Гайхалтай утга санааг агуулан байгуулагдсан дэлхийн 10 хот

Зарим үед уран барилгачид бүхэл бүтэн хотыг геометрийн нарийн төвөгтэй дүрстэйгээр төлөвлөн байгуулах явдал байдаг. Эдгээрээс цаанаа өвөрмөц, хачин гэмээр далд утга санаа агуулсан нь ч бий. Эсвэл уур амьсгал, тухайн газар нутгийн байршлын онцлгоос үүдсэн асуудлыг шийдвэрлэх бодит хэрэгцээнд л тулгуурлан тийм өвөрмөц маягаар төлөвлөгдсөн нь ч бий. Ингээд бид танд сонин гэмээр гайхалтай хот төлөвлөлтүүдийг танилцуулж байна. 

Гайхалтай утга санааг агуулан байгуулагдсан дэлхийн 10 хот
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эль-Сальвадор: Ромын цэргийн дуулгын хэлбэртэй хот

Чили улсын уурхайчдын гэгдэх энэ хотын төлөвлөлт нь Ромын дайчдын дуулгыг яг дуурайжээ. Уул уурхайн олборлох үйлдвэрийн эзний хүү эцэгтэйгээ хамт уурхайд явж байхдаа маш их хайрладаг Ромын дуулга малгайн тоглоомоо хаяж байсан гэх домог байдаг. Он жил өнгөрч хүү өсөж том болсныхоо дараа Эль-Сальвадор хотын дээгүүр нисэж явтал эцэг нь онгоцны цонхоор доошоо хот руу заагаад хаячихсан дуулгыг чинь олчихлоо гэж хэлж байсан гэдэг. Гэвч энэ нь ердөө л сайхан домог төдийгөөс хэтэрсэнгүй. Учир нь уран барилгач Раймонд Олсон хагас тойруу хэлбэр нь тухайн нутгийн газар зүйн байршилд төгс тохирно гэж үзсэнд оршино. 

Эль-Сальвадор: Ромын цэргийн дуулгын хэлбэртэй хот

2 Сингапур: Фэн шүйгийн уламжлалаар баригдсан хот

Сингапур нь Фэн шүйгийн уламжлалын дагуу хот төлөвлөлтөө хийжээ. Энэ нь тэдний сүсэглэдэг Бомбын шашинтай холбоотой бөгөөд гэр орноо ч үүнтэй зохицсон хэлбэр маягаар барьдаг гэнэ. Орон нутгийн дурсгалт зүйлс болон Сингапурын сахиус Мерлайон болон Хотэй болон эд баялаг дуудан авчрахыг бэлгэдсэн 150 метрийн өндөртэй алсыг харагч нар нь бүгд л Фэн шүйгээс улбаатай.

Сингапур: Фэн шүйгийн уламжлалаар баригдсан хот

3 Бразил: Жигүүрээ дэлгэсэн шувуу

Бразил улстайгаа яг ижилхэн нэртэй хотын төлөвлөлт нь жигүүрээ дэлгэсэн шувуутай маш адилхан хэлбэртэй. Уран барилгач Лусио Костагийн төлөвлөгөө ёсоор Бразил хот нь аварга том эрвээхийтэй адилхан дүрслэгджээ. Энэ нь улс орноо колонийн дарлалаас ангижруулж, ирээдүйд эдийн засгийн хувьд цэцэглэн хөгжихийг нь бэлгэддэг гэдэг.

Бразил: Жигүүрээ дэлгэсэн шувуу

4 Канберра: Дугуй тойрог болон хигээс хэлбэртэй хот

Австралийн нийслэл нь дугуй хэлбэртэй хигээс мэт харагддаг. Хотын төв болон бусад чухал газрууд нь тойрог дотор байдаг бол тэндээс салаалсан гол өргөн чөлөөнүүд нь хигээс мэт байрлалтай аж.

Канберра: Дугуй тойрог болон хигээс хэлбэртэй хот

5 Чандигарх: Нуман хаалга болон хүдэр том хийцтэй хот

Анх барьж байгуулахдаа л уг хотыг тусгаар тогтносон, шинэ Энэтхэгийн нүүр царай байхаар бодож төлөвлөжээ. Бүх л барилга байгууламжууд нь боловсруулаагүй бетон ашигласан байдаг. Мөн гаднах дизайндаа нуман хаалга болон тэгш өнцөгт загварыг сонгосон нь дан ганц уран барилгын шийдэл биш ба халуун цаг агаарыг салхины урсгалаар сэрүүцүүлэх бодит хэрэгцээнд үндэслэгдсэн байдаг. Энэ хотод конус, пирамид хэлбэртэй нарийн төвөгтэй  хийцтэй барилгууд их байдаг.

Чандигарх: Нуман хаалга болон хүдэр том хийцтэй хот

6 Пальманова болон Никоси: Зураг төслийг нь од болон олон өнцөгт хэлбэртэйгээр төлөвлөн гаргажээ

Пальманова бол Италийн Удине муж дахь нэгэн хот юм. Анх энэ хот 9 өнцөгтэй, хоёр одыг багтаасан, ердийн бус дугуй хэлбэртэй байжээ. Уран барилгач нь геометрийн хэлбэр дүрсээр хамгаалалтын тогтолцоог гаргасан гэж үздэг. Учир нь ийм дүрс нь бие биеэ халхлан хамгаалж байгааг илтгэдэг. Кипр арал дээрх хуучин хот Никосий нь үүний өөр нэгэн жишээ бөгөөд хот төлөвлөлт нь 11 өнцөгт од эсвэл нарыг санагдуулам байдлаар харагддаг.

Пальманова болон Никоси: Зураг төслийг нь од болон олон өнцөгт хэлбэртэйгээр төлөвлөн гаргажээ

7 Ла-Плата: Ташуу шугаман хот

Аргентины ташуу шугаман хот гэж нэрлэгдсэн уг газар нь торон сүлжээ мэт ер бусын зохион байгуулалттай. Энэ нь олон хэсэгт хуваагдсан нутаг дэвсгэрийг оновчтой ашиглах гэсэн уран барилгач Педро Бенуагийн санаа ажээ. Ла– Плата хотыг өөрөөр "Далдуу модон хот" гэж нэрлэдэг.

Ла-Плата: Ташуу шугаман хот

8 Жайпур: Тэгш өнцөгт хэлбэртэй, ягаан чулуун хот

Энэтхэгийн хамгийн том муж Ражастаны нийслэл Жайпур нь хуучны ягаан чулуун барилга байгууламжаараа алдаршжээ. Уран барилгачийн төлөвлөсний дагуу тус хот 9 тэгш өнцөгт дүүрэгтэй ба хоёрт нь хотын захиргаа болон II Савай Жай Сингх хааны хувийн орд харш байрладаг юм.

Жайпур: Тэгш өнцөгт хэлбэртэй, ягаан чулуун хот

9 Вашингтон: Бэлэг тэмдгийн хот

АНУ-ын нийслэл Вашингтоны бүтэц байгуулалтад Масоны  нууц нийгэмлэгийн нөлөө орсон гэж үздэг. Учир нь агаараас авсан гэрэл зурагт тус хотын огтлолцсон гудамжнууд нь 5 өнцөгт од (пентаграмм)-ыг дүрслэсэн нь тод харагддаг.   

Вашингтон: Бэлэг тэмдгийн хот

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()