1960-аад оны онгоцны үйлчлэгчид заавал ганц бие, секси харагдах ёстой байжээ

1960-аад оны үед АНУ-ын онгоцны үйлчлэгч нарт бараг л загвар өмсөгч шиг бие галбир, дүр төрхтэй байх ёстой гэсэн шаардлага тавьдаг байжээ. Түүнээс гадна тэд заавал ганц бие байх ёстой төдийгүй секси хувцаслаж, үйлчлүүлэгчдэд таатай сэтгэгдэл төрүүлэх үүрэгтэй байв. Онгоцны үйлчлэгч нарт тавьдаг энэ мэт хачирхалтай шалгуурын талаар хамтдаа сонирхоцгооё.

1960-аад оны онгоцны үйлчлэгчид заавал ганц бие, секси харагдах ёстой байжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Онгоцны үйлчлэгчийг албан ёсны ажил мэргэжил гэж хүлээн зөвшөөрөхөөс өмнө 1960-1970 оны үед хүмүүс тэднийг коктейль зөөгчтэй дүйцүүлэн үздэг байжээ. Тухайн үед агаарын тээврийн компаниуд аль болох олон зорчигч хүлээн авахын төлөө өрсөлддөг байсан учир зорчигчдыг урхидах хамгийн шилдэг арга нь халуухан хувцасласан онгоцны үйлчлэгч бүсгүйчүүд байсан юм.

2

Онгоцны үйлчлэгч болохын тулд охидод дараах шаардлагыг тавьдаг байжээ. Ингээд онгоцны үйлчлэгчийн шалгуурт тэнцсэн бүсгүйчүүдийг гоо сайхны сургалтанд хамруулж, хэрхэн нүүрээ будах, үсээ засуулах талаар заадаг. Үүнд:

  • Дунд сургуулийн эсвэл их сургуулийн төгсөгч, ганц бие эмэгтэй байх. Тухайн үед эрэгтэй онгоцны үйлчлэгчийн талаар огт дурддаггүй байсан аж.
  • 155-179 сантиметрийн өндөртэй, 47-61 кг-ын жинтэй байх.
  • Гайхалтай сайхан инээмсэглэлтэй байх.
  • Нийтэч найрсаг байж, ажлынхаа үеэр богино банзал өмсөж, өндөр өсгийт дээр алхах ёстой.

3

Тиймээс тухайн үеийн эрчүүдийн мөрөөдлийн эмэгтэй нь онгоцны үйлчлэгч нар  байсан бололтой. 1960-1970 оны сүүлч хүртэлх агаарын тээврийн компаниудын сурталчилгаа ихэнхдээ сексийн чиг хандлагыг агуулсан байдаг. Жишээлбэл "Pacific Southwest Airlines" компанийнхан халуухан хувцасласан онгоцны үйлчлэгч нарын зургийн доор "PSA Gives You A Lift" гэсэн уриа бичсэн байжээ.

4

Тухайн үед хоолыг энгийн ширээ сандал дээр өгдөг байжээ. Мөн зорчигчид онгоцон дотор дураараа алхаж, согтууруулах ундааг хүссэнээр нь өгдөг байсан аж. Зорчигчид ихэнхдээ залуу бизнесмэнүүд байсан учир тэдний анхаарлыг татах зорилготой байсан гэнэ.

5

Италийн загвар зохион бүтээгч Эмилио Пуччи энгийн дүрэмт хувцсыг хялбархан секси хувцас болгох боломжтой загвар гаргасан байна. Охид нислэгээ эхлүүлэхдээ пальто, урт өмд гэх мэт албаны хувцастай байсан бол нислэгийн үеэр халуухан дотуур хувцас болон торгон өмдтэй зорчигчдод үйлчилж байсан гэнэ.

