Хөгшрөлтөөс сэргийлж, арьсыг толигор болгох байгалийн шидэт тоснууд

Өнөө үед эмэгтэйчүүд ихэвчлэн гоо сайхны мэс заслын тусламжтайгаар үрчлээстэйгээ тэмцэж, залууждаг болж. Гоо сайхны мэс засал гайхалтай үр дүн үзүүлдэг ч хэсэг хугацаанд л таныг үрчлээсгүй, залуу харагдуулдаг. Ингээд та буцаад л хэвийн төрхөндөө орно. Мэдээж энэ бүхний төлөө өндөр үнэтэй гоо сайхны мэс засалд орж өөрийгөө өвтгөж, цаг хугацаа алдаж, мэс засал нүүрэнд тань зохиогүй тохиолдолд олон хүндрэл бэрхшээл учирч, сэтгэл санаагаар унах, цаашлаад өмнө нь байсан царай тань улам муухай болох гээд гоо сайхны мэс заслын дутагдлууд зөндөө. 

Хөгшрөлтөөс сэргийлж, арьсыг толигор болгох байгалийн шидэт тоснууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэгвэл үүний оронд зүгээр л байгалийн гаралтай 7 төрлийн тос эсвэл эдгээрээс аль нэгийг нь түрхээд үрчлээсээ арилгавал ямар вэ. Эдгээр тос таны үрчлээсийг арилгаад зосгохгүй хөгшрөлтийг удаашруулах гайхалтай үр нөлөөтэй. Та залуу сайхан төрхөө удаан хугацаанд хадгалахын тулд эдгээрээс хэрэглээрэй. 

 

1 Какаоны тос

Какаоны тос эх нутаг нь Эквадор. Эквадор Улсын эмэгтэйчүүд өдрийн халуун болохоос өмнө какаоны тос нүүрэндээ түрхэж чийгшүүлдэг байна. Энэ нь тэднийг залуу төрхөө удаан хадгалахад тусалдаг. Какаоны тос нь дотроо олон төрлийн тосны хүчил, танинууд болон витаминууд агуулдаг байна. Какаоны тос нь хэрэглэхэд маш амархан, нүүрэнд хурдан шингэдэг тос аж. 

Какаоны тос

2 Усан үзмийн үрийн тос

Хэрэв та хурдан шингэж, нүүрэнд тосны гялтгасан болон зууралдсан үлдэгдэл үлдээхийг хүсэхгүй байгаа бол усан үзмийн үрийн тос яг тохирно. Энэ тос нь хэвийн болон холимог арьсанд зориулагдсан тос бөгөөд хэрвээ нүүр тань хэтэрхий хуурайшаад байвал бага зэрэг кокос, жожоба эсвэл ши (shea)-ний тостой холиод хэрэглээрэй. 

Усан үзмийн үрийн тос

3 Кокосын тос

Кокосын тос буюу наргил модны самрын тос нь Энэтхэг эмэгтэйчүүдийн гоо сайхны нууц юм. Кокосын тос нь нүүрийг үрчлээстэхээс сэргийлж, татаж чангалдаг бөгөөд үрчлээстсэн ч тэнийлгэдэг байна. Мөн кокосын тос дээр агар зандан модны хэдхэн дусал тос нэмэхэд таны нүүрний арьсны өвчинг эмчилж, илүү уян хатан болгодог.

Кокосын тос

4 Бүйлсний тос

Алмондын тос, бүйлсний тос, бүйлсэн самрын тос гэж манайхан нэрлэдэг бүйлсний тос нь арьсыг өргөж өгч, унжихаас сэргийлдэг байна. Мөн нүүрний арьсны усны тэнцвэрийг хадгалж, эсийн насжилтыг удаашруулан хурдан хөгшрөхөөс сэргийлдэг. Үүгээр ч зогсохгүй нүүрний арьсны эсийг нөхөн сэргээх үйл явцыг эхлүүлдэг байна. Иймд цочромтгой болон унжиж нугалаас үүссэн арьсанд бүйлсний тос илүү зохицдог байна. Уг тос нь мөн нарны хамгаалалттай тос шиг арьсанд үйлчилж, нарны хортой хэт ягаан туяаг арьсанд нэвчихээс хамгаалдаг аж. Хэрвээ та хурц үнэрт дургүй бол бүйлсний тосыг сонгоорой.

Бүйлсний тос

5 Гүнжидийн тос

Манайд элбэг олдох нь гүнжидийн тос юм. Уг тос нь арьсны гүн рүү нэвтрэн орж чийгшүүлж, тэжээл өгөх чадвартай. Ингэснээр арьсны эрт хөгшрөлтийг зогсоож, хексадесен, стеарик, пальмитик, арахин, олейк, миристик зэрэг олон тооны тосны хүчлүүдээрээ арьсыг гайхалтай тэжээдэг байна.  

Гүнжидийн тос

6 Чангаазны үрийн тос

Априкос буюу чангаазны үрийн тос нь арьс арчилгааны суурь тосоор хэрэглэхэд нэн тохиромжтой байгалийн гаралтай тос юм. Чангаазны үрийн тос нь гамма-линоленик хүчлээр маш баялаг. Энэ хүчил нь арьсыг толийлгож, шаардлагатай тэжээлийг нүүрний арьсанд өгдөг. Мөн дотор нь агуулдаг А, Е витамин нь нүүрний арьсны нөхөн төлжилтөд нөлөөлж коллаген үүсэх нөхцлийг бүрдүүлдэг байна. Үүний үр дүнд үрчлээс үгүй болдог аж. Бүйлсний тос нь бүх төрлийн арьсанд тохирдог бөгөөд онцгой чийгшүүлэх чадвартай. 

Чангаазны үрийн тос

7 Жожоба тос

Жожоба тос (Jojoba oil)-нд Е, В витамин, хром, зэс, цайр агууллагддаг. Гэхдээ нүүрний арьсанд ашигтай гол найрлага нь эозезик тосны хүчил бөгөөд энэ хүчил нь нүд тойрсон нарийхан, эмзэг арьсанд гайхамшигтай ач тус үзүүлдэг. Хэрвээ хүсвэл өдрийн тосондоо хэдэн дусал жожоба тос хийгээд нүүрэндээ түрхэж болно. Хэрвээ жожоба олдохгүй бол өдрийн тосон дээр олив, чацаргана, тоор, наранцэцгийн тосны аль нэгийг нэмж түрхээрэй. Эдгээр нь жожобаг гүйцэхгүй ч шаардлагатай чийгшлийг өгч үрчлээсийг арилгахад туслана. 

Жожоба тос

Та хэт мэдрэг арьстай байх магадлалтай тул эхлээд бугуйн дээр жаахныг түрхэж үзээрэй. 10 цагийн дараа харшлын ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй бол нүүрэн дээрээ түрхэж болно. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()