Түүхийг өөрчилсөн 10 гэмт хэрэгтэн

Дэлхий ертөнц дээрх хамгийн муу нэртэй хүмүүсийг нэрлэ гэвэл мэдээж хэрэг гэмт хэрэгтнүүдийг нэрлэх биз ээ. Учир нь тэдний хийж буй үйлдэл хуулиас гадуур хэрэгждэг бөгөөд үүнээс үүдэж, олон хүн амь насаа алдаж, улс оронд аюул заналхийлэх үндэс болж байдагтай холбоотой болов уу. Хэдий тийм ч гэлээ, тэдний зарим нь дэлхийн түүхийг өөрчилж, хүн төрөлхтнийг цоо шинэ зүйлстэй танилцуулсан байдаг аж.

Түүхийг өөрчилсөн 10 гэмт хэрэгтэн
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хамгийн хачирхалтай нь бидний дурьдах гэж буй дараах гэмт хэрэгтнүүд бүгдээрээ шорон дотроос эдгээр гайхалтай зүйлсийг хийж, бүтээсэн гэж бодохоор хүн бүр гайхшралд орох нь дамжиггүй юм. 

 

1 Уиллиам Эддис (William Addis)

Бидний одоо өгүүлэх гэж байгаа түүх болохоос өмнө шүдний сойз Англид төдийлөн хүмүүсийн хэрэгцээг хангаж, эхлээгүй байсан бөгөөд Уиллиам Эддис гэх этгээд 1770 онд шоронд хоригдох болсноор шүдний сойзыг Англи даяар мэдэх болсон байна. Тэрээр шоронд хоригдох үедээ хоолонд хэрэглэсэн махны ясаар шүдний сойз хийсэн бөгөөд ингэхдээ гахайн үсийг давхар ашиглажээ. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, шүдээ угаах хүсэлтэй хүмүүс түүний зохион бүтээсэн шүдний сойзыг авах болсон байна. Хожим гэр бүлийнхэн нь түүний хийсэн шүдний сойзыг улам боловсронгуй болгосон гэж ярьдаг бөгөөд "Wisdom Toothbrushes" гэж нэрлэх болжээ. Тэгвэл өнөөдөр дэлхий даяар нэг жилд 10 сая ширхэг "Wisdom Toothbrushes" шүдний сойз зарагддаг гэнэ.

Уиллиам Эддис (William Addis)

2 Эзра Паунд (Ezra Pound)

Эзра Паунд нь Америкийн нэрт яруу найрагч байсан бөгөөд түүнийг орчин үеийн яруу найргийн хэв маягийг үндэслэгчдийн нэг хэмээн үздэг байна. Гитлерийг дэмжсэн өнгө аястай яруу найраг бичдэг байсан түүнийг Америкчууд баривчилж, шоронд хорьсон бөгөөд тэрээр ялаа эдлэж байх хугацаандаа алдарт "The Pisan Cantos" гэх шүлгээ бичиж байжээ. Хожим уг шүлэг "Bollingen Prize" гэх шагналыг түүнд авчирч байсан аж. 

Эзра Паунд (Ezra Pound)

3 Аунг Сан Суу Ки (Aung San Suu Kyi)

Бирм улсын үндэсний эрх чөлөөний агуу их хувьсгалч болох тэрээр улс төрийн асуудлаас болж, 1988 онд шоронд хоригдсон бөгөөд хэдийгээр эрх чөлөөгөө хязгаарлуулсан хэдий ч, үзэл бодолдоо үнэнч байж, дэмжигчдийнхээ итгэл, үнэмшлийг алдалгүй тэмцлээ шорон дотроос ч үргэлжлүүлсээр ирсэн аж. Харин түүний хийж бүтээсэн, байгуулсан гавъяаг өндрөөр үнэлж, Нобелийн энх тайвны шагналаар 2015 онд шагнаж байжээ.

Аунг Сан Суу Ки (Aung San Suu Kyi)

4 Дэвид Маршалл Уиллиамс (David Marshall Williams)

1921 онд шоронд хоригдох ялаар шийтгүүлж байсан тэрээр цэрэг армийн салбарт тэр тусмаа буу зэвсгийн хөгжлийг шинэ шатанд хүргэсэн нэгэн юм. Одоо цагт хууль сахиулагчдын ажил үүргээ гүйцэтгэхдээ хэрэглэх болсон дуу намсгагчтай гар буу, автомат шүршигч зэрэг зэвсгүүдийг шоронд байхдаа тэрээр зохион бүтээжээ. Түүнийг энэ бүгдийг хийхэд шоронгийн харгалзагч тусалсан гэж ярих хүмүүс цөөнгүй байдаг байна.

Дэвид Маршалл Уиллиамс (David Marshall Williams)

5 Роберт Фрэнклин Строуд (Robert Franklin Stroud)

Гэмт хэргийн онц ноцтой асуудалд орооцолдож, хүний амь нас бүрэлгэсэн хэргээр тэртээх 1909 онд 12 жилийн хоригдох ялаар шийтгүүлж байсан түүний хувьд алдартай зохиолч болох амьдралын хувь төөрөг нь шоронд орсноор эхлэх байсан гэж хэн санах билээ. Түүний хоригддог байсан өрөөний цонхоор бялзуухайн жиргэх чимээ сонсогддог байсан нь түүнийг ном бичихэд хүргэсэн бөгөөд "Diseases of Canaries", "Stroud's Digest on the Diseases od Birds" гэх алдартай хоёр ном бичсэн нь хүмүүсийн дунд эрэлттэй болж байжээ.

Роберт Фрэнклин Строуд (Robert Franklin Stroud)

6 Мигель де Сервантес (Miguel de Cervantes)

1547.09.29-ний өдөр хорвоод мэндэлсэн Мигель 1575 оны Туркуудтэй хийсэн Испаничуудын дайны үеэр олон гавъяа байгуулсан шилдэг усан цэрэг байсан хэдий ч, харамсалтайгаар 5 жилийг Алжирын шоронд өнгөрүүлэхээр болж байжээ. Тэрээр шоронд хоригдож байх үедээ дэлхийн утга, уран зохиолын салбарт цахиур хагалсан алдарт "Don Quixote" буюу алдарт "Дон Кихот" зохиолыг бичсэн юм. Харин түүний бичсэн энэхүү алдарт зохиолыг 1615 онд анх хэвлэсэн юмсанж. 

Мигель де Сервантес (Miguel de Cervantes)

7 Коса Ностра (Cosa Nostra)

Гэмт хэргийн ертөнцөд нэр алдраа цуурайтуулсан олон этгээдүүдийн нэг болох Коса Ностра нь Италийн зартай гэмт бүлэглэлийн тэргүүн байсан юм. Гэвч тэрээр цагдаа нарт баривчлагдаж, шоронд хоригдох болсон бөгөөд тухайн үед олон мянган Италичууд одоо л улс орон маань амар жимэр байх нь гэж бодож байсан хэдий ч, Коса шоронгоос өөрийн бүлгэмээ удирдаж, үйл ажиллагаагаа хэвээр явуулсаар байжээ. Харин удалгүй Италичууд түүнд талархаж эхэлсэн бөгөөд энэ нь Косагийн авилгад идэгдсэн улс төрчидтэй хийж байсан ширүүн тэмцэлтэй холбоотой байна.

Коса Ностра (Cosa Nostra)

8 Маркуйс дэ Саде (Marquis de Sade)

Язгууртны гэр бүлээс гаралтай философийн ухаанд суралцсан тэрээр сексийн гаж сонирхолтой нэгэн байжээ. Уг этгээд зангаасаа болж, 4 биеэ үнэлэгчийг хэрцгийгээр хүчиндсэн хэргээр тэрээр 1172 онд шоронд хоригдох ялаар шийтгүүлж байжээ. Энэ нь түүнийг алдар нэрээ түгээсэн, уран цэцэн үгийн хаан болох үндсийг тавьсан гэж олон хүмүүс үздэг бөгөөд 10 метр урт үргэлжлэх ариун цэврийн цаасан дээр алдарт афоризмуудаа бичиж байжээ. 

Маркуйс дэ Саде (Marquis de Sade)

9 Жон Баньяан (John Bunyan)

1628 онд Английн Бедфордшир (Bedfordshire) гэх газар төрсөн тэрээр хүмүүсийн дунд "Word of God" буюу "Бурхны сургаалийг номлогч" хэмээх нэрээрээ алдаршсан нэгэн байсан юм. Харин Английн язгууртнууд түүнийг ард түмний үзэл бодлыг сэнхрүүлж, төрийн дээд албан тушаалтнуудын эсрэг ухуулга хийж байна хэмээн үзэж, 1660 онд баривчилж, гянданд хорьсон бөгөөд 12 жилийг зүгээр өнгөрөөхийг хүсээгүй Жон уран цэцэн үгсээ ашиглаж, олон арван зохиол туурвисан байна. Түүний туурвисан зохиолуудаас "The Pilgrim's Progress" гэх зохиол түүнд алдар нэрийг авчирчээ.

Жон Баньяан (John Bunyan)

10 Жесси Хоули (Jesse Hawley)

Газар доогуур хоолой байгуулах санааг тэртээх 1800-аад оны үед Жесси Хоули гэгч эрхэм анх санаачилж байсан бөгөөд харамсалтай нь бодож, төлөвлөсөн зүйлээ бүрэн хэрэгжүүлж чадалгүй аавын хаалга татсан байна. Харин тэрээр шоронд хоригдож байх үедээ газар доогуур хонгил хийх санаагаа цаасанд буулгаж, хотын удирдлагуудад уламжилсан бөгөөд энэ нь үр дүнгээ өгч, хамгийн шилдэг инженерүүд 1808 онд Хадсон (Hudson) хотод уг хоолойг байгуулах ажлыг эхлүүлж байжээ. 

Жесси Хоули (Jesse Hawley)

Танд эдгээр гэмт хэрэгтнүүдийн хэнийх нь хийсэн зүйл гайхалтай санагдаж байна?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()