Үзэсгэлэнт Парис хотыг цагаачид хэрхэн өөрчилсөн бэ? (20 фото)

Та бидний мэдэх эсвэл зар сурталчилгаан дээрээс хардаг Парис хот өмнөх шигээ байхаа больжээ. Холливудын кинонд романтик хайрын бэлгэ тэмдэг болон дүрслэгддэг Парисын гудамж дистопия буюу сүйрлийн дараах хотын зураглал шиг харагдах болсон байна. 

Үзэсгэлэнт Парис хотыг цагаачид хэрхэн өөрчилсөн бэ? (20 фото)
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Парисын зарим хорооллууд барилгын ажлын явцдаа байгаа дэд бүтцийн ойр орчим, эсвэл киноны зураг авалтын талбай юмуу Могадишу хотын ядуусын хороолол шиг харагддаг болсон. Гудамж хогонд дарагдаж, замын хажуугийн явган хүний зам хог хаягдал, гудас зэргээр дүүрсэн байх ба хэдэн мянган Африк эрс хотын гудамжийг өөрсдийнх мэт аашилж, орон гэргүй хүмүүсийн адилаар гудамжинд унтаж, амьдарч байна.

Ойр хавьд нийтийн нойл байхгүй тохиолдолд ил задгай бие засах асуудал бол энгийн үзэгдэл. Хэдэн арван мянган орон гэргүй, хууль бус цагаачид орогнох хүсэлтийн хариугаа хүлээн хотын гудамжинд өдөр хоногийг өнгөрүүлсээр. Африк иргэдийн хувиар орогнол олгох асуудал бүрхэг байгаа ч тэдэнд орон байр, нийгмийн халамж олгож, Францыг шинэ гэр орноо болгох шийдвэрийг хүлээж байгаа юм.

Нөхцөл байдал үнэхээр сэтгэл гонсойм байна. Цагдаа нар "жуулчдын явж болохгүй" гэгддэг газруудыг хяналтдаа авах гэж оролдохоос залхаж, Франц иргэд тэдгээр газраас аль болох хол байхыг хичээж байгаа бөгөөд гэмт хэрэг, хүчирхийлэл дэлгэрэх болжээ. 

Хэрвээ энэхүү байдал үргэлжилсэн хэвээр, Францчууд өөрсдөө нийслэлийнхээ цөөнх болох юм бол энэ мэт үйл явдал жуулчид ихээр цугладаг газарт тархаж,  хүн бүхний сэтгэлд тодоор оршдог хайрын романтик бэлгэ тэмдэг болсон Парис хотын дүр төрх үүрд өөрчлөгдөж мэдэх юм.

Парис хотын намар.... хөл хөдөлгөөн багатай, халуун шоколадны улирал эхэлж, Палэй Рояал цэцэрлэгт хүрээлэн хэзээ хэзээнийхээс илүү үзэсгэлэнтэй байдагсан...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()