Харь гарагийнхантай таарсан хүмүүсийн бодит түүхүүд

Хүн төрөлхтөн олон зуун жилийн турш харь гарагийнхан гэж байдаг, байдаггүй хэмээн маргалдсаар ирсэн. Ер нь хүмүүсийн эргэлздэг түгээмэл зүйлсийн жагсаалтанд сүнс, хий үзэгдэл, чөтгөр шулам, бас харь гарагийнхан нилээд том байр суурь эзлэх байх шүү. Харин харь гарагийнхныг хоёр нүдээрээ харсан хүмүүс цөөнгүй гэгдэх бөгөөд үүнийгээ олон нийттэй хуваалцаж, цочирдуулаад амжсан байна. Ингээд харь гарагийнхантай таарсан хүмүүсийн бодит түүхүүдийг та бүхэнд хүргэе. 

Харь гарагийнхантай таарсан хүмүүсийн бодит түүхүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Кентакигийн охид

АНУ-ын Кентаки мужид амьдардаг 3 охин ресторанд хооллочихоод үдшийн 23:15 цагийн орчим гэр рүүгээ харихаар машиндаа суун хөдөлжээ. Харин тэднийг машинаа хөлөглөн явж байтал дээгүүр нь дугариг хэлбэрт нэгэн биет нисэж явсан гэнэ. Тухайн нисдэг биетээс улаан, шар гэрэл цацарч байсан аж. Охид ганц цаг яваад хүрэх газрыг бүхэл бүтэн 2:30  минут туулж харьсан бөгөөд бүгдийнх нь бие төдийгүй сэтгэл санаа их л сонин болчихсон байсан гэдэг. Тэд өөрсдийн харсан зүйлсээ зүйлсээ бусадтай хуваалцахад итгэх хүн цөөн байсан тул охид үнэн худал ялгагч төхөөрөмжөөр шалгуулахад тэдний ганц нь ч худал яриагүй гэдэг нь нотлогджээ.

Кентакигийн охид

2 Антонио Виллаш-Боаш

Бразилийн тариачин эр Антонио Виллаш-Боаш (Antonio Vilas-Boas) 1957 онд фермдээ ажиллаж байхдаа харь гарагийн амьтдыг олж харсан байна. Тэдний нэг нь улаан биетэй, цагаан үстэй, эмэгтэй байсан бол өнөөх ногоон биетэй, малгай өмссөн нь эр хүйстэн байсан гэнэ. Залууг харсан харь гарагийн амьтад түүнийг албадан эм хүйстэнтэй нь хурьцалд оруулж, үр суулгуулаад буцаасан аж. Тэдний сансрын хөлөг нь өндөг шиг хэлбэртэй байсан байна. Итгэхэд бэрх хэдий ч тус залуу тухайн үедээ дэлхий нийтийн анхаарлыг өөртөө татаад байсан билээ.

Антонио Виллаш-Боаш

3 Орос улс төрч

Оросын улс төрч Кирсан Илюмжинов (Kirsan Llyumzhinov) 1990-ээд оны үед шар хувцастай харь гарагынхныг харсан хэмээн ярьжээ. Тэдний юу ярьж байсныг ойлгоогүй ч ойртож очин ажихад сансрын хөлөг нь нэвт гэрэлтдэг байсан бөгөөд асар том хэмжээтэй байсныг нь ч анзаарчээ. Бүхэл бүтэн төр түшилцэж яваа хүн улаан цайм худал хэлнэ гэж байх болов уу?

Орос улс төрч

4 Хулгайлагдсан нь

1973 онд Чарльз Хиксон (Charles Hickson) болон Кэлвин Паркер (Calvin Parker) гэх ажлын хамтрагчид загасчилж яваад харь гарагийнханд олзлогдсон байна. Тэднийг зууван хэлбэрт сансрын хүлэгт аваачсан бөгөөд харь гарагийнхан 1 метр 50 см өндөртэй, хавч шиг сарвуутай, нүүрэн дээрээ хачин ургацагтай байсан гэнэ. Залуусыг удалгүй хөлгөөс буулгаж явуулсан бөгөөд тэднийг яах гэж барьцаалсан гэдгийг хэн нь ч ойлголгүй үлдсэн аж.

Хулгайлагдсан нь

5 Гол дээгүүр ниссэн харь гарагийн хөлөг

4 залуу загасчилан сууж байгаад нэгэн хачирхалтай явдлын гэрч болсон байдаг. Тэдний цаах талд буюу голын дээгүүр үл танигдах нисдэг биет, гэрэл цацруулан явж байсан гэнэ. Энэ нь их хурдтай байсан бөгөөд яах ийхийн зуургүй тэднээс холдож одсон аж. Залуус ам уралдан харсан үзсэн бүгдээ бусдад дуулгасан боловч итгэх хүн ховор байсан гэдэг.

