Интернэтээр зарагдсан хамгийн солиотой зүйлс

Өнөө үед хүмүүс хэрэглэсэн амны цаасаас авахуулаад охин насаа хүртэл интернэт худалдаагаар дамжуулан, өндөр үнээр худалдах болжээ. Тэднийг үзсэн хүмүүс дунд "Ямар тэнэг юм бэ?" гэх нэгэн байхад тэдний төлөө мөнгөө үл хайрлан авах нэгэн байх юм. Ингээд та бүхэндээ алдартай одууд болоод энгийн иргэдийн худалдаалсан хамгийн итгэмээргүй зүйлсийг танилцуулъя.

Интернэтээр зарагдсан хамгийн солиотой зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хачиртай талх

Нэгэн бүсгүй хачиртай талх хийж байгаад харахад, түүний хийсэн бяслагтай талх нь санаанд оромгүй байдлаар Есүс Христийн эх ариун Мэригийн дүрстэй болчихжээ. Бүсгүй өөрийн талхыг хөвөн бөмбөлөгийн хамтаар хуванцар саванд хийж хадгалаад цахим дуудлага худалдаанд тавьжээ. Ингээд тэрхүү талхаа 28 мянган доллараар худалдаалсан гэдэг.

Хачиртай талх

2 Хэрэглэсэн амны цаас

Үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй Скарлетт Йоханссон (Scarlett Johansson), “The Tonight Show”-ний үеэр “Клинекс” амны цаасаар нусаа нийн, түүнийгээ гялгар уутанд хийж дуудлага худалдаагаар заржээ. Түүний энэхүү цаасыг жүжигчин бүсгүйн нэгэн үнэнч шүтэн бишрэгч, 5300 доллараар худалдан авчээ.

Хэрэглэсэн амны цаас

3 Хумс

Дуучин Лэйди Гага (Lay Gaga), өөрийн маш загварлаг дизайн бүхий хар өнгийн алтан шаргал чимэглэлтэй акрилкан хиймэл хумсыг 13 мянган доллараар интернэт худалдаагаар худалдаалжээ.

Хумс

4 Жирэмсний тест

Алдарт дуучин Бритни Спирс (Britney Spears),  салсан нөхөр бүжигчин Кевин Федерлайн (Kevin Federline)-аас олсон анхны хүүгийнхээ жирэмсний тестийг “еBay”  дуудлага худалдаагаар заржээ. Түүний энэхүү тестийг 5000 доллараар худалдаалсан байна.

Жирэмсний тест

5 Шүд

Домогт Битлз (Beatles) хамтлагийн дуучин Жон Леннон (John Lennon)-ийн шүдийг Канадын шүдний эмч, 30 мянган доллараар худалдаалжээ. Тэрээр тус шүдийг гоёл чимэглэлийн саванд хийж, доор нь хөвөн дэвсэж өгсөн байна. Дэлхийн өнцөг булан бүрээс түүний фенүүд Ленноны шүдийг харахаар Канадыг зорьдог байсан гэнэ шүү.

Шүд

6 Бохир хөхөвч

Жүжигчин Женнифер Лауренс (Jennifer Lawrence), “My guy – crazy” киноны үеэр өмссөн спорт загварын бохирдсон хөхөвчөө цахим худалдаанд 3175 доллараар доллараар худалдаалсан байна.

Бохир хөхөвч

7 Хөлбөмбөгийн карт

Америкийн мэргэжлийн хөл бөмбөгийн хаалгач, алдартай тамирчин Майкл Вик (Michael Vick)-ийн гэрийн тэжээвэр амьтад болох хоёр нохойн амандаа зуусан картыг дуудлага худалдаагаар 7400 доллараар худалдаалжээ. Тэрхүү мөнгийг орон гэргүй амьтдыг аврах, сайн үйлсийн байгууллагад хандивласан ажээ.

Хөлбөмбөгийн карт

8 Салсан эхнэрийнх нь хуримын даашинз

Ларри Старр (Larry Starr) хэмээх залуу өөрийн салсан эхнэрийнхээ хуримын даашинзыг интернэт худалдаанд 3500 доллараар худалдаалжээ. Түүнд эхнэрийнх нь салалт маш хүндээр туссан бөгөөд, сэтгэлээ бага ч болов засах үүднээс ийнхүү мөнгө олохоор шийдсэн хэрэг...

Салсан эхнэрийнх нь хуримын даашинз

9 Шинэ төрсөн хүүхдийнхээ нэрийг худалдсан нь

Нэгэн бүсгүй өөрийн шинэ төрсөн хүүгийн нэрийг 10 мянган доллараар худалдаалжээ. Түүний эл нэрээр Goldenpalace.com нэрлэгдсэн юм. Учир нь тэрээр хүүгийнхээ ирээдүйн сургалтын төлбөр, мөнгөний хэрэгцээг хангахаар ийнхүү үйлдэл хийсэн гэв. Хүүгийн ээж хүүхдээ өхөөрдөн Алтан хүүхэд хэмээн дууддаг аж. Түүний бүтэн нэрийг Golden Palace Benedetto гэдэг байна.

Шинэ төрсөн хүүхдийнхээ нэрийг худалдсан нь

10 Шоронгийн өмд

Канадын иргэн Виктор Кемф (Victor Kempf), Нацист Германы еврейчүүдийг хорьж байсан Ашвицийн (Auschwitz) хорих лагерт өмсөж байсан нэгэн хоригдлын судал бүхий шоронгийн дүрэмт хувцсыг 18 мянган доллараар дуудлага худалдаагаар зарсан байна.

Шоронгийн өмд

11 Бодит амьдрал дээр ирсэн зураг

“The Hands Resist Him” хэмээх нэртэй, аймшигтай гэмээр эл зургийг зураач Билл Стоунхем (Bill Stoneham) 1972 онд  зуржээ. Энэхүү зургийг "Загалмайлсан эцэг" киноны найруулагч Жон Марли (John Marley) худалдаж авсан бөгөөд түүнээс хойш түүний хүүхдүүд шалтгаангүйгээр өвдөж, таагүй болж эхэлсэн гэдэг. Улмаар үүнийгээ 1025 доллараар худалдаалсан аж.

Бодит амьдрал дээр ирсэн зураг

12 Охин насаа зарсан нь

Керис Копестейкс (Keris Kopesteyks) хэмээх эл бүсгүй өөрийн охин насыг 10 мянган доллараар нэгэн бизнесмэн залууд худалдсан байна. Түүний ингэх болсон шалтгаан нь коллежийн төлбөрөө олох гэсэн байв.

Охин насаа зарсан нь

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()