Онгоц нисдэггүй аюултай 9 газар

2016-04-06, 09:34
12,525

FlightRadar-ын нислэгийн газрын зургийг харахад зарим хот, тосгон, газар нутгаар онгоц огтхон нисдэггүй мэт харагдаж байна. Мэдээж энэ хэсгүүд нь аюултай учир онгоц нисэхийг хориглосон байдаг ажээ.

Онгоц нисдэггүй аюултай 9 газар
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Зүүн Украйн

2014 онд Амстердам-Куала-Лумпур чиглэлээр нисэж байсан “Malaysia Airlines” онгоц Донецкийн орчим осолдсон бөгөөд энэ үед 298 хүн амь насаа алдаж байсан байна. Энэ нь дайны байдалтай буй орны ойролцоо ийнхүү зорчигчийн онгоц ниссэн нь ихээхэн хачирхалтай. Үүнээс хойш Донецк болон Луганы дээгүүр онгоц нисэхээ больсон байна. Ингээд Донецкийн олон улсын нисэх онгоцны буудал татан буугджээ. 

Зүүн Украйн

2 Иракийн хойд зүг болон Сири

Сиригийн дээгүүр онгоц нисэхийг хориглосон шийдвэр Сирийн иргэний дайны үеэр гарсан бөгөөд энэ үеэр зорчигчийн төдийгүй, дайны онгоц нисэхийг хориглож байсан байна. Харин “Ирак, Левантын холбоо” байгуулагдснаар онгоц Иракийн хойд зүг болон Сирийг тойрон гарах болжээ. 

Иракийн хойд зүг болон Сири

3 Синайн хойг

 

Хэдийгээр Египетийн байдал тайван болсон ч зарим нэг хэсгээр томоохон онгоцнууд нисэхгүй байхыг хичээж байгаа гэнэ. Энэ газруудын дунд Синайн хойг багтаж байгаа юм байна. Синайн арал дээр Шарм-эль-Шейха хэмээх томоохон амралтын газар байрлаж байгаа учир, нислэгийн байгууллагаас хамгийн өндөр цэгээр нисэж гарах, эсвэл нисэхгүй байхыг анхааруулсан байна.

Синайн хойг

4 Эфиопиин хойд зүг

Хэдийгээр Эфиопийн хойд зүг Африкийн тайван хэсэг боловч нисэхийн байгууллагууд энэ газар дээгүүр нисэхгүй байхыг анхааруулсан байна. Учир нь 25 жилийн өмнө иргэний дайн болж байсан бөгөөд энэ үед Эритрей хэмээх төр байгуулагдаж байсан ажээ. Ингээд дайн дууссан ч, энэ газраар нисэх аюултай хэмээн үзэж байгаа нисэхийн байгууллагууд нэлээд бий. 

Эфиопиин хойд зүг

5 Сомали

1990-онд эхэлсэн иргэний дайнаас болоод Сомали хэд хэдэн хэсэг болж хуваагдсан байна. Эдгээрийн зарим нь террорист үйл ажиллагаа маш ихээр хийж байгаа гэнэ. Жишээлбэл: Аш-Шабаб хэмээх бүлгэмийнхэн саяхан Кенийн Их Сургууль руу дайралт хийсэн байна. Эдгээр террорист бүлгэмийнхэн иргэний онгоцыг сүйрүүлэх хангалттай зэвсэгтэй гэж таамгалж байгаа. 

Сомали

6 Ливи

2011 оны иргэний дайны үеэр Ливийн дээгүүр онгоц нисэхийг хориглосон байна. Учир нь дайны өмнө тус улс их хэмжээний зэвсэг худалдан авсан бөгөөд энэ нь онгоцонд аюул учруулах магадлалтай гэнэ. 

Ливи

7 Йемен

Йемений ард иргэд улс төрийн удирдлагуудтайгаа тэмцэхээс гадна, өөр хоорондоо ч тэмцэлддэг байна. Эдгээр бүлгэмүүдийн заримыг нь Иран болон заримыг нь “Аль-Кайда” дэмждэг гэсэн яриа бий бөгөөд үүнтэй холбогдуулан Йеменчүүдэд зэвсэг байх магадлалтай гэж үзэж байгаа гэнэ. Тиймээс нисэхийн байгууллагууд Йеменийг тойрч нисэх эсвэл 7 км-ийн өндөрт нисэх хэрэгтэй гэсэн дүгнэлтийг гаргажээ. 

Йемен

8 Төвд болон Гималай

Хэдийгээр Төвд тайван орон ч, Хятадаас үл хамааран хааяахан үймээн дэгдэх нь бий. Тиймээс ч нисэхийн байгууллагууд Төвд болон Гималайн дээгүүр онгоц нисдэггүй байна. Энэ нь техникийн асуудалтай холбоотой бөгөөд онгоц Гималайг урд талаар нь тойрч гардаг ажээ. 

Төвд болон Гималай

9 Сенкаку арал болон Зүүн Хятадын тэнгис

2013 онд Хятадууд Сенкаку арлын орчим онгоц нисэхийг хориглосон байна. Учир нь энэ хэсгийг Япончууд хянаж байгаа гэнэ. Дэлхий даяар үүнийг буруу хэмээн үзэж байгаа бөгөөд энэ нь Хятад, Япон, Тайваны хооронд зөрчил үүсэх эх үүсвэрийг тавьж байгаа гэнэ. Гэхдээ л нисэхийн байгууллагынхан энэ орчмыг болгоомжтойгоор тойрч гарах хэрэгтэй гэдгийг анхааруулсан байна. 

Сенкаку арал болон Зүүн Хятадын тэнгис

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()