Японд дуудлага худалдаагаар туна загасыг 1.8 сая ам.доллараар заржээ

Номхон далайгаас барьсан 276 кг жинтэй аварга том туна загас Токио хотод болсон энэ оны анхны дуудлага худалдаагаар 1,8 сая ам.доллараар зарагджээ. 

Японд дуудлага худалдаагаар туна загасыг 1.8 сая ам.доллараар заржээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Худалдан авагч нь сушины сүлжээ ресторан ажиллуулдаг  "Kiyomura" загасны компанийн эзэн байжээ. Равын эрин буюу шинэ эзэн хаан Нарухитогийн засаглалын эхний дуудлага худалдаанд ийнхүү "олзоо барьж авсандаа" баяртай байна хэмээн компанийн удирдлага сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрбээр үүнийг хэрэглэгчидтэйгээ хуваалцахыг тэсэн ядан хүлээж байна гэжээ. 

Харин 1.8 сая ам.доллараар зарагдсан туна загас нь 21-р зууны хоёрдох үнэтэй загас болсон юм. Учир нь өнгөрсөн жилийн дуудлага худалдаагаар 3.1 сая ам.доллараар зарагдсан нь дээд амжилт хэвээр байна. 

Японы уламжлал ёсоор, туна загасны анхны дуудлага худалдаа нь шинэ оны эхний бизнесийн арга хэмжээ болон зохион байгуулагдсан юм. Япончууд оны эхний дуудлага худалдааны ханш тухайн он дахь улс орны эдийн засгийн байдлыг тодорхойлно гэж гэж үздэг аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()