“Коала” хэмээх амьтаны тухай гайхалтай баримтууд

2013-08-22, 19:56
25,777
Яг 210 жилийн өмнө буюу 1803 оны 8 сарын 21–нд Австралийн “Sydney Gazette” сонинд каолагийн тухай анхны тодорхой тайланг хэвлэсэн байна. Тэр үеэс хойш энэхүү хөгжилтэй амьтдын тухай мэдлэгт олон тооны сонирхолтой тодорхой зүйлүүдийг эрдэмтэд нэмж чадсан байна. Тэдгээрээс хамгийн сонирхолтойгоос нь та бүхэнд толилуулж байна.
“Коала” хэмээх амьтаны тухай гайхалтай баримтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Коала зүүн Австралийн далайн эргийн дагуу газарт амьдардаг байна. Энэ тивд анх нүүж ирэгсэд энэхүү зэрлэг амьтанд янз бүрийн нэр өгсөн бөгөөд тэдний дунд: “залхуу”, “сармагчин”, “баавгай”, тэр ч бүү хэл “баавгайн-сармагчин” гэсэн нэртэй байж. Европын мэддэг амьтадтайгаа адилтгахыг оролдож байсан бололтой. Гэвч Австралийн эртний нутгийн хүмүүсээс өвлөн ирсэн “ус уудаггүй амьтан” гэсэн утгатай "koala" нэр нь л үлджээ.



2. Үнэн хэрэг дээрээ бидний эрс эргэлтийн энэ үед ойн түймэр гарахад, 2009 онд Австралийн түймэрийн үед болсон шиг коаланууд хүмүүс дээр ус уухаар үе үе ирдэг байна.



3. Нас биеэнд хүрсэн энэ амьтан 80 сантиметр өндөр, 15 килограмм хүртэл жинтэй байдаг ажээ.



4. Дөнгөж төрсөн коала маш жижигхэн, 3-5-хан грамм жинтэй байдаг бөгөөд хэдэн долоо хоногийн дараа л хүний хурууны дайтай болдог байна.



5. Эхний 6 сарыг энэ бяцхан амьтан гол төлөв “эхийнхээ уутанд” өнгөрөөдөг байна, коала чинь бас уутат амьтан шүү дээ.



6. Түүний богино бүдүүн сүүл нь модон дээр хэдэн цагаар ч хамаагүй уналгүй суухад тусалдаг, харин сарвуу нь модны мөчир болон бусад зүйл дээгүүр хөнгөн шаламгай аюулгүй явахыг даадаг байна.



7. Коала- баавгай, энэ амьтан бол баавгай биш. Үнэн хэрэгтээ “баавгай” гэдэг үг гадаад байдлаараа төстэй учир түүнийг тодорхойлох үед нэмэгддэг болов уу, тэрнээс “баавгайн” төрөлд ямар ч холбоогүй юм.



8. Мэдээж, сүүл байхгүйн зэрэгцээ нилээд урт хөл нь энэ хөхтөн амьтаныг баавгайн бамбарууштай төстэй болгодог.



9. Коала ус уудаггүй гэж дээр өгүүлсэн билээ, гэвч "эвкалипт" модны навчыг хивэн хангалттай шингэн авдаг байна.



10. Тэдэнд тоглож наадах цаг огт гардаггүй, өдөржингөө амарч унтдаг бөгөөд энэ нь хоногт 20 цаг үргэлжилдэг байна. Бас идэх хэрэгтэй шүү дээ, үүний тулд модноос мод дамжин идэх юмаа хайх хэрэгтэй, тэр тусмаа шөнө харанхуйд, учир нь өнөөдрийн манай баатарууд шөнийн амьдралтай билээ.



11.



12. Коала болхи удаан хөдөлгөөнтэй ч нэг модноос нөгөө рүү хурдан үсэрдэг байна.



13. Аюулаас аврагдахын тулд эсвэл сэрүүцэх болвол усанд сайн сэлдэг байна.



14. Эр коала бусад эрчүүдтэйгээ уулзах маш дургүй, өрсөлдөгчөө энэ зурган дээр байгаа шиг ямар нэгэн байдлаар айлгахыг оролддог бөгөөд өөрсдийн эзэмшил газраасаа болж хааяа зодолддог байна.



15. Харин ийм дайчин байдал зарим коала нарыг маш их гайхшруулдаг ажээ!



16. Эвсэг олуулаа амьдрах хамаагүй сайхан билээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()