд нэлээд тус болсон байна. Энэхүү зураг нь сансрын гурван телескопын тусламжтайгаар авсан гэрэл зураг юм.



6. Хамгийн сүүлд илрүүлсэн шинэ одны үзэгдлийг 1997 онд илрүүлсэн байна. Шинэхэн 1987А нь гурван томоохон амжилтанд хүрсэн байна. Энэхүү манан 160000 гэрлийн жилийн зайтай бөгөөд шинэхэн одны өвөг нь цэнхэр аварга од байсан юм. Цэнхэр од дэлбэрсний дараа одон оронд 8-ын тоо мэт цагирагууд үүссэн байна.



7. Тихо одны үлдэгдэл. Энэхүү од нь 1572 онд дэлбэрсэн юм байна. Тод гэрэлтэх Тихо одыг Данийн одон орон судлаач Браге ажиглаж байсан аж. Тэрээр энэхүү одны талаар ном бичсэн бөгөөд үүний дараа Оросын одон орон судлаачид түүнийг хайж, ажиглаж эхэлсэн бөгөөд 1952 онд олж харсан байна. Харин анхны зургийг 1960 онд авч чаджээ.



8. Дарвуулт одны дэлбэрэлтээс үүссэн үлдэгдэл. Олон тооны оддын дундаас зурган дээрх одны мананг харахад тийм ч хялбар биш. Гэсэн хэдий ч бүдэгхэн харагдах ногоон зураасны тусламжтайгаар олж харж болох юм. Дарвуулт од нь 11-12 мянган жилийн өмнө дэлбэрсэн бөгөөд дэлбэрэлтийнхээ үеэр энэхүү од нэлээд цацарсан юм байна. Ингэж цацрахдаа бүрэн устаагүй харин нейтрон од үлдсэн аж.



9. NGC 2736 манан. Ерөнхийдөө энэхүү манан хагас сая километрийн хурдтай цацарсан долгион юм байна. Хэдэн мянган жилийн өмнө энэхүү хурд хэд дахин их байсан боловч оддын хийн нөлөөгөөр хурд нь улам багассан аж.



10. Медуза манан. Ихрийн оддын ойролцоо байрладаг алдарт манан юм. Энэхүү манангийн зай төдийлөн тодорхойгүй байгаа бөгөөд ойролцоогоор 5 мянган гэрлийн жил байх магадлалтай гэнэ. Мөн дэлбэрэлтийн хугацаа нь ч "ойролцоогоор 3-30 мянган жилийн өмнө болов уу" -гэсэн таамаглал байгаа аж.



11. NGC 6962 буюу Небула сүлжээ хэмээн нэрлэдэг байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()