Гол дээгүүр ниссэн харь гарагийн хөлөг

6 Удаан хугацаанд ховсдуулсан нь

1957 онд Жессе хэмээх эр 5 настай байхдаа гэрийнхээ гадаа тоглож байжээ. Гэтэл нэгэн өндөр үл таних харь гарагийн амьтан ирэн түүний толгой руу гэрэл тусгаж, хамаг оюун бодлыг нь самууруулж, ховсдсон байна. Хүү хэнтэй ч юм ярихгүй, өвчтэй хүн шиг бүтэн жилийн турш явжээ. Түүнийг эмчид үзүүлэхэд ховсдуулсан байна хэмээн дүгнэж удаан хугацаанд эмчилгээ хийлгэснээр түүний ой санамж сэргэж, харь гарагийн хүн өөрийг нь ийм болгосон гэдгийг арайхийж хэлсэн ажээ. 

Удаан хугацаанд ховсдуулсан нь

7 Үс

Австрали дахь гэртээ унтаж байсан Петр Хури (Peter Khoury) дээр 2 харь гарагийн бүсгүй ирсэн гэнэ. Нэг нь шаргал үстэй бол нөгөөх нь Азидуу төрхтэй байсан аж. Тэд залууг өдөж хоргоож байгаад мансууруулан унтуулж орхижээ. Харин залуу өглөө сэрэхэд тэдний байшингийн гадна шаргал үст бүсгүйн үсний ширхэгүүд газар унасан байв. Залуу үүнийг шинжээчид аваачин үзүүлэхэд тэд үүнээс маш ховор генийн ул мөрийг илрүүлсэн бөгөөд харь гарагийнхан мөн гэдгийг баталсан аж.

Үс

8 Эмч

Жон Солтер (John Salter) гэх эмч хүүгийнхээ хамт хурдны замаар явж байгаад харь гарагийнхантай таарчээ. Харин тэдний таарсан харь гарагийнхан огтхон ч айдас төрүүлэм биш, найрсаг, хөгжилтэй байсан гэнэ. Тэд бага зэрэг гэмтсэн байсан бөгөөд үүнийг тэрээр эмчлэн, эдгээж тус болсон гэдэг. Энэхүү жигтэй явдал нь 1988 онд болсон аж.

Эмч

9 Тулаан

1975 онд Агаарын хүчний цэрэг Чарльз Муди (Charles Moody) харь гарагийнханд баригдан, хөлөгт нь ачигдсан байна. Тэрээр 2 долоо хоногийн турш хоригдсон бөгөөд түүнийг 2 харь гарагийн амьтан харгалзаж байсан гэдэг. Харин залуу зориг шулуудан тэндээс оргохоор шийдэж, өөрийн хүч чадлыг ашиглан, хөлгийг дэлхий дээр буухад нь бусад амьтадтай тулалдаж, дийлээд оргож чадсан байдаг. Хэдий кино шиг сонсогдох ч Чарльз үүнийг өөрийн биеэр батлаж байгаа юм. 

Тулаан

10 Ор сураггүй алга болсон нь

Австралын нисгэгч Фредерик Валентич (Frederick Valentich) 1978 онд үүргээ гүйцэтгэхээр онгоцоо жолоодож явсан байна. Харин тэрээр диспечертээ “Миний араас үл таних нисдэг биет дагаад байна, яг л харь гарагийнхан шиг” хэмээн мэдэгдсэн бөгөөд үүнийхээ дараахан холбоогүй болсон аж. Хамгийн харамсалтай нь нисгэгч энэ өдрөөс хойш ор сураггүй алга болсон байдаг. Эрлийн багийнхан онгоцыг нь олсон боловч нисгэгч дотор нь байгаагүй бөгөөд хүмүүс харь гарагийнхан нисгэгч эрийг авч явсан хэмээн ярилцдаг билээ.

Ор сураггүй алга болсон нь

11 Агаарт дүрэлзэх гал

1975 онд Трэвис Валтон (Travis Walton) гэх залуу 5 хоногийн турш харь гарагийнханд барьцаалагдан, буцаж иржээ. Түүний ажлын хамтрагч хэлэхдээ “Ногоон цэнхэр өнгийн гэрэл цацарч ирээд тэнгэр рүү Трэйвисийг аваад явах шиг болсон. Тэр газраас ойролцоогоор 3 метрийн өндөрт өргөгдөж, агаарт хөвж байсан” хэмээжээ. Энэхүү үйл явдал нь олон нийтийн гайхшралыг төрүүлэн, харь гарагийнхан байдаг эсэхт багагүй мэтгэлцээн үүсгэж байв. Үүнээс улбаалан “Fire in the air” хэмээх киног бүтээсэн байдаг юм.

Агаарт дүрэлзэх гал

12 Хиллсийн гэр бүл

Гэртээ харихаар хөлгийн жолоогоо залсан Бетти (Betty) болон Барни Хилл (Barney Hill) нар, од харваж байхыг илүү ойроос харахаар машинаасаа буун дөхжээ. Гэтэл энэ нь од харвах биш харь гарагийн нисдэг таваг байсан гэнэ. Тэд залуус руу улам ойртсоор байсанд Бетти, Барни 2 хар хурдаараа гүйн машиндаа суух гэсэн боловч тэдэн рүү цэнхэр гэрэл тусгаж, ховсдож орхисон аж. Тэд мөн л хэд хоног их хачин байдалтай байсан бөгөөд зөвхөн "Харь гарагийнхан" хэмээн хэлсээр байжээ. Удалгүй залуус хэвийн байдалдаа буцан орж, болсон бүхнийг ярьсан байна.

Хиллсийн гэр бүл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()