Фитнесст хүмүүсийг залхаадаг 8 зүйлс

2016-04-02, 11:22
8,607

Зарин хүмүүс биеийн тамирын зааланд, фитнессын газар, ер нь тэгээд олон нийтийн газар бие биентэйгээ маргалдахад үе гардаг билээ. Тэдгээр хүмүүс ихэнхдээ өөрсдийгөө ганцаараа байгаа мэтээр аяглаж, хүмүүсийг дургүйцэлийг түрүүлдэг. Тиймээс та зааланд гаргаж болохгүй, бусдыг залхааж, эгдүүцлийг нь төрүүлдэг зүйлсийн талаар мэдээд авахад илүүдэхгүй биз ээ. Ингээд дараах зөвлөгөөг хүргэе.

Фитнесст хүмүүсийг залхаадаг 8 зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дасгалын төхөөрөмж дээр хөлсөө үлдээх

Энэ бол хүмүүсийн дургүйг хамгийн ихээр хүргэдэг зүйлсийн нэг. Яагаад бид таны хөлсөөр биеэ норгох шаардлагатай гэж? Бид бүгд сальфеткатай явдаг, харин танд... Та 40кг–ийг өргөж чаддаг хэдий ч түүнийг өргөж байхдаа ямар нэгэн асуудалтай тулгарахыг хүсэхгүй гэдэгт би итгэлтэй байна. Энэ бол биеийн тамираар хичээллэдэг хүмүүсийн зайлшгүй санаж явах хэрэгтэй чухал зүйл юм. Учир нь ихэнх төхөөрөмжүүд, шир болон савхины төрлийн материалаар хийгдсэн байдаг. Хөлс их дуссанаар материалыг гулсамтгай болгож дасгал хийхэд хүндрэлтэй болгодог. Түүнээс гадна хэн танихгүй хүний нойтон хөлсийг өөртөө наахад дуртай байна гэж?...

Дасгалын төхөөрөмж дээр хөлсөө үлдээх

2 Дасгалын төхөөрөмж дээр дуг хийж, зүүрмэглэх

Зарим зааланд, төхөөрөмжийг ашиглах журам гэж байдаг. Та яг тогтсон журмын дагуу түүнийг ашиглаад, дараа нь бусдад зай тавих хэрэгтэй. Харамсалтай нь зарим хүмүүс түүнийг үдийн амралтандаа шилжүүлэхээр шийддэг бөгөөд, тэд бусад хүн түүнийг явахыг хүлээж байх зуур, ус шимэн ууж, маш удаан хөдөлж, тэр ч бүү хэл зааварлагчтайгаа урт яриа өрнүүлэн бусдад саад болдог. Энэ асуудлыг шийдэх арга бол – хэрэв танд дасгалуудын хооронд хангалттай цаг байгаа бол түүнийгээ бусадтай хуваалцаж тэдэнд дасгалаа хийх 30-аас 60 минутыг санал болгоорой. 

Дасгалын төхөөрөмж дээр дуг хийж, зүүрмэглэх

3 Ухаалаг гар утсаа ОРХИ

Бүх ухаалаг утастнуудад хэлэхэд, bluetooth-тэй чихэвч ашиглах нь хамгийн ухаалаг бөгөөд гар утсаа нууцхан хэрэглэхэд тохиромжтой. Дасгал хийж байхдаа та утсаар ярьвал бүгдэд сонсогддог гэдгийг бид бүгд л мэднэ. Хүмүүс зөвхөн дасгал хийх гэж зааланд ирдэггүй, тэнд ажил, гэр гэх мэтийн санаа зовоосон зүйлсээс түр ч болов холдож, чимээгүй орчинд өөрийгөө амраахыг хүсдэг. Гэтэл та хажууд нь утсаар яриад байвал тийм ч сайхан санагдахгүй болов уу. Энэ бол тэдний хувийн цаг, дараа хийж болох утасны дуудлагаараа тэдэнд саад болох хэрэггүй. Анир чимээгүй байдал, удаан хэмнэлтэй хөгжмөөс тааламж авцгаая. 

Ухаалаг гар утсаа ОРХИ

4 Штангийг хаа сайгүй хаях

Тиймээ, штангууд мэдээж хүнд байдаг – энэ бол тэдний хамгийн том зорилго, гэхдээ энэ нь түүнийг хаа сайгүй хаяж болно гэсэн үг биш юм. Зөвхөн хүнд гэдэг шалтгаанаар тэднийг тавиур дээр нь буцаагаад тавих ухамсарт үүргээ орхиж, дараагийн хүндээ хүндрэл учруулж болохгүй шүү дээ. Бодит байдал дээр буруу газар тавьсан штангийг олох гэсээр байтал түүний жин хоёр дахин нэмэгдчихэнэ. Та зөвхөн өөрийнхөө цагийг үрээд зогсохгүй бусад хүн таны нуусан штангийг хайсаар байтал дасгал хийх эрч нь суларч, сонирхол нь буурдаг юм. Та хэрэглэсэн штангаа зориулалтын газар нь тавихад 20-хон секунд л хангаллтай. 

Штангийг хаа сайгүй хаях

5 Дасгал хийж буй хүний хажууд очиж зогсох

Шаардлагатай, заасан хугацаанаас илүү удаан төхөөрөмж дээр суух нь маш бүдүүлэг хэрэг. Мөн таныг дасгал хийж байхад, хэн нэгэн хажууд чинь зогсоод байвал таны дасгал хийх төвлөрөл сулраад зогсохгүй уур чинь хүрч та хоёр муудалцахад хүрнэ. Тэгэхээр хэт удаан төхөөрөмжийг ашиглахгүй байхаас гадна, мөн хэн нэгнийг дасгал хийж байхад харуулдан зогсохгүй байх нь зүйтэй. Мэдээж тэр хүн тогтсон хугацаанаас хэт удсан бол очоод хэлэх хэрэгтэй юм. 

Дасгал хийж буй хүний хажууд очиж зогсох

6 Шүршүүрийн өрөө таны гэр биш

Бусдын хүсээгүй зүйлсийг хаа сайгүй үлдээхээ зогсоо. Угаалтуур дах сахлын тос, шүршүүр доторх үс, үрчгэр нүцгэн бие зэрэг зүйлсийг чинь харах гэж хүмүүс тэнд очоогүй. Ихэнх хүмүүсийн хувьд шүршүүрт нүцгэн байх нь буруу зүйл биш, гэхдээ түүнд хязгаар бий. Хэрвээ та 20 гаруй хүнтэй шүршүүрт удаан хугацаагаар сахлаа хусах шаардлага гарсан бол ядаж дотоожоо өмсөөрэй. Мөн дараагийн шүршүүр ашиглах хүндээ хүндрэл учруулж, өөрийнхөө талаар таагүй сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд хаягдал эрхтнүүд болон эд зүйлсээ зориулалтын саванд нь хийгээд гараарай. 

Шүршүүрийн өрөө таны гэр биш

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()