Хойд хөршийн нацистуудын дүр төрх

Гэрэл зурагчин Павел Волков сүүлийн хэдэн жил фото сурвалжлагчаар ажиллахдаа хөлбөмбөг сонирхогчдын дундах үндсэрхэг үзэлтнүүдийн талаар олж мэджээ. Залуус хэсэг бүлгээрээ цугларч, жагсаал цуглаан хийхийн хажуугаар жижиг маргаан үүсгэж, цаашлаад цагдаа нартай сөргөлдөөн болж хувирах нь цөөнгүй гэнэ. Энгийн бодит байдлаас хэт хол гэмээр үзэгдлүүдийг зөвхөн эндээс л харах боломжтой мэт...

Хойд хөршийн нацистуудын дүр төрх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Неонацистын хөдөлгөөн ОХУ-д ЗХУ задрахын өмнөхөн бий болжээ.  Барааны хомсдол, бага цалин тэтгэвэр, амьдралын таагүй нөхцөл, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүн орнуудаас ирсэн цагаач "бага ястнууд" зэрэг нь неонацизм үүсэх өөр нэг шалтгаан болжээ. 1990 онд Александр Баркашовоор толгойлуулсан “Оросын үндэсний нэгдэл” хэмээх неонацизмын анхны том байгууллага байгуулагдсан байдаг.

Тэд арьс өнгөний үзэл, еврей, цыганы эсрэг үзэл, ЛГТБ-чүүдийг гадуурхах хөдөлгөөнийг дэмждэг бөгөөд ялангуяа Кавказ болон Дундад Азийнхныг үнэн голоосоо үзэн яддаг.

Өнөө цагт Оросын неонацистуудын хамгийн том цугларалтыг хөлбөмбөгийн хулигаануудын зөрчил дээр харж болно. 

"Ерөнхийдөө орчин цагийн нацистуудыг улс төрийн хөдөлгөөн гэхээс илүү залуусын сонирхлын бүлэг гэж дүгнэж болно. Үсээ хуссан, гартаа хас тэмдэгтэй тууз зүүсэн, шинэ Рейх байгуулах бүхий л төлөвлөгөөг гаргасан хүмүүсийн уулзалтыг би хэзээ ч харж байгаагүй" хэмээн энэхүү зургуудыг дарсан Павел Волков өгүүлжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()