“Битгий санаа зов” гэхийн оронд хэлж болох урмын үгс

Хэн нэгэн танд өөрийн зовлон шаналал, тулгарсан асуудлаа ярих үед юун түрүүнд түүнийг ойлгож, анхааралтай сонсох хэрэгтэй. Харин дараа нь түүнийг тайвшруулахын тулд ихэнх хүмүүс "битгий санаа зов" гэж хэлдэг. Харамсалтай нь энэ үг түүнд огтхон ч тус дэм болохгүй. Иймд сэтгэлээр унасан, шаналж цөхөрсөн хэн нэгнийг тайвшруулахдаа дараах үгсийг ашиглавал илүү үр дүнтэй байх болно. 

“Битгий санаа зов” гэхийн оронд хэлж болох урмын үгс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Би чамд юугаар туслах вэ?

Тайвшруулах үг хэлэхээс илүү бодит тусламж үзүүлэх нь хамгийн чухал. Тухайн хүн хүндхэн асуудалд орж харин та тусалж чадахаар бол туслах  хэрэгтэй. Зарим тохиолдолд таны хүч хүрэхгүй байж болно. Гэхдээ тухайн хүн таныг түүнд туслахад бэлэн байгааг харж танд найдаж болохыг ойлгоно. Та тусалж чадахгүй байсан ч найз тань, ойр дотны хүн тань, ажлын хамтрагч тань хэн нэгэн түүнийг дэмжиж байгаа гэдгийг мэдэж байгаа учир илүү тайван байж чадна.

Би чамд юугаар туслах вэ?

2 Чамд одоо ямар байгааг би ойлгож байна

Та өөрөө уг асуудлыг хэрхэн давж туулснаа санаарай. Тэр мөчид та ганцаардаж байсан болов уу.

Муу зүйл, азгүйдэл тохиолдох үед бид энэ зүйл зөвхөн надад тохиолдож байна гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ тийм биш. Хэрвээ та түүнтэй ижил нөхцөл байдалд орж байсан бол өөрийнхөө туршлагыг хуваалцаарай. Тэр танд илүү ихээр итгэх болно. Зөвлөгөө өгч, тухайн нөхцөл байдлаас хэрхэн гарсан талаараа хэлэх нь зүйтэй. Таны туршлагаар тэр энэ асуудлыг даван туулах боломжтой гэдгийг ойлгоно. 

Чамд одоо ямар байгааг би ойлгож байна

3 Үнэхээр аймшигтай юм

Таны хүчин чармайлт, хүсэл мөрөөдлөөс үл хамаарч та хүн бүрд тусалж чадахгүй. Гэхдээ та тухайн хүнийг сэтгэлээ уудлахад нь тусалж чадна. Тусламж, зөвлөгөө өгч чадахгүй байсан ч анхааралтай сонсож, ярих боломж олго. Үүгээрээ та тухайн хүн танд сэтгэлээ уудалж болно гэдгийг ойлгуулж байгаа хэрэг юм. 

Үнэхээр аймшигтай юм

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()