Хятад зоог - Зандан хөвгүүдийн шээсэнд чанасан өндөг

Хаврын улирал болоход Хятадын Жөжянь мужийн Дунян хотод шээсний үнэрт автдаг аж. Яагаад гэвэл тус хотын иргэд уламжлалт хоол болох “Тунцыдань” буюу “хөвгүүний өндөг” хэмээх зоогийг ихээр хийж иддэг юм. "Хөвгүүний өндөг" хэмээн нэрлэх болсон нь нэгэн өвөрмөц шалтгаантай.

Хятад зоог - Зандан хөвгүүдийн шээсэнд чанасан өндөг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тэд энгийн өндгийг бүхэл өдрийн турш зандан хөвгүүний шээсэнд чанадаг гэнэ. Нутгийн иргэдийн хэлж байгаагаар энэхүү өндөг нь маш амттай болдог бөгөөд нэг ширхэг нь 1.5 юанаар хурдан зарагддаг гэжээ.

"Тунцзыдань"-ийг бэлдэхийн тулд эхлээд 10 хүртэлх насны хөвгүүдийн шээсийг цуглуулдаг. Ингэхдээ сургуулийн жорлонд тусгай сав тавьж, түүн рүү нь хөвгүүд очиж бие засдаг. 

Бүтэн өдрийн турш цуглуулсан шээсийг нэг саванд хуримтлуулдаг. Энэхүү арга хэмжээ тус хотын бүх сургуулиудад зохиогддог ажээ. 

Энэхүү арга хэмжээнд зөвхөн 10 хүртэлх насны хөвгүүд оролцдог бөгөөд үүний цаадах шалтгаан тийм ч тодорхой бус. Багш нар өвдсөн хөвгүүдэд харин тус сав руу шээхгүй байхыг сануулдаг. 

Энэ зурган дээр худалдаачин өндгөө чанахын тулд шээс дээрээс нь хийж байна.

“Энэ өндөг маш амттайн дээр эрүүл мэндэд их тустай. Тиймээс манай гэр бүл энэ өндгийг долоо хоног бүр иддэг” хэмээн 51 настай Дунян хотын наймаачин ярьжээ. 

Өндгийг чанах ажил бүтэн өдрийн турш үргэлжилнэ. Эхлээд өдгөө шээсэнд дэвтээнэ. Дараа нь сайтар чанах хэрэгтэй. Удаан хугацаанд чанагдсан өндөгний хальс өөрөө хагардаг бөгөөд ингэснээр шээс өндөг рүү нэвчин ордог. Ийнхүү хагарсны дараа дахин 2-3 цагийн турш чанаж, шээсийг сайн гэгч нь шингээх ёстой аж. 

Ийнхүү шээсэнд өндөг чанах уламжлал хэдэн зуун жилийн турш үргэлжилсээр иржээ. Нутгийн иргэд энэхүү өндгийг хүний биед олон талын сайн нөлөөтэй хэмээн нотолдог байна. 

Нэг өндөг нь түүхий өндөгтэй ижил буюу 1.5 юанийн үнээр зарагддаг. 

Эмэгтэй шээсэнд чанасан өндөг авч байна.

Орон нутгийнхан шээс нь биеийн температурыг бууруулж, цус алдалтыг зогсоох, цусны эргэлтийг сайжруулж, дархлааг бэхжүүлэх бодис агуулдаг хэмээн үздэг гэнэ. 

Хятадын анагаах ухааны мэргэжилтнүүд өндөгний "эдгээх" шинж чанарыг янз бүрээр тайлбарладаг. Тэдгээрийн зарим нь өндөг бэлтгэхэд эрүүл ахуйн ажиллагаа хангалтгүй байгааг дурджээ. Нэмж дурдахад, орон нутгийн эмч хүн өөрийн биед хэрэггүй бодисоо шээсээр дамжуулан гадагшуулдаг учраас түүнд хүний биед сайн, эмчилгээний чанартай ямар ч бодис байхгүй гэж үздэг юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()