Коронавирусын халдвар авсан бол эдгээр дасгалуудыг хийгээрэй!

2021-07-04, 14:28
3,157

COVID-19 халдвар нь зүрх, уушиг болон амьсгалд оролцох туслах булчингуудыг гэмтээдэг тул зарим хүмүүс эргэн хэвийн байдалдаа ороход багагүй хугацаа хэрэгтэйг бүгд мэдэх болсон. Тэрхүү хугацааг багасгахад нэмэлт аминдэм, эмнүүдээс гадна биеийн хөдөлгөөн тустай болохыг эмч нар баталж байна. Ингээд аль болох түргэн эдгэрч, цаашид гарах сөрөг үр дагавараас сэргийлэхэд нөлөөлөх дасгалуудаас хүргэе. 

Коронавирусын халдвар авсан бол эдгээр дасгалуудыг хийгээрэй!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Амьсгалын дасгалууд

Хамраараа гүнзгий амьсгал аваад амаараа гаргах дасгалыг байнга хийгээрэй. Эхэндээ амьсгал авахад хүндрэлтэй, цээжээр өвдөж магадгүй ч бага багаар нэмээд байвал аяндаа хэвийн байдалдаа орно. Шаар мөн үлээж болно.

90/90 байрлалтай амьсгалын дасгал: Шалан дээр хэвтээд хөл доороо сандал тавина. Нэг гараа бэлхүүс дээр, нөгөө гараа цээжин дээрээ байрлуулна. Удаанаар гүнзгий амьсгал авч, гэдсээ агаараар дүүргээд гаргана. Дасгалыг хийхдээ нуруугаа хотойлгож болохгүйг анхаараарай. Нэг удаа 5-10 минутыг хугацаанд давтана.

Амьсгалын дасгалууд

2 Түрүүлгээ харж хэвтэх

Ингэснээр уушгины доод дэлбэнгүүдийн агааржуулалт сайжирч, цэр амархан гадагшилдаг аж. Хэвтэхдээ ташаан доороо 1-2 дэр ивээд, толгой доороо алчуур эвхэж дэрлээрэй. Гол нь жигдхэн амьсгалах бөгөөд нэг удаадаа 30 минутаас 2 цагийн хугацаанд ингэж хэвтэх хэрэгтэй.

Түрүүлгээ харж хэвтэх

3 Сунгалтын дасгал

Эхлээд хаалганы голд цэх зогсоно. Тохойгоо нугалаад, шуугаа хаалганы хоёр талд 90 градусын өнцгөөр байрлуулна. Мөрний урд хэсэгт суналт мэдрэгдэх хүртэл урагшаа бага багаар ахиулан алхаад, гараа 120 хэмийн өнцөг хүртэл сунгаарай. Өдөрт хэд хэдэн удаа 30-60 секундын турш энэ дасгалыг хийнэ. 

Сунгалтын дасгал

4 4 хөллөсөн дасгал

Нуруугаа цэхлээд дөрвөн хөллөнө. Дараа нь амьсгалаа гаргахдаа нуруугаа аль болох сайн гүдийлгэнэ. Энэ байрлалдаа 3 секунд болоод амьсгал авна.  10 удаа давтах бөгөөд давталт болгон нь ойролцоогоор 10 секунд үргэлжилвэл сайн.

4 хөллөсөн дасгал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()