6

Олон нийтийн зүгээс хамгийн их эсэргүүцэлтэй тулгарсан сурталчилгаа бол "Fly National" компанийн сурталчилгаа байжээ. Тэд даруухан эмэгтэйн дүрийг гаргасан хэдий ч “Fly me” хэмээх уриа бичжээ. АНУ-ын эмэгтэйчүүдийн үндэсний холбооны ажилтнууд уг сурталчилгаанд эмэгтэй хүнээс гадна эрэгтэй хүний дүрийг гаргасан байна гэжээ. Харин уг сурталчилгаанд тоглосон Черил Фиораванти эсэргүүцэгчидтэй санал нэгдэхгүй байсан бөгөөд онгоцны үйлчлэгч эмэгтэйчүүд дунд төрөл бүрийн хүмүүс байгаа гэдгийг хэлсэн байна.

7

Эсэргүүцлийн дараа Черил олон нийтийн  өмнө гарч эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж үг хэлсэн аж. “Би эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөнийг дэмжихгүй байна. Гэрийн ажлыг заавал нөхөртэйгөө хувааж хийх хэрэгтэй гэж би бодохгүй байна. Би гэрийнхээ ажлыг хийж нөхөр маань тооцоогоо хийдэг байхад л надад хангалттай” гэжээ.

8

Черилын энэ үзэл санаа дэлхий даяар өргөн тархсан бөгөөд 1960 оны үеийн онгоцны үйлчлэгч бүсгүй Сонни Морроу Симс "Би аялахыг хүссэн учир энэ мэргэжлийг сонгосон. Би зүгээр багш эсвэл эмч болохыг хүсээгүй” гэсэн байна.

9

Ихэнх онгоцны үйлчлэгч охид дунд зэрэглэлийн амьдралыг хүсдэггүй гэдгээ хэлжээ. Үүнийг агаарын тээврийн бүх компаниуд мэдэж байсан нь тодорхой. Тухайн үед “Хурим мэдээж гайхалтай. Гэхдээ та нар юуны түрүүнд дэлхийг тойрон аялах хэрэгтэй биш гэж үү?” гэсэн үг газар авсан байна.

10

Гэхдээ онгоцны үйлчлэгчийн ажил 1960-аад оны үед тийм ч таатай байсангүй. Охид зорчигчдынхоо хүсэлтээр согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэх болжээ. Онгоцны үйлчлэгчийн сурталчилгаа үргэлж сексийн утга агууламжтай байснаас үүдэн нислэгийн үеэр эрчүүд өөрсдөд нь заавал ямар нэгэн адал явдал тохиолдоно гэдэгт итгэлтэй болжээ.

11

Паола Кейн гэгч онгоцны үйлчлэгч 1974 онд нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Нэг үеэ бодвол зорчигчид  архиар шахаж, оролдохгүй гэдэгт охид итгэлтэй болсон” гэж ярьж байв. Хэдийгээр халуухан дүр төрхийг сурталчилгаанд ашигладаг байсан ч энэ нь тэдний ажлын нэгээхэн хэсэг болж байсан юм. 1967 онд гарсан “Coffee, Tea or Me?” хэмээх номонд онгоцны үйлчлэгч нарын талаар өгүүлсэн байсан бөгөөд тухайн үеийн хамгийн их борлуулалттай номоор шалгарч байжээ.  Энэ нь эрчүүдийн дунд онгоцны үйлчлэгч бүсгүйтэй дотно харилцаанд орох боломжтой гэсэн хийсвэр ойлголтыг  бий болгосон байна.

12

1960 оны онгоцны үйлчлэгч нарын дүрэмт хувцас үнэхээр халуухан байсан гэнэ.  Харамсалтай нь энэхүү хэт задгай хувцаслалт нь олон бүсгүйчүүдийг бэлгийн дарамтанд өртөхөд нөлөөлсөн бол заримынх нь хувьд өөрийн хүссэн ажлаа хийж байгаа учир өөртөө илүү итгэлтэй болжээ. Ингээд онгоцны үйлчлэгчийн ёс зүй, журмын талаар хууль дүрэм гарснаар богино банзал өмсөж коктейл зөөх бүсгүйчүүдийн зуун өндөрлөсөн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()