Үрчилж авсан хүүхэд дээрээ туршилт хийсэн хүмүүсийн түүх

Бусдын хүүхдийг хүмүүжүүлэхээр шийдэж, тэднийг боломжтой бүх хайраар өсгөсөн хүн бол ямар ч эргэлзээгүй хүндлэл хүлээх ёстой. Гэхдээ хүүхэд үрчилж авсан хүмүүс бүгд тийм байдаггүй нь харамсалтай. Жишээлбэл, үрчилж авсан хүүхдээ туршилтын золиос болгож, тоглоом мэт харьцсан тохиолдол ч байдаг ажээ. Ингээд та бүхэнд үүний 2 жишээг хүргэж байна.

Үрчилж авсан хүүхэд дээрээ туршилт хийсэн хүмүүсийн түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Томас Дэйгийн хоёр сүйт бүсгүй

XVIII зуунд Их Британид Томас Дэй хэмээх агуу идеалист хүн амьдарч байв. Язгууртан хүмүүс эрхэмсэг харагдах ёстой гэсэн тогтсон хэв маягийг тэр үгүйсгэж, байгалиас заяасан төрхөөрөө байхыг илүүд үздэг байжээ. Оксфордод сурч байхдаа Дэй шалгалт өгөх шаардлагагүй гэж үзсэн тул эцэст нь их сургуулиасаа дипломгүй хөөгдсөн байна. Тэрээр боолчлолын эсрэг тууштай тэмцэж, ядуу хүмүүст тусалж, байгальтайгаа зохицон амьдрахыг номлодог байв. Гэсэн хэдий ч түүний оролцоотой нэг түүхийг хүмүүнлэг эсвэл дэвшилтэт гэж нэрлэж болохгүй юм.

Хорин хэдэн настайдаа Дэй тохирох сүйт бүсгүй  хэзээ ч  олж чадахгүй гэдгээ ойлгосон байв. Хэт ичимхий биш, хөөрхөн биш, гэхдээ их мэдлэгтэй, гүнзгий бодолтой эмэгтэйтэй тэр гэрлэхийг хүсэж байжээ. Ийнхүү тэр өөрийн шаардлагад нийцэхүйц сүйт бүсгүйг өөрөө өсгөхөөр шийдсэн бөгөөд арван нэг, арван хоёр настай хоёр охиныг сонгож ивээлдээ авчээ. Мэдээжийн хэрэг тэр хоёулантай нь гэрлэх бодолгүй байсан. Харин тэрээр ирээдүйн сүйт бүсгүйгээ "ханьтай" байлгахыг хүссэн гэж хэлж болохоор юм. 

Томас Дэйгийн хоёр сүйт бүсгүй

Жан-Марк Натье. Охины хөрөг

Тэр үед өнчин хүүхдийг сурагч болгон авах нь тийм ч хэцүү байсангүй. Хүүхдүүдийг хариуцаж байсан хүмүүст санаа зовох хоёр л асуудал байсан. Эхнийх нь хүүхдүүдийг хүчирхийлэхгүй байх, хоёрдугаарт, ирээдүйд охиныг тэжээж чадах гар урлалын эрдэм зааж, хүмүүжүүлэх байжээ. Ингээд Дэй хоёр охины аль нэгтэй нь гэрлэнэ эсвэл тохирох нөхөр олж өгнө гэж амлаж, "төгс" сүйт бүсгүйн хүмүүжил олгохоор шамджээ.

Охидын нэрийг Анна, Доркас гэдэг байв. Томас тэднийг Сабрина, Лукрециус нар гэж нэрлэв. Охидыг Англид байлгахаас айж байсан тул тэр Франц руу аваачжээ. 

Тэрээр хоёр "эхнэр"-ээ сурч боловсрох, нийгэмшүүлэх, зориг зүрхтэй болгох гэсэн гурван зүйлд сургажээ. Гэхдээ сүүлчийн чанарыг сургахын тулд түүний хэрэглэсэн аргууд нь орчин үеийн хүмүүсийг цочирдуулахаар байв. Нэгэн хичээлийн үеэр тэднийг ус руу шидэж, азаар охид живэлгүй амьд гарч байжээ. Хэдэн жилийн дараа Лукрецийг Лондонгийн нэгэн сургуульд өгснөөр тэр өөр хүнтэй гэрлэн аврагджээ.

Харин Сабринаг нэлээд хугацаанд зовоож байсан байна. Хайлмал лавыг гар дээр нь дусаах, банзал руу нь гар буугаар буудаж цочоох гэх мэт. Арван дөрвөн насанд нь Томас түүнийг дотуур байртай сургуульд хүлээлгэн өгч, өөрөө хааяа тэнд очиж ганц хоёр номлол уншиж өгдөг байв. Тэгж байтал Сабрина өөр хүнд дурласан нь Дэйгийн найз Томас Бикнелл гэх эр байв. 

Дэй түүнийг эргүүлэн авах гэж нэлээд хэдэн удаа бүтэлгүйтээд, эцэст нь өөрөөсөө хөгшин эмэгтэйтэй гэрлэсэн ажээ. Дашрамд хэлэхэд тэрээр Английн хүүхдийн уран зохиолын сонгодог бүтээл болсон номыг бичиж байсан юм. 

2 Соёл иргэншилд дасгасан нь

Алдарт аялагч, туйл судлаач Роальд Амундсен нэгэн экспедицийнхээ үеэр Кагот хэмээх чукча эмэгтэй гунигт түүхийг сонсжээ. Тэрээр бэлэвсэн, ганцаараа аж ахуй эрхэлдэг ба бяцхан охиноо асрах боломжгүй байсан тул хамаатан садандаа өргүүлж өгөхөөс өөр аргагүй болжээ. Гэвч хамаатан садан нь өлсгөлөнд нэрвэгдсэн тул Кагот охиндоо маш их санаа зовж байв. Кагот тэр үед Амундсенд дайгдан, айлд үлдээсэн хүүхдээ авахаар явсан аж. Охинд амьтны арьсан дах өмсгөсөн байсан ба хувцсыг нь тайлахад аймшигт дүр зураг харагджээ.

Соёл иргэншилд дасгасан нь

Чукоткаас авч явсан охидын хамт Роальд Амундсен

Таван настай охин амьд араг яс шиг харагдаж байв. Үс нь ширэлдэж, толгойгоор нь дүүрэн бөөстэй, арьс нь шархлаагаар бүрхэгдсэн байж. Судлаачид тэр даруй аврах ажиллагааг эхлүүлжээ. Охиныг усанд оруулан, шархыг нь давирхайгаар эмчилж, үсийг нь тайрч, бөөсийг нь сайтар цэвэрлэсэн байна. Мөн тэр даруй түүнд хоол өгч, шинэ хувцас өмсүүлжээ.. Түүнийг Айнана гэдэг байсан боловч Роалд Каконита хэмээх шинэ нэр өгчээ.

Энэ явдлын дараа Амундсен бяцхан охиныг өөрт нь хүмүүжүүлэхээр өгөхийг ээжээс нь гуйжээ. Тэрээр охинд сайн боловсрол олгоно хэмээн Каготыг ятгаж чадсан аж. Үүнээс гурван сарын дараа Амундсен есөн настай бас нэг охиныг үрчилж авч, гурвуулаа болоод Чукоткаас явжээ.

Роальд Амундсен охидын хамтаар

Хэдэн жилийн турш аялагч маань охидынхоо хамтаар хаа сайгүй аялж, Нью Йоркийг үзүүлж, олон гэрэл зураг хамт авахуулжээ. Гэвч хэдэн жилийн дараа огт санаанд оромгүй шийдвэр гаргаж, тэрээр охидыг ЗХУ-ын Чукоткад, Берингийн хоолойн эрэг рүү буцаан явуулжээ.

Хэдэн жилийн дараа охидыг өсгөж байсан гэр бүл ЗХУ-аас АНУ руу зугтахаар Берингийн хоолойг гатлав. Тэд болон тэдний үр удмын цаашдын хувь заяа сайхан байсан ч яагаад тэдний өргөж авсан эцэг гэнэтхэн өөр газар рүү илгээх болсон нь нууц хэвээр үлдсэн юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()