Хэн ч тайлбарлаж чадаагүй далай тэнгисийн 10 нууц

Хүн төрөлхтний тайлж чадаагүй олон нууцууд дэлхий дээр байдаг бөгөөд тэдний нэг нь гайхалтай хэрнээ айдас дүүрэн далай тэнгисийн ертөнц юм. Тэгвэл судлагдаж амжаагүй гүн цэнхэр усан доор чухам юу нуугдаж байдаг нь хүмүүсийн анхаарлыг татсаар л байна. Ингээд та бүхэнд далай тэнгисийн хачирхалтай, нууцлагдмал баримтуудыг танилцуулж байна.

Хэн ч тайлбарлаж чадаагүй далай тэнгисийн 10 нууц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Сансраас гэрэлтэх сүүн тусгал

Зуу зуун жилийн туршид далайчид далай тэнгисээр аялахдаа үл мэдэгдэх сүүн тусгалыг нүдээрээ харсан тухайгаа үлгэр домог мэт ярьсаар иржээ. Гэвч эрдэмтэд өнөөдрийг хүртэл уг үзэгдлийн учир шалтгааныг баттай тайлбарлаж чадахгүй хэвээр л байна.

2006 онд эрдэмтэд далайн сүүн тусгалын зургийг хиймэл дагуулаас авах боломжтой болсон бөгөөд түүнээс хойш хэдэн жилийн дараа, идэш тэжээлээ олж, амьд үлдэхийн тулд тэмцэж буй идэвхтэй бактериуд энэхүү далайн сүүн тусгалыг үүсгэж байгааг илрүүлжээ. Гэвч бактери яаж сансраас харагдахуйц хэмжээний сүүн гэрлийг далай тэнгисийн уудамд үүсгэж байгаа талаарх баттай мэдээлэл олдоогүй байна. Магадгүй энэхүү үзэгдэл нь тэдгээр биетийн хий ялгаруулалттай холбоотой ч байж мэдэх юм.

Сансраас гэрэлтэх сүүн тусгал

9 Ягаан бөмбөлөг

2016 онд далайн хайгуулын “Ocean Exploration Trust” судалгааны баг болон далайн зурагчин, Титаник хөлгийг далайн гүнээс анх олсон Робэрт Баллард нарын хайгуулчдаас бүрдсэн Наутилус хөлөг Калифорнийн тэнгисийн гүнээс хачирхалтай ягаан бөмбөлгийг олжээ. Тэд яг юу гэдгийг нь тодорхойлж чадаагүй ч уг бөмбөлгөөс дээж авахынхаа өмнө “аалзны өндөг”, “наймаалжны бяцхан ээж” байх хэмээн шогчилж нэрлэж байсан удаатай. Ягаан бөмбөлгийг судлах ажил үргэлжилж байгаа ба урьдчилсан байдлаар далайн нялцгай биетэн, эмгэн хумсны шинэ төрөл зүйл байх гэсэн таамаглалыг дэвшүүлээд байна.

Ягаан бөмбөлөг

8 Тэнгисийн аварга биет

Далайн аварга том наймаалжны талаар Жюль Вернийн “Усан доогуур 20 мянган бээр аялсан нь” болон “Карибын тэнгисийн дээрэмчид” зэрэг зөгнөлт бүтээлүүдэд ихээхэн дурдсан байдаг. Бид тэрхүү аварга биетүүдийг хөлөг онгоц руу дайрч довтолдог гэж төсөөлдөг ч үнэндээ тэнгисийн гүн дэх нууцын талаар маш бага мэддэг шүү дээ.

Одоог хүртэл хүн төрөлхтөн тэрхүү төсөөллөө бодитоор гэрэл зурагт болон видео хальсанд буулгаж чадаагүй л байна. Үнэндээ эрдэмтдэд ч далай тэнгисийн гүн дэх аварга наймаалжны талаарх судалсан зүйл байдаггүй. Тэднийг 20 метр хүртэл томордог гэх таамаг байдаг ч яг ямар амьтад байдгийг хэн ч мэддэггүй. Гэвч эх сурвалжгүйгээр хүний оюун санаанаас нэг ч зүйл төрөн гардаггүйг эрдэмтэд баталчихсан шүү дээ. Тиймээс эдгээр ер бусын амьтад үнэхээр байдаг бол бид тэдний урт, жингийн талаарх төсөөлөл, ам дамжсан ярианаас өөр зүйлийг мэдэж чадаагүй л байна гэсэн үг юм.

Тэнгисийн аварга биет

7 Тэнгисийн гүнээс илгээсэн хачирхалтай дохио - "Bloop"

Судлаачид 1997 онд урьд өмнө олж сонсоогүй хачирхалтай чимээг Өмнөд Номхон далайгаас хурааж авч чаджээ. Энэхүү чимээ нь маш чанга боловч сул давтамжтай, ер бусын нууцлал бүхий байсан бөгөөд далайн гүнээс илэрсэн гэнэ.

Эрдэмтэд дээрх дуу чимээний эх үүсвэрийг юу болохыг нэг жилийн турш судалжээ. Эцэст нь 2005 онд тэд уг чимээг далайн гүн дэх мөсөн уулын хөдөлгөөн, түүний нуралтаас болж гарсан гэж олон нийтэд мэдээлсэн. Уг тайлбарыг ерөнхийдөө хүлээн зөвшөөрсөн боловч зарим судлаачид хэтэрхий өнгөц дүгнэлт гаргасан гэж үздэг юм. 

Тэнгисийн гүнээс илгээсэн хачирхалтай дохио - "Bloop"

6 Балтийн тэнгисийн хачирхалтай биет

Далайн ёроолд харийн хөлөг байх боломжтой юу? 2011 онд далай тэнгисийн хайгуулчид Балтикын тэнгисийн ёроолоос зууван хэлбэртэй, хачирхалтай нэгэн биетийг олжээ. Тэдний зураглалд уг биет яг л графикчийн хийсэн ажил шиг нарийвчлал өндөртэй, дэвшилтэт зүйл байж мэдэхээр дүрслэгдэн буужээ. Эрдэмтдийн таамаглалаар энэхүү ер бусын биет нь мөстлөгийн үеэс хадгалагдаж үлдсэн байж магадгүй гэнэ. Эсвэл байгалийн өөр нэгэн тайлагдаагүй бүтэц ч байж болох юм. Хаанаас гаралтай, яг юу болохыг нь одоо хэр тогтоогоогүй байгаа хэдий ч магадгүй та бидний хараахан таньж мэдээгүй байгаа нууцлаг гараг ертөнцийн нэгээхэн хэсэг ч байж мэдэх юм.

Балтийн тэнгисийн хачирхалтай биет

5 Мөнх амьдралын нууц

Бяцхан далайн залхаг хавдрыг эмчлэх нууцын түлхүүр байвал яах вэ? Ягаан эмгэн хумснаас ч жижигхэн, Бэнжамин Баттон шиг амьдралын зүй тогтол, жам ёсыг эргүүлж чадсан “Мөнх настай далайн залхаг” хэрхэн үхлийг хуурсан нь хачирхалтай. Энэхүү төрөл зүйлийн талаар хүмүүс зуу зуун жилийн турш мэддэг байсан ч 1990-ээд оныг хүртэл  мөнх амьдралтай гэдгийг нь олж тогтоогоогүй байсан юм. Эрдэмтэд түүний эд, эсүүд яаж нөхөн төлжиж, орчиндоо хэрхэн дасан зохицдог болохыг баттай мэдэж чадаагүй байгаа ч “Мөнх настай далайн залхаг” нь хүн төрөлхтөнд аюул дагуулж буй хорт хавдрыг эмчлэх гол хүчин зүйл болно гэдэгт эргэлзэхгүй байгаа гэнэ.

Мөнх амьдралын нууц

4 Бермудын гурвалжин

Бэрмудын гурвалжин гэхээр Маиами, Пуэрто Рико болон Бермудын арлуудыг холбосон гурвалжин таны санаанд бууж байна уу? Гэхдээ та энэ чиглэлд аялах тасалбар захиалсан бол санаа зовох хэрэггүй. Хэдийгээр энэ газарт дэлхийн хамгийн аюултай, далдын хүч үйлчилдэг гэсэн айдас хүргэм тайлагдаагүй нууцууд байдаг боловч хэн ч нотолж чадаагүй гэдгийг санах хэрэгтэй.

Үндэсний далай тэнгис, агаарын удирдлагын газраас дээрх хэсэгт яагаад олон тооны завь, онгоцнууд ор сураггүй алга болсныг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарласан байдаг. Тэдний үзэж байгаагаар Карибын олон тооны арлуудын тогтоц, тэдгээрийн онцлогоос хамаарч үүссэн хар шуурганаас болж тэнд явж байсан завь, онгоцнууд алга болсон байх талтай гэнэ. Мөн тэд Бермудын гурвалжин орчимд хойд зүгийн соронзон орон эсвэл далайн гүнээс ялгарч буй метаны хийн ялгарал их байдаг нь тэднийг алга болох нөхцлийг бүрдүүлсэн байж болохыг дурджээ.

Бермудын гурвалжин

3 Марианы хонхор

Номхон далайн Марианы арлуудын ойролцоо далайд дэлхийн хамгийн гүн буюу 11 км-ийн гүнтэй хонхор бий. Дэлхийн хамгийн өндөр цэг болох Эверест гэхэд 8.8 км өндөртэй байдаг шүү дээ. Далайн тэнгисийн маш бага судлагдсан энэ хэсэгт гуравхан хүн л очсон байдаг. 1960 онд хоёр далайн зурагчин очиж байсан бол 2012 онд далай судлаач, кино найруулагч Жэймс Камерон анхны ганцаарчилсан судалгаагаа хийж байжээ. Марианы хонхор нь маш харанхуй бөгөөд хэдхэн хэмд хөлддөг, тун бага талбайд 8 тонны даралт үзүүлдэг аж. Гэсэн ч Марианы хонхорт амьдралыг тэтгэх өөрийн гэсэн таатай нөхцөл бүрдсэн байдаг гэнэ. 

Судлаачид энэхүү ер бусын экосистемд анхаарлаа хандуулах ёстойг сануулсаар байна. Учир нь Марианы хонхорт дахь хог хаягдлын хэмжээ эрс нэмэгджээ. Энэ жил тэд олон нийтийн анхаарлыг үүнд хандуулахын тулд пластик хог хаягдлынх нь зургийг авч баримтжуулсан юм. Хамгийн харамсалтай нь хүмүүсийн тэдгээр хог хаягдал дэлхий дээрх хамгийн гайхалтай байгалийн тогтоц, экосистемд хор уршгаа тарьсаар байгаа юм.

Марианы хонхор

2 Далайн гүний аварга загас

Үлгэр домгийн бас нэгэн далайн мангас бодитоор байсан гэвэл та итгэх үү? Тэгвэл түүнийг нотлох 17 метр урт, 270 кгг жинтэй дэлхий дээрх хамгийн урт могой загас үхэж далайн эрэг дээр шидэгдсэн байсныг нутгийн иргэд олжээ. Тэрбээр 1000-аад метрийн гүнд амьдардаг тул тийм ч амархан хүмүүст харагддаггүй гэнэ. Түүний дараа 2013 онд Калифорнийн эргээс хоёр ч ширхэг аварга загас үхсэн байхыг олж байжээ. Эрдэмтдийн судалгаагаар далайн гүнд амьдардаг амьтад эрэг дээр шидэгдэх боломжгүй байдаг ба энэхүү ховор аварга биет газар хөдлөлтийн өмнөх усны хөдөлгөөнөөс болж гарч ирсэн байх магадлалтай гэнэ. Гэхдээ уг золгүй явдлын тусламжтайгаар үлгэр домгийн гэмээр энэ төрөл зүйлийг судлах боломж эрдэмтдэд бүрдсэн юм.

Далайн гүний аварга загас

1 Ионагүми хөшөө

Үүнийг газар хөдлөлтийн ул мөрөөр живсэн эртний пирамид уу, хүний гараар баригдсан бүтээл үү? Эсвэл зүгээр л байгаль эхийн тогтоц уу гэдгийг хэн ч мэддэггүй.

“Японы Атлантис” хэмээн нэрлэгдэх далайн эрэг хавийн усанд нэгэн хачирхалтай хөшөө байдаг. 1986 онд шумбагчдын олсон энэ олдвор эрдэмтдийг мухардалд оруулж чаджээ. Үүнийг хүн эсвэл байгалийн аль нь ч бүтээсэн бай Ионагүмигийн хөшөөнд байх нүүр царай, хэлбэр дүрс  нь үнэхээр тод бас маш гайхалтай гэнэ. Өнөөдөр энэхүү далайн гүний хөшөө нь жуулчдын анхаарлын төвд байдаг бөгөөд яг ямар учиртай болохыг нь хэн ч тайлбарлаж чадаагүй л байна.

Ионагүми хөшөө

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()