Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Тусгай байранд шалгарсан бүтээлүүд
“Уулын хүмүүс” (“Highlanders”)Польшийн уулархаг бүс нутгийн иргэдийн энгийн амьдралыг харуулсан гайхалтай бүтээлийг Польшийн гэрэл зурагчин Bartomiej Jurecki авчээ.
“Нугас ба жаалууд” (“Catching a Duck”)
Тайландын Нон Хай мужийн нэгэн хүрхрээнд бяцхан хөвгүүд нугас барихаар оролдож байна. Гэрэл зургийг Тайландын зурагчин Sarah Wouters.
“Энэтхэг үндэсний Кушти бөхийн тамирчид” (Kushti, Indian Wrestling)
“Кушти” бол Энэтхэгийн үндэсний бөхийн барилдаан бөгөөд бөхчүүд барилдахынхаа өмнө болон, барилдсаныхаа дараа булчингаа суллаж, биеэ амраахын тулд нимбэг, давс, боловсруулсан цөцгийн тосны нунтгаар биеэ хучин суудаг. Энэ нь хүч тамирыг сэргээж, ханиад томуунаас сэргийлдэг хэмээн үздэг ажээ. Уг бүтээлийг Бельгийн гэрэл зурагчин Alain Schroeder авчээ.
“Цөөхүүл” (“The power of few”)
Уганда улсын нутаг дэвсгэрт байрлах дархан цаазат газарт Канадын гэрэл зүрагчдын баг зэрлэг хирсний зураг авахаар зэхэж байв. Цагаан хирс догшин ууртай, зэрлэг амьтанд тооцогдох тул тэд багагүй зүрхшээж байжээ. Харин энэ зургийг авахын өмнөх өдөр тэд камераа байрлуулчихаад унтаад босоод иртэл яг камерны өмнөхөн 3 хирс ийнхүү зогсож байсан гэдэг.
“Үхлийн хөндийн үзэсгэлэнт шөнө” (“A Night at Deadvlei”)
Намибын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орших “Deadvlei” хөндийд саран хонож, сүүн зам зурайн, одод харагдах нь шөнө болсныг илтгэх хэдий ч, яг л өдөр мэт харагдах аж. Энэхүү гэрэл зургийг уран зураг, эсвэл эвлүүлэг хэмээн андуурах хүмүүс цөөнгүй. Гэрэл зургийг АНУ-ын зурагчин Beth McCarley.
“Үлгэрийн орон Румын” (“Romania, Land of Fairy Tales”)
Байгаль эхийн гоо үзэсгэлэн үнэхээр амьсгал давхцуулам харагдах аж. Гэрэл зургийг Румын гэрэл зурагчин Eduard Gutescu.
“Тэнгэрийн Саун” (“Sauna in the Sky”)
Альпийн нурууны 2800 метрийн өндөрт орших саун. Гэрэл зургийг Италийн зурагчин Stefano Zardini.
3-р байр
“Тэмээн уралдаан” (“Camel Ardah”)Арабын Оман үндэстний уламжлалт тэмээн уралдааныг “ Ardah” гэж нэрлэнэ. Уг тэмцээний зорилго нь Араб тэмээний сүр хүч, гоо сайхныг олонд харуулах юм. Гэрэл зургийг Араб зурагчин Ahmed Al Toqi.
2-р дугаар байр
“Хайрганы үйлдвэрийн ажилчид” (“ Gravel Workmen”)
Бангладешийн элс хайрганы ажилчдын ажлын нөхцөл хүнд хэцүүгээс гадна тоос шороо ихтэй байдаг. Гэвч тэдний байгаа байдал өөрөө урлаг мэт ажээ. Гэрэл зургийг Бангладешийн гэрэл зурагчин Faisal Azim.
Тэргүүн байр
“Халимтай ярилцагчид” (“Whale Whisperers”)Мексикийн Revillagigedo арлын гүнд гэрэл зураг авахаар шумбаж явсан хэсэг судлаачид аварга бөгтөр халим, нялх зулзагатайгаа явахыг үзээд, алдалгүй зураг даржээ. Энэ арал бол гойд сайхан ховор амьтдын өлгий бөгөөд ЮНЕСКО-оос энэхүү газрыг тусгай хамгаалалтанд авч, хууль бус загас агнуурыг хориглох шийдвэр гаргасан юм. Гэрэл зургийг Мексикийн зурагчин Anuar Patjane.
Уралдаанд ирсэн бусад шилдэг бүтээлүүд.
1. “Ер бусын нар жаргах агшин” - Болив2. “Алис” – Мексик
3. “Тосгоны өглөө” – Швейцарь
4. “Марс гараг мэт ” – Орос
Оросын нутагт байх идэвхит галт уулын бүсэд судалгаа хийж явсан жуулчид шөний цагаар гэрэл асаан явах нь яг л өөр гараг дээр байгаа мэт харагдах аж.
5. “Эхээсээ төөрсөн бар” – Энэтхэг
6. “Антарктидад нар жаргаж байна”
7. “Махчин загас” – Бенгалын булан, Андаманы далай
8. “Байгаль ба архитектур” – Арабын Нэгдсэн Эмират Улс
9. “Долгио” – Испани
10. “Өнгөт толгод” – АНУ, Орегон муж
11. “Үүл” – АНУ, Флорида муж
12. “Уулын бэлд” – Болив улс
13. “Нар жаргаж байна” – Мадакасгар
14. “Хур бороо гуйх Энэтхэгчүүдийн тахилга”
15. “Кубын амьдрал”
16. “Грек”
17. “Өнгөрсөн цаг хугацаа” – Камбож
18. “Цөлийн хоньчин” – Мавритани
19. “Ойн галт тэрэг” – Энэтхэг
20. “Төвдийн Ларунг Гар тосгон”
21. “Корова омгийн ахлагч” – Папуа-Шинэ Гвеней
22. “Цасанд дарагдсан Кёото” – Япон
23. “Фламинго шувуу” – Болив
24. “Арктикаас мэндчилж байна”
25. “Байгалийг тольдоё” – Итали
26. Танзани улс
27. “Дотоод амар амгалан” – Индонез
28. “Сүсэг бишрэл” – Балба
29. “Эгзэг” – Бразил
30. Исланд
31. “Уламжлалт бүжиг” – Гуатемала
32. “Кубын үсчин”
33. “Этиоп охин”
34. “Жаал” – Энэтхэг
35. “Хөгжимчин” – Итали
36. “Тээврийн жолооч” – АНУ, Аризона муж