Толгой өвдөлтийг эмнээс дутахгүй намдаадаг 7 уламжлалт арга

Орчин үед толгой өвдөх нь энгийн л нэг үзэгдэл болсон билээ. Нэг талаасаа үүнд цаг агаарын нөхцөл байдал, технологийн хэрэглээ, амьдралын буруу хэвшил гэх мэт олон зүйлс нөлөөлдөг. Тэгвэл бид танд эмийн бус аргаар толгойн өвдөлтийг хэрхэн намдааж болохыг зааж өгье. Гэхдээ таны бие организм хэт их зовиуртай байвал мэргэжлийн эмчид хандаж, нарийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй гэдгийг санаарай.

Толгой өвдөлтийг эмнээс дутахгүй намдаадаг 7 уламжлалт арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Халуун усанд хөлөө дүр

Та лугшиж буй толгойн өвдөлтөө намдаахыг хүсвэл хөлөө хэсэг хугацаанд халуун усанд дүрээрэй. Учир нь биеийн доод хэсгийн цусны эргэлт сайжирснаар толгойн өвчин арилдаг аж.

Мөн хөл ч амарч, эвгүй үнэртэхээ болино. Гэхдээ та бүтэн өдрийн турш орондоо хэвтсэн бол энэ аргыг хэрэглэхгүй байсан нь зүйтэй.

Халуун усанд хөлөө дүр

2 Цагаан гаатай цай

Анагаах ухааны эрдэмтэд цагаан гаатай цай нь толгойн өвдөлтөд бүх төрлийн эмнээс ч илүү сайн нөлөө үзүүлдэг болохыг олж тогтоожээ.

Тиймээс хэрвээ та эмийн бус аргаар өвдөлтөө намдаахыг хүсвэл гэртээ цагаан гааны нунтгийг авч тавиарай. Мөн цагаан гаа болон цайгаа хамтад нь хэт халуун биш усаар хандалж уух хэрэгтэй юм.

Гэхдээ зарим тохиолдолд ус дутагдсанаас болж толгой өвддөг учир бүлээн ус уугаад үзээрэй.

Цагаан гаатай цай

3 Толгой эсвэл хүзүүн доороо алчуур тавь

Зөвхөн стресс, сэтгэл санааны таагүй байдлаас болж толгой өвддөггүй. Ихэнхдээ энэ нь толгой болон хүзүүний булчин чангарах, дутуу нойр зэргээс шалтгаалсан байдаг. Тиймээс та булчин чангарсан үедээ хүйтэн усанд алчуур дүрж, хүзүүний ар хэсэг эсвэл духан дээрээ жин тавиарай.

Мөн таны толгой судас өргөссөнөөс хамаарч таллаж лугшиж өвдөж байвал мөс ашиглаж болно шүү.

Толгой эсвэл хүзүүн доороо алчуур тавь

4 Амьсгалаа өөрчил

Хэрвээ таны толгой стрессээс болж өвдөж байвал аль болох гүнзгий амьсгал авч тайвшрахыг хичээгээрэй. Та чимээгүй газар очиж суугаад 5 секундийн турш амьсгалаа авч, дараа нь гаргаарай. Энэ мэтчилэн хэд хэдэн удаа давтаж хийснээр та маш хурдан уур бухимдлаасаа ангижрах болно шүү.

Амьсгалаа өөрчил

5 Массаж хий

Та хамрын үзүүрийнхээ цэгэн дээр массаж хийхдээ дунд хуруугаа ашиглаарай. Эсвэл массаж хийхэд зориулагдсан тусгай зүйл худалдаж авсан ч болно. Хэдийгээр шинжлэх ухаанаар массажны үр үр дүнг батлаагүй байгаа ч энэ нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэдгийг санаарай.

Массаж хий

6 Кофе

Кофеин толгойн өвдөлтийг намдаах чадвартай байдаг. Тиймээс ч нэг аяга сайн чанарын кофе нь зарим төрлийн өвчин намдаагч эмнээс илүү үйлчилгээтэй байх нь бий. Гэхдээ нэг аяга кофе уугаад таны толгойн өвдөлт намдаагүй бол энэ аргыг дахин ашиглаж болохгүй шүү. Учир нь олон аяга кофе уувал таны эрүүл мэндэд асуудал үүсэх болно.

Кофе

7 Лаванда үнэрлэ

Лаванда нь тайвшруулж, толгойн өвдөлтийг намдаадаг гэдгийг та мэдэх үү? Австралид хийгдсэн судалгаагаар толгой нь өвдөж байсан хүмүүс лавандагийн агууламжтай эфирийн тосыг үнэрлэхэд тэдний өвчин намдаж байсан гэнэ. Тиймээс хэрвээ таны толгой байнга өвддөг бол лаванда цэцгийн хандтай эфирийн тосыг гэртээ авч тавиарай.

Лаванда үнэрлэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()