Амьдралын буруу хэвшил нуруу өвдөх гол шалтгаан болдог

Нуруу нугасны өвчин XXI зуунд маш ихээр тохиолдож байгаа билээ. Үүний хамгийн гол шалтгаан нь мэдээж оффисын суугаа ажил, ухаалаг гар утас зэрэг юм. Нуруу өвдөх, бөгтийх олон шалтгаан байдаг бөгөөд биднээс шалтгаалах зүйл ч байдаг гэнэ шүү. Ингээд бид дараах байдалдаа анхаарал хандуулж чадвал нуруу нугасны асуудлаас өөрийгөө сэргийлж чадна.

Амьдралын буруу хэвшил нуруу өвдөх гол шалтгаан болдог
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дургүй ажлаа хийх

Австралийн судлаачдын тогтоосноор ажилдаа дургүй хүмүүсийн нуруу илүү ихээр өвддөг аж. Тэднийг шинжилгээнд хамруулахад энэ өвчиний гол шалтгаан нь сэтгэл санаатай холбоотой байсан гэнэ шүү.

Дургүй ажлаа хийх

2 Амралтгүй ажиллах

Нуруу тань үл ялиг өвдөж эхлэх үед л та амрах хэрэгтэй байдаг. Хэдийгээр үргэлж амрах боломжгүй ч чөлөөт цаг гарах үед нуруу тань өвдөөгүй байсан ч амарч байгаарай.

Нурууны булчингийн ачааллыг багасгахын тулд хөл дороо дэр эвээд дээш харж хэвтэхэд л хангалттай.

Амралтгүй ажиллах

3 Буруу гутал сонгох

Хөлөн дээр ирэх ачааллаа багасгах хэрэгтэй. Чанаргүй, хөлд эвгүй гутал өмссөнөөр таны нуруу өвдөх магадлал их байдаг. Хэрвээ та кет, пүүз гэх мэт гутлыг өмсөх дуртай бол үрэлтээс хамгаалж илүү тухтай байх үүднээс оймс өмсөхөө мартуузай.

Буруу гутал сонгох

4 Тамхи татах

Тамхи нь хорт зуршлуудын нэг гэдгийг хүн бүр мэднэ. Хэт их тамхи татах үед нугасанд очих цусны хэмжээ багасаж нуруу өвддөг байна.

Тамхи татах

5 Хэт их зүйл бодох

Хэт их зүйл бодох нь нурууны өвчин үүсэх эх үүсвэрийг тавьдаг.  Хүнд ажил, хэцүү бодлоосоо ангижрахыг хичээ.  Таны сэтгэл санааг хямрааж буй зүйлийг мартахын тулд кино үзэж, спортоор хичээллээд үзээрэй. 

Хэт их зүйл бодох

6 Өдөр тутмын дэглэм алдагдах

Эрдэмтэдийн үзэж байгаагаар, хүмүүсийн өдөр тутмын хэмнэл алдагдах үед нуруу нугасны хооронд байрлах эд эсүүд үүргээ дутуу биелүүлснээр нурууны диск өөрчлөгдөх, нугас өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрдэг байна.  Тиймээс та өдрийн цагаар зомби мэт явахгүйн тулд тусгай дэглэмийг өөртөө зориулан гаргаарай. Орой эрт унтаж, өглөө эрт босох гэх мэт.

Өдөр тутмын дэглэм алдагдах

7 Ухаалаг гар утас

Судалгаанаас харахад нэг зурвас бичихэд таны нугасан дээр 20кг хүртэл даралт өгдөг гэнэ. Байнга гар утас оролдох нь хүзүүний муруйлтыг үүсгэдэг бөгөөд энэ нь ялангуяа өсвөр насныханд ихээр илэрдэг. 

Өдөрт 2-4 цаг гар утсаа оролдоход л бидний хүзүү жилд 700-1400 цагийн турш нугалсан байдалтай байдаг гэсэн тоог эрдэмтэд гаргасан байна.

Үүнээс харахад тун удахгүй нуруу нугасны асуудалтай өсвөр настнуудын тоо маш ихээр нэмэгдэх бололтой.  Та нэг л мэдэхэд нуруугаа тэнийлгэж чадахгүй болсон байх вий. 

Мэдээж бид одоо ухаалаг гар утасгүйгээр аливаа асуудлыг шийдвэрлэж чадахгүй ч өөрийн биеийн байдлыг үргэлж хянах хэрэгтэй. Жишээ нь утсаа оролдож байхдаа бөгтийж суухгүй байхад л нуруу тань танд баярлах болно.

Ухаалаг гар утас

8 Зогсоо ажил хийх

Суугаа ажил хийх нь эрүүл мэндэд  төдийлөн тус хүргэдэггүй гэдгийг бид мэддэг ч зогсоо ажил ч эрүүл мэндэд тийм таатай нөлөөг үзүүлдэггүй байна.  Та зүгээр л зогсож байхад л нуруу, мөр, хүзүүн дээр чинь ачаалал ирдэг.  Буруу зогсох нь таны ууц, нуруунд ачаалал өгөөд зогсохгүй архаг үрэвслээс эхлээд нурууны муруйлт хүртэл үүсэх магадлалтай.

Бидний булчин хангалттай уян хатан байх хэрэгтэй. Тиймээс ч бид үргэлж өөрийн хөдөлгөөнийг хянаж байх нь чухал бөгөөд аль болохоор бага ачаалал авахаар байрлалаа сонгох нь зүйтэй.

Зогсоо ажил хийх

9 Нуруугаа өвтгөхгүйн тулд бид хөдөлгөөн хийхээс татгалздаг

Спортоос айх хэрэггүй. Ялангуяа йогоос битгий татгалзаарай. Өвдөлт өгч байсан  ч бага багаар биеэ дасгаж хөдөлгөөн хийх хэрэгтэй. Ингээд өдөр өдрөөр дасгалынхаа тоог нэмэгдүүлээрэй.

Нуруугаа өвтгөхгүйн тулд бид хөдөлгөөн хийхээс татгалздаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()