Туйлын гэрэл гэж юу вэ?

Байгалийн хамгийн хачирхалтай агаад үзэсгэлэнтэй үзэгдлүүдийн нэг болох туйлын гэрэл нь үргэлж шөнийн цагаар л нүдэнд үзэгддэг. Харин бид зөвхөн зурагт, баримтат киноноос л харан алмайрч, гайхан биширдэг хэдий ч яг юу вэ гэдгийг ойлголгүй өнгөрдөг. Энэ үзэгдэл нь юунаас болж үүсдэг юм бол? Туйлын гэрлийн талаарх таны мэдэхгүй 10 баримтыг толилуулж байна.

Туйлын гэрэл гэж юу вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Туйлын гэрэл ба түүний давтамж

Туйлын гэрэл нь үнэхээрийн үзэсгэлэнтэй харагддаг төдийгүй, тодорхой цаг хугацааны давтамжтайгаар үүсдэг байна. Нарны толбонууд нь 11 жил болоод тэсэрч, дэлхийг чиглэнэ. Ингэх явцдаа энэхүү тэсрэлт буюу нарны шуурга нь дэлхийн соронзон оронтой мөргөлдсөнөөр туйлын гэрэл үүсдэг учиртай ажээ. Хамгийн сүүлд 2013 онд тус үзэгдэл ажиглагдсан бөгөөд, одон орончдын тооцоогоор бол ирэх 2024 онд дахин хүн төрөлхтний нүдийг баясгаж мэдэх ажээ.

Туйлын гэрэл ба түүний давтамж

2 Туйлын гэрэл сансраас ч харагддаг

Туйлын гэрэл нь хальт үзэгдээд өнгөрөх хэдий ч энгийн нүдэнд ихэд ойр, хүрч болохуйц бөгөөд  тод харагддаг байна. Гэвч энэ нь сансар огторгуйд ч харагддаг буюу биднээс асар холж зайд болж байдаг үзэгдэл юм. Мэдээж сансраас энэ нь илүү тод, үзэсгэлэнтэй харагддаг байна.  

Туйлын гэрэл сансраас ч харагддаг

3 Урьдчилан таамаглах боломжтой

Одон орон судлаачид тус үзэгдлийг яг юу болох, ойрын ирээдүйд хэрхэн өөрчлөгдөх зэргийг нь судалж байна. Тухайн үзэгдлийн үр дагавар, хэмжээ зэргийг урьдаас таамаглаж, мэдсэн байдаг учраас туйлын  гэрлийг харах хамгийн тохиромжтой газар, цэгийг товлон бэлтгэхэд амар байдаг.

Урьдчилан таамаглах боломжтой

4 Туйлын гэрэл нь өмнөд зүгт ч бас харагддаг

Хойд зүгийн туйлын гэрэл хэмээн алдаршсан гэрэл нь өмнөд зүгт ч мөн үзэгддэг байх юм.  Хойд зүгийн туйлын гэрлийг “Aurora Borealis”, харин өмнө зүгийнхийг “Aurora Australis” хэмээн нэрлэдэг. Тус үзэгдэл нь хойд зүгийн Канад, Норвеги, Швед зэрэг орнуудад, өмнөд зүгийн Шинэ Зеланд, Австрали, Чили болон Антрактидад илүүтэй ажиглагддаг байна.

Туйлын гэрэл нь өмнөд зүгт ч бас харагддаг

5 Өндрөөс хамааран гэрлийн өнгө нь өөр байдаг

Туйлын гэрэл нь өөр өөр өнгөөр бидний нүдэнд солонгорон харагддаг. Учир нь туйлын туяанууд хэр өндөрт үүсэн бий болж байгаагаас хамаарч өнгө нь өөрчлөгддөг байна. Газрын гадаргаас 100 орчим км-ийн өндөрт бий болсон туяа нь ногоон өнгөтэй, 200 орчим км-ийн өндөрт бол улаан, ягаан өнгөтэй, харин хамгийн дээр буюу 500 гаруй км-ийн өндөрт бий болсон цэнхэр өнгөтэй харагддаг ажээ.

Өндрөөс хамааран гэрлийн өнгө нь өөр байдаг

6 Одон орончдын мөрөөдөл

Үүнийг сонирхон, судлах  хүмүүс олон байх нь аргагүй юм. Учир нь нууцлаг тус байгалийн өвөрмөц үзэгдлийн талаар гаргасан баттай мэдээлэл болоод баримт байхгүй тул одон орон судлаач нар үүнийг батлан харуулах гэж хичээсээр ирсэн боловч оновчтой мэдээлэл тийм ч олныг гаргасангүй. Тус хүмүүсээс цухас дурдвал: Аристотел (Aristotle), Сэнэка (Seneca), Дискартэс (Descartes), Тичо Дэ Брахи (Tycho de Brahe) болон Бэнжамин Франклин (Benjamin Franklin) нар юм.

Одон орончдын мөрөөдөл

7 Туйлын гэрэл хэмээх нэрний тухайд

Италийн одон орон судлаач, физикч, инженер болоод философич Галелой Галелэй (Galileo Galilei ) нь олон төрлийн авьяастай нэгэн байсан бөгөөд зарим зүйлсэд хоч нэр өгөхдөө гаргууд байжээ. Тэрээр шинжлэх ухааны ертөнцөд томоохон дэвшил авчирсан юм. Галелой нь анх тус үзэгдлийг ихэд гайхан байснаа “Туйлын гэрэл” хэмээн уулга алдан нэрлэжээ.

Туйлын гэрэл хэмээх нэрний тухайд

8 Туйлын гэрэл нь таны бодож байгаагаас ч хол байдаг

Туйлын гэрэл бол яг л зүүд зэрэглээ шиг ойрхон харагдавч биднээс асар хол болж байдаг буюу дунджаар дэлхийгээс 96 гаруй км-ийн цаана, харин улаан ягаан өнгийн гэрэл нь дэлхийн гадаргаас 320-иод км-ийн цаана байдаг гэнэ.

Туйлын гэрэл нь таны бодож байгаагаас ч хол байдаг

9 Маш олон домог бий

Үүнийг шинжлэх ухаан талаас нь судлахаас гадна олон олон домог, үлгэрээр тайлбарладаг байна. Шинэ Зеланд, хойд Европ болон хойд Америкийн оршин суугчид үүнийг галт бамбар болон түүдэгийн тусгал хэмээн ойлгодог аж. Харин Винсколн дахь Индианчууд баатруудын сүнс эргэн ирж байна гэж итгэдэг бол Алескчууд амьтад эсвэл хүний амь хороосон хүмүүсийн сүнс хэмээн боддог гэнэ.

Маш олон домог бий

10 Зөвхөн дэлхийд харагддаггүй

Туйлын гэрэл нь зөвхөн дэлхийд ч биш, сансраас ч харагддаг хэмээн дээр дурьдсан. Тэгвэл мөн өөр бусад гарагуудад ч ажиглагддаг байна. Санчир, Дэлхий ван, Далай ван болон Бархасбадь зэрэг гарагуудад тус үзэгдэл нь болдог гэдгийг одон орон судлаачид олж тогтоосон нь одон орны шинжлэх ухаанд гайхалтай шинэ нээлт болж чадсан юм.

Зөвхөн дэлхийд харагддаггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()