Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Румыны иргэн Роксана Елена Ону (Roxana Elena Onu) хэмээх 24 настай бүсгүй өөрийн 11 сартай охиноо зайнаас харьцдаг гаж донтонд зуучилж, бэлгийн хүчирхийлэл үйлдүүлсэн байна. Үүнийхээ хариуд гаж донтноос 7000 евро авчээ.

Цагдаа нар түүнд хэрэг үүсгэн, шалгаж байгаа бөгөөд түүнээс байцаалт авахад 31 настай АНУ-ын иргэн Брэндон Гриссет (Brandon Gressette) гэгчтэй цахимаар харилцан, порно бичлэгт охиноо тоглуулахыг зөвшөөрсөн байсан нь илэрчээ.

Түүнчлэн 3 настай хүүгээ ч гэсэн порно бичлэгт тоглуулахаар ярилцсан байжээ. Гэвч энэ бүхнийхээ учрыг тэр “Охин маань нэг ой ч хүрээгүй, жаахан болохоор юмны учир ойлгох болоогүй. Гэхдээ энэ чинь сүртэй юм биш шүү дээ. Би зүгээр л жаахан зугаацмаар байсан юм” хэмээн тайлбарласан байна.

Гаж донтон Брэндон түүний 11 сартай охины хувцсыг тайлж, түүнд хүрэх зөвшөөрлийг Онугаас авч, хариуд нь 500 доллар өгчээ. Харин дараа нь охиныг бүрэн хэмжээний порно кинонд 14,000 еврогоор тоглуулахаар тэд ярилцаж тохирсон гэжээ. Тэдний энэ аймшигтай хэргийг шалгаж үзээд үнэн гэдэг нь батлагдвал тус бүрд нь 15 жилийн хорих ял, их хэмжээний мөнгөн торгууль ноогдуулах аж.
