"Төгс" хөмсөг зурах аргачлал

Нүүр будалтанд хөмсөг маш чухал үүрэг гүйцэтгэдэг боловч хөмсгөө хэрхэн яаж зөв будахаа мэдэхгүй бүсгүйчүүд олон байдаг.  Юун түрүүнд анхлан суралцагчдыг хөмсгөө харандаагаар будахыг мейк-апчид зөвлөж байна. Хөмсөг будахад харандааны сонголт, үзүүр, өнгө, хэрэглээ гээд бүхий л зүйлийг анхаарах хэрэгтэй болдог. Ингээд хэрвээ хөмсгөө хэрхэн зөв будаж сурахаа мэдэхгүй байгаа бол бид таньд дараах бяцхан зөвөлгөөг ойлгоход хялбар зургийн хамт хүргэж байна. 

"Төгс" хөмсөг зурах аргачлал
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хөмсөгний харандааг хэрхэн сонгох вэ?

Хамгийн түрүүнд ямар төрлийн харандаа өөрт чинь тохиромжтойг тодорхойлох хэрэгтэй. Энгийн харандаа юу эсвэл эргүүлж гардаг харандаа юу?

Эргүүлж гардаг харандааг үзүүрлэх шаардлагагүй учир эдийн засагт илүү хэмнэлттэй байдаг бол энгийн харандаа нь өнгөний сонголт ихтэй байдаг байна. Хэрвээ та энгийн харандаа сонгохоор шийдсэн бол аль болох зөөлөн харандаа сонгохыг зөвлөж байна. Ингээд таньд аль нь илүү тохиромжтой, хэрэглэхэд хялбар болохыг шийдсэн бол өнгөний сонголтоо хийх хэрэгтэй болно. Ерөнхийдөө хөмсөгний өнгө үсний өнгөтэй уусаж байх ёстой бөгөөд таны үснээс 2-оос дээш өнгөөр цайвар байх хэрэгтэй.

Хөмсөгний харандааг хэрхэн сонгох вэ?

Бараан, бор, хар үстэй охид

Үс чинь хар юмуу бараан өнгөтэй бол тод бус бор өнгийг сонгох хэрэгтэй. Хэрвээ та хар үстэй бол хар бор юмуу хар өнгийн харандааг сонгосон ч болно. Гэхдээ хар өнгө нь бор арьстай бүсгүйчүүдэд илүү тохиромжтой бөгөөд хар бор өнгийн харандааг хэрэглэснийхээ дараа хэрэглэнэ. Хар өнгийн харандаа нь хөмсгийг илүү тод харагдуулна.

Бараан, бор, хар үстэй охид

Шаргал болон улаан, улаан шаргал үс

Хэрвээ та шаргал үстэй бол саарал-бор буюу зөөлөн өнгийн харандааг сонгоорой. Харин улаан үстэй бор хүрэн болон зөөлөн өнгөтэй харандаа хэрэг болно.

Шаргал болон улаан, улаан шаргал үс

2 Хөмсгөө хэрхэн нүүрнийхээ хэлбэрт тохируулж зурах вэ?

Дугуй:

Хэрвээ та дугуй нүүртэй бол өнцөгтэй хөмсөг илүү зохино. Үсээ хойш нь самнаж, дээшээ боогоод хөмсгөө өнцөгтэй мэт хурц харагдуулавал сайхан харагдана. 

Зууван:

Зууван нүүртэй хүмүүс шулуун эсвэл дугуй хэлбэртэй хөмсөг зохино.

Хөмсгөө хэрхэн нүүрнийхээ хэлбэрт тохируулж зурах вэ?

Дөрвөлжин:

Харин нүүрний чинь хэлбэр дөрвөлжин бол өргөн, мохой өнцөгтэй хөмсөг тохиромжтой. 

Тэгш өнцөгт:

Дөрвөлжин эсвэл тэгш өнцөгт нүүртэй хүмүүст өргөн, мохой өнцөгтэй хөмсөг зохих бөгөөд хөмсгөө урт зурах хэрэгтэй. Энэ нь нүүрийг зууван хэлбэртэй харагдахад туслана.

Гурвалжин нүүр:

Хөмсгөө шулуун зурж болохгүй шүү. Сүүл нь бага зэрэг өргөгдсөн дугуй хэлбэртэй байх ёстой. 

Ромбо хэлбэрийн нүүр:

Энэ тохиолдолд хурц өнцөггүй, зөөлөн нугаламтай хөмсөг таны хувьд хамгийн зөв сонголт байх болно.

3 Хөмсөгний харандааг хэрхэн зөв хэрэглэх вэ?

1.Хөмсгөө илүү өтгөн харагдуулахын тулд гадна хүрээг нь зөөлөн тослог бус харандаагаар тодотгож өгөх хэрэгтэй.

2.Үсгүй газар харандаагаар будах хэрэггүй. Энэ нь хиймэл харагдана.

3. Хөмсгөө самаар самнах үедээ дээшээ чиглэлээр самнах нь зүйтэй. Ингэснээр хөмсгийг илүү бодит харагдуулна.

4. Хөмсөгний харандаа сонгохдоо өөрийн үсний өнгөнөөс 2-3 өнгө цайвар сонгох нь зүйтэй. Цайвар өнгө нь таны хөмсгийг илүү өтгөн харагдуулна. Харин хөмсөгний гель түрхэж байгаа бол бодит үснийхээ өнгөтэй ойролцоо өнгийг сонгоорой.

Хөмсөгний харандааг хэрхэн зөв хэрэглэх вэ?

4 Хөмсгөө зөв зурах дараалал

Ингээд гол ажилдаа орцгооё.

Хөмсгөө зөв зурах дараалал

1. Хөмсөгний самны тусламжтайгаар хөмсөгнийхөө үсийг дээш нь самнаарай.

2. Хөмсөгнийхөө доод хэсгээр зурна. Хөмсгөө жигд харагдуулахын тулд параллель маягаар зурах хэрэгтэй.

3. Хөмсгөө дахин самнах хэрэгтэй бөгөөд энэ удаад доош нь самнаарай. Харандаагаараа хөмсөгнийхөө дээд хэсгийг зурна.

4. Харандаагаар хөмсөгний хоорон дахь зайг нөхөж зурна. Хөмсөгний самаар хөмсгөө самнах бөгөөд үр дүн нь бодит мэт харагдах хэрэгтэй.

5. Хөмсөгний доод хэсгийг цагаан өнгийн тенээр тодруулж өгөөрэй. 

6. Хавтгай хөмсөгний самаар бүх харандааны зураасыг тараагаарай.

7. Хөмсгөө илүү гялалзсан харагдуулж, будалдтаа удаан хадгалахын тулд хөмсөгний гель  түрхээрэй.

5 Хөмсөг будах үед гаргадаг алдаа:

1. Хөмсөгний зайг урт зураасаар зурах

Хөмсөгнийхөө зайг харандаагаар бөглөж байх үедээ богино зөөлөн зураасыг зурах хэрэгтэй. Энэ нь илүү бодит мэт харагдана. Хөмсөгнийхөө урттай ижил зураасаар хэзээ ч битгий зурж байгаарай.

2. Харандаагаа хангалттай тараагаагүй

Хөмсөгний харандаа нь контур, уруулны харандаатай адил зурагддаг боловч тэднээс ялгарах онцлог нь сайн тараах хэрэгтэй байдаг. Үүнд хөмсөгний сойз эсвэл чихний хөвөн танд туслана.

Хөмсөг будах үед гаргадаг алдаа:

3. Хурц үзүүртэй харандаа

Хөмсөг зурахад хурц үзүүртэй харандааг хