Еврейчүүдийн удам угсаа яагаад зөвхөн эмэгтэйчүүдээр дамждаг вэ?

Еврейчүүд бол олон мянган жилийн туршид маш их уй гашууг үзэж туулсан хүмүүс гэдгийг дэлхий нийтээрээ сайн мэднэ. Тэд хоморголон устгалын золиос болж, хөөгдөж, эрхээ хасуулж, олон асуудалд байнга чичлүүлсээр байв. Гэхдээ бүх зүйлээс үл хамааран еврейчүүд өөрсдийн үндэсний онцлог, шашин шүтлэгээ хадгалан үлдэж, дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улсуудын нэг болох Израилийг босгож чаджээ.

Еврейчүүдийн удам угсаа яагаад зөвхөн эмэгтэйчүүдээр дамждаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Еврей хүмүүс ер бусын олон зан заншилтай байдаг бөгөөд тэдний нэг нь цусан төрлөө даган өөрсдийн яс үндэсийг тогтоох ёс юм.

Дэлхийн ихэнх ард түмэн хүүхдийг эцгийн талын удмыг залгаж байна гэж үздэг билээ. Харин еврейчүүдийн дунд зөвхөн хүүхдийн ээж еврей байсан тохиолдолд л тухайн хүнийг мөн еврей хэмээн үздэг аж. Сонирхолтой нь энэ ёс нь тийм ч эртнийх биш. 

Ойрхи Дорнодын ихэнх соёл дэлхийн олон улсуудаас ялгаагүй тухайн хүний удмыг эцгийн талаас нь хөөж боддог. Еврейчүүд ч мөн эрт цагт эцгээр нь хүүхдүүдээ овоглодог байсан. Эцгийн овгийг авахдаа Арабуудын хувьд "ибн", еврейчүүдийн хувьд "бин" гэдэг үг ашигладаг. Жишээлбэл, Жошуа бин Нун гэдэг нэртэй хүн байвал тэр хүний ​​эцэг нь Нун байсан гэсэн үг аж.

Үүний дагуу "Абрахамын хүү Исаак, Исаакын хүү Иаков..." гэж бичсэн байдаг. Гэхдээ бусад Ойрхи Дорнодын үндэстнүүдийг бодвол еврейн шашинд эмэгтэйчүүдийг ихэд дээдэлдэг байв. 

Жишээ нь, ариун сударт эмэгтэй хүнээс дэлхий ертөнцийг аврах баатар төрнө хэмээн тэмдэглэгдэж үлджээ. Энэ үзэл нь мөн христийн шашинд нөлөөлснийг "дэлхий ертөнцийг аврагч Есүс Христ Ариун Мариагаас төрсөн" гэдэг үзлээс харж болно. Энэ мэтээр эмэгтэйчүүдийг хүндэтгэдэг байсан ч Эртний Израиль улс мөхөхөөс өмнө болон дараах хэсэг хугацаанд еврейчүүд эцгээрээ овоглодог байжээ.

Израиль мөхсөний дараа еврейчүүд дэлхийн өнцөг булан бүрт суурьшиж эхлэхэд еврейн шашны санваартнууд болох раббичууд үндэстнийхээ цусыг цэвэр байлгахад анхаарч байв. Тэд зөвхөн шашин төдийгүй нийгмийн удирдагчийн үүргийг гүйцэтгэдэг байсан юм.

Еврей хүн эхээрээ овоглох уламжлал бий болсон нь Еврейн шашны хуулийг тайлбарлах гол судар болох Талмуд үүссэнтэй холбоотой. Уг судрыг ойролцоогоор манай эриний 4-5-р зууны хооронд бичсэн гэдэг ба энэ үеэр хүүхдийн гарлыг тодорхойлох "Рабби Шимоны томъёо" гарсан бөгөөд тэр нь "Израиль гаралтай эмэгтэйн хүүг чиний хүү, харин еврей биш эмэгтэйн хүүг түүний хүү гэж нэрлэнэ" хэмээн заасан байжээ. Үүний дагуу эцэг нь хэн ч байсан хамаагүй цэвэр еврей эмэгтэйгээс төрсөн хүн л өөрийгөө еврей гэж үзэх ёстой гэнэ. 

Хэдийгээр энэ дүрмийг Талмуд дээр бичсэн боловч тухайн үеийн хүмүүс шинэ дүрмийг дагах гэж яараагүй юм. Еврейн удмыг ясан төрлөөр дамжуулах үзэл удаан хугацаанд байсаар ирсэн. Харин Еврей шашны нэгэн урсгал болох Хасидизм зүүн Европт гарч ирснээр бүх зүйл өөрчлөгдсөн. 

"Хасидизм" гэдэг нэр нь "Хасидут" - зөв шударга гэсэн үгнээс гаралтай бөгөөд энэ хандлагыг дагагчид өөрсдийгөө Бурханы хуулийн дагуу амьдардаг цорын ганц еврейчүүд гэж үздэг.

18-р зууны эхэн үед Хасидизмын дагагчид эхээрээ овоглох болж, нэрнийхээ "бин" гэсэн үгийг "бэн", "бат"-аар сольж эхэлжээ. Жишээлбэл, Шломо бен Лиа бат Сара гэсэн нэртэй хүн байвал түүний ээж нь Лиа, эмээ нь Сара гэсэн үг юм. Хасидизм нь мөн зионизм буюу Еврейчүүдээс бүрдсэн улс байгуулах үзлийн гол хэсэг болсон байна. 

Энэ нь одоогийн Израиль шиг биш харин Талмуд судар дээр гардаг бурхны орныг байгуулах үзэл аж. 1920-иод оны эхээр еврейчүүд тухайн үеийн Палестин буюу өөрсдийн өвөг дээдсийнхээ газар нутаг дээр еврейчүүдийн төрт улсыг бий болгох зорилгоор нэгдэж эхэлсэн юм. Үүний зэрэгцээ улс төр, санхүүгийн томоохон эрх мэдэл бүхий еврейчүүдийн энэхүү санааг ЗХУ, АНУ-аас хүчтэй дэмжиж байсныг тэмдэглэх нь зүйтэй. Гэхдээ Дэлхийн хоёрдугаар дайн эдгээр хүмүүсийн бүх төлөвлөгөөг тасалдуулж, Нацистуудын уршгаар сая сая еврейчүүд үгүй болсноос үүдэж Зионизмыг дурсах хүн бараг байхгүй болсон бөгөөд Герман улс ялагдсаны дараа л улс байгуулах санааг дахин дэвшүүлжээ.

1946 онд ЗХУ, АНУ, Их Британи гэсэн гурван холбоотон орны төлөөлөгчид Израиль улсыг байгуулахаар тохиролцов. Энэ үед Палестин дөнгөж Британийн хяналтанд ороод байсан бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэхэд тус орны удирдагчид чухал үүрэг гүйцэтгэсэн. Израиль улс байгуулагдсаны дараа дэлхийн өнцөг булан бүрээс еврейчүүд "жинхэнэ эх орон"-оо зорьж эхэлсэн байдаг. Тэдний 25 хувь хүртэл хэсэг нь ЗХУ-аас ирсэн бөгөөд шинэхэн байгуулагдсан орны хүн амын өсөлтөд ЗХУ, АНУ-ын нөлөөн дор байсан Зүүн Европ ихээхэн хувь нэмэр оруулсан юм.

Хасидизмын хамгийн том төвүүд нь Зүүн Европ, АНУ-д байрладаг ба еврей шашныг "Рабби Шимоны томъёо"-оор, өөрөөр хэлбэл эхээр овоглох заншлаа хадгалсаар байгаа ч үнэндээ Израильд харьяалал тогтоох асуудал маргаантай хэвээр бий. Израилийн иргэний үнэмлэх дээр одоо хүртэл "үндэстэн" гэсэн бичиг байдаггүй нь магадгүй үүнтэй холбоотой байж болзошгүй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()