“Бурханы арми”-г байгуулсан ихэр жаалууд

2013-11-12, 00:54
35,176
1997 онд Мьянмарт 12 настай өсвөр насны хүүхдүүд болох Жонни, Лютер Хту (Johnny, Luther Htoo) нар “Бурханы арми” хэмээх эх оронч бүлгэмийг байгуулсан байна. Ердөө л 12-хон настай тэдний бие сум нэвтэрдэггүй, тэсрэх бөмбөгөнд өртдөггүй гэх цуу яриагаар тэд улсдаа алдартай болж байжээ. Олон түмэн эх оронч үзэлтэнгүүд болох тэднийг шүтэж, дагалддаж байж. Ингээд 10 гаруй жил өнгөрсний дараа тэдний арми үгүй болсон юм.
“Бурханы арми”-г байгуулсан ихэр жаалууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Лютер одоо Швейцарьт амьдардаг. Харин Жонни Тайландад амьдарч байгаа бөгөөд анх 2001 онд улсын удирдлагуудад бууж өгч байсан байна. 25 настай Жонни Нью-Йоркт дахин гэр бүлээрээ амьдрахыг хүсэж байгаа бол Лютерийн хувьд багийнх нь амьдрал ихээхэн сонирхол татаж байгаа гэнэ.

Жонни, Лютер хоёр.

www.caak.mn

Өнгөрсөн сард Лютер Тайланд руу аяласан бөгөөд хэрвээ нутгийнх нь иргэдийг хавчих, дарамтанд оруулах юм бол дахин тэмцэлдэх болно гэжээ. “Би одоо үхэхээсээ айж байна. Гэхдээ зайлшгүй шаардлагатай тохиолдолд л дайн хийх болно” -хэмээн Лютер хэлсэн байна.

www.caak.mn

Карен шашинт ихрүүд 1997 онд буюу Мьянмарын цэргийн хүчнийхэн тэдний нутаг дэвсгэрт дайран довтолсон үеэс эхэлсэн байна. Лютер хэлэхдээ: “Бид ямар нэгэн дарамт шахалтанд байхыг хүсээгүй. Бид өөрсдийн төрсөн газар нутагтаа хайртай учир тэмцэлдэхээс өөр аргагүй болсон юм” -гэжээ.

Анх “Бурханы арми”-д долоон хүн байсан бөгөөд хамгийн гол нь бурхны бүхий л ёс жаягийг дагах ёстой гэсэн дүрэм армид нь ноёлож байжээ. Энэ тосгонд архи, согтууруулах ундааг огт хэрэглэдэггүй байсан бөгөөд сүмд өдөрт нэг удаа заавал очих ёстой байсан байна.

www.caak.mn

Сэтгүүлчид хамгийн анх Ка Мар Па Ло (Ka Mar Pa Law) тосгонд очоод ихээхэн цочирдсон байна. Тухайн үед бяцхан эх оронч үзэлтэнгүүд яг л үлгэрт гардаг мэт төсөөллийн амьдралаар амьдарч байсан гэнэ.

Хамгийн алдартай доорх зургийг хөвгүүдийг 12 настай байхад нь "Associated Press"-ийн гэрэл зурагчин Апричарт Виравонг (Apichart Weerawong) дарсан байна. Тамхи татаж буй хөвгүүн бол Лютер юм. Харин үсээ нямбай гэгч нь самнасан хөвгүүн нь Жонни аж. Энэ үеэс хойш ах дүүсийн хувь тавилан өөрөөр эргэсэн гэнэ. Лютерын хувьд карены уламжлалт хувцсыг өмссөн, ганган харагдаж байсан бол Жоннигийн хувьд ядарсан, хуучин цамц өмссөн байсан юм.

www.caak.mn

www.caak.mn

Лютер одоо Стокгольмийн Гётен (Götene)-д амьдарч байгаа бөгөөд хүмүүнлэгийн ухаан болон эдийн засгийн чиглэлээр сурч байна. Швейцарьт тэрээр карены шашин шүттдэг нэгэн бүсгүйтэй гэрлэж хүүхэдтэй болсон ч хожим нь салсан аж.

Эх оронч ихрүүд хамтдаа.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()