Хамгийн шилдэг эмнэлэгийн үйлчилгээтэй улс орнууд

Энэ жагсаалтыг гаргахад дундаж наслалт, улсын эмнэлэгийн үйлчилгээ, эмчилгээний үнэ гэх мэт олон зүйлийг харгалзан үзэж гаргажээ. Ингээд ямар улс орнуудын эмнэлэгийн үйлчилгээ дэлхийд шилдэгт ордогийг сонирхуулж байна.
Хамгийн шилдэг эмнэлэгийн үйлчилгээтэй улс орнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1.  Швед
Швед улсад эмчилгээний зардлын 97%-ийг төр засаг нь даадаг бөгөөд зөвхөн үлдсэн 3%-ийг л иргэн өөрөө төлдөг байна. Хэдийгээр насанд хүрэгчдийн шүдний эмчилгээний төлбөрийг төлдөггүй ч, 19-өөс доош насны иргэдийн шүдийг үнэгүй эмчилдэг ажээ.



2. Швейцарь
2012 оны байдлаар Швейцарь иргэний дундаж наслалт 83 байжээ. Мэдээж иргэдээ урт наслуулахад улсын эрүүл мэндийн байгууллага нэлээд үүрэг гүйцэтгэсэн болов уу. Энэ оронд хүмүүс бүгд эрүүл мэндийн даатгалтай байх ёстой бөгөөд ихэнхи зардлыг төр даадаг байна.



3. Өмнөд Солонгос
Өмнөд Солонгост улсын бүх иргэдийг ялгаварлан гадуурхахгүйгээр эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх ёстой байдаг. Үүнээс гадна төрөөс орчин тойрны бохирдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд байнга хандив өргөдөг байна. Учир нь орчны бохирдол нь эрүүл мэндэд хамгийн муугаар нөлөөлдөг гэж үздэг ажээ.



4. Австрали
Эмнэлэгийн үйлчилгээний 75%-ийг Австралийн засгийн газар даадаг байна. Харин үлдсэн хувийг нь эрүүл мэндийн даатгалынхан хариуцдаг ажээ. Харин шүдний эмчилгээний төлбөрийг өөрсдөө төлдөг хэдий ч, төлбөрийн боломжгүй хүмүүст хямдрал үзүүлдэг байна.



5. Итали
Эрүүл мэндийн тал дээр Италийн засгийн газар их анхаарал хандуулдаг бололтой. Улсын болон хувийн байгууллагууд хамтран ажиллаж эмнэлэгийн үйлчилгээг үзүүлдэг бөгөөд Италийн дундаж наслалт 82 гэнэ. Бүх төрлийн хагалгааг эмнэлэгээс үл  хамааран үнэгүй хийдэг байна. Мөн яаралтай түргэн тусламж үнэгүй бөгөөд та хууль бусаар оршин сууж байсан ч энэ эрхийг эдлэх эрхтэй ажээ.



6. Испани
Испанийн эмнэлэгийн ажилчид мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн байдаг. Хэрвээ эмийн жор нь байвал эмийн ихэнхи хувийг улс даана.



7. Герман
Германы эмнэлэгийн байгууллагууд эрүүл мэндийн даатгалтай гэрээ байгуулдаг бөгөөд улсаас хөрөнгө оруулалт орж ирдэг байна. Харин эмч нарын ур чадвар нь дэлхийд гайхагддагийг хүн бүр мэдэх биз ээ.



8. Израиль
Тус улсад эрүүл мэндийн асуудлыг улс нь хариуцдаг бөгөөд эмнэлэгийн багаж, тоног төхөөрөмжийн хувьд хамгийн шилдэгийг ашигладаг байна. Мөн эмч нарын мэргэжлийн ур чадвар ямар ч асуудлыг дагуулдаггүй учир гадаадаас олон хүмүүс очиж эмчлүүлдэг гэнэ.



9. Япон
Японы эрүүл мэндийн байгууллагууд нь даатгалын үйлчилгээн дээр тогтдог. Ажилд орох үед хүмүүс эрүүл мэндийн даатгал төлдөг бөгөөд гэр оронгүй, орлого багатай хүмүүс татвар төлөлгүйгээр улсын хөрөнгөөр эмчилгээ хийлгэх боломжтой юм байна.



10. Сингапур
Энэ оронд хувийн болон улсын байгууллагууд эрүүл мэндийн тал дээр ихээхэн анхаарал хандуулдаг бөгөөд Сингапурын эмнэлэгийн үйлчилгээ дэлхийд дээгүүрт ордог ажээ.



11. Хонконг
Хонконгт нярайн эндэгдэл хамгийн бага бөгөөд иргэдийн наслалт ч нэлээд өндөр. Мөн хувийн болон улсын байгууллагууд эрүүл мэндийн тал дээр ихээхэн анхаарал хандуулдаг бөгөөд энэ бүгд нийлээд Хонконгийг хамгийн шилдэг үйлчилгээтэй болгож өгдөг байна.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()