Хамгийн хачирхалтай гэрээслэлүүд

2015-11-08, 03:09
18,632
Гэрээслэл гэдэг бол хайртай ойр дотны хүн болон үр хүүхэддээ үлдээдэг, хөрөнгө мөнгөө хуваарилан заасан үнэт бичиг байдаг. Хэрвээ хэн нэгэнд ямар ч ойр дотны хүн байхгүй, байсан ч санаанд оромгүй хүнд бүх хөрөнгөө үлдээсэн байвал яах вэ? Яг энэ тухай сонирхолтой тохиолдлуудыг та бүхэнд хүргэж байна. Ингээд бодохоор л хүн гэдэг хэзээ ч нууц нь тайлагдашгүй сонин оршихуй юм даа...
Хамгийн хачирхалтай гэрээслэлүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Португалийн язгууртан Luis Carlos de Noronha Cabral da Camara утасныхаа дугаарын жагсаалтаасаа дурын 70 хүн сонгоод тэдэнд бүх хөрөнгөө  хуваан өгөхийг гэрээслэсэн байжээ. Энэ нь мэдээж тэр 70 хүнд маш том гайхшрал төрүүлж, мөн гэнэтийн их аз дагуулсан нь ойлгомжтой.



2. Унгар улсын Будапешт хотноо амьдардаг ядуу, орон гэргүй ах дүүсийн Америкд амьдардаг сураг тасарсан эгч нь эхийнхээ хур их хөрөнгийг тэдэнд гэрээслэн үлдээсэн байжээ. Тэд бүр багадаа л ээждээ хаягдсан бөгөөд эгчтэй гэдгээ ч мэдээгүй байсан байна. Гэнэт л тэдэнд ирсэн их хөрөнгийг хараад тэд “Манай ээж их баян айлын охин байсан гэдэг. Гэхдээ их хэцүү араншинтай хүн байсан болохоор аавыг нас барсны дараа биднийг хаяад явсан” гэжээ. Гэвч тэдэнд өвлөгдөн ирсэн хөрөнгийн хэмжээг тэд хэлээгүй байна.



3. Сергей Судев хэмээх нэгэн оюутан олон жилийн өмнө авга ахтайгаа нэг л удаа уулзаж байсан байна. Түүний авга их сайн хүн шиг тухайн үедээ санагджээ. Гэтэл нэгэн өдөр түүнийг оюутны байранд байхад нь хаалгыг нь тогшиж “Молдавт байдаг авга ах тань танд 950 сая евро гэрээслэн үлдээжээ. Та гарын үсгээ зурна уу” гэсэн байна. Сергей үүнийг тоглоом хэмээн бодож, ер итгээгүй аж. Удалгүй түүнд чек ирснээр энэ бүхэн үнэн болохыг ойлгожээ. Түүнчлэн түүний авга нь Молдавын хамгийн баян хүн байсан бөгөөд сарын дундаж орлого нь л гэхэд 270 мянган евро ажээ.



4. Кара Вүүд (Cara Wood) хэмээх бүсгүй “Drin’s Colonial” хэмээх ресторанд зөөгчөөр ажилладаг байжээ. Тэрээр ааш зан сайтай, ажлаа хичээнгүй хийдэг нэгэн байв. Тэр ресторанд Bill Cruxton хэмээх эр байнга орж ирэн, нэг л газраа суудаг байв. Биллд Кара маш их таалагдан, улмаар найзууд болжээ. 1992 онд Билл зүрхний шигдээсээр 82 насандаа өөд болон Карад хагас сая доллар үлдээсэн байна.



5. Жош өвөөтэйгээ тийм ч ойр өсөөгүй нэгэн аж. Язгууртан гэр бүлээс гаралтай, өндөр шаардлагатай тэрээр охиныхоо гэрлэсэн эрийг удам судар муутай хэмээн нэг нүдээрээ ч үздэггүй байв.  Харин зээ хүүдээ маш их хайртай байжээ. Ийнхүү 17 насандаа л хамгийн сүүлд өвөөтэйгээ уулзсан Жош-д 2007 онд өвөөгийнх нь эзэмшлийн  36 акр талбай бүхий хувийн арал, 80 акр талбай бүхий ферм өвлөгдөн очсон гэдэг.



6. Нью Йорк хотын томоохон зочид буудлын эзэн, тэрбумтан Leona Helmsley (Хүмүүс түүнийг харамч хүүхэн хэмээн нэрлэдэг байжээ) 12 сая доллараа өөрийн нохойдоо өвлүүлсэн байна. Түүний 10 саяыг нь ах Alvin Rosenthal нь өөрийн нэр дээр болгожээ.



7. Болив улсад амьдардаг орон гэргүй Томаз Мартинез хэмээх эр хэд хэдэн удаа архи хэтрүүлэн хэрэглэж цагдаагийн газарт хүргэгдэж байжээ. Гэтэл нэгэн удаа түүнд цагдаагийн ажилтан салсан эхнэрээс нь өвлөгдөн ирсэн маш их хэмжээний мөнгийг авчирч өгжээ. Тэрээр захидал дээрээ “Хаяж явсанд минь гомдоогүйд тэнгэрийн оронд очсон хойноо ч баярлана” хэмээн бичсэн байв.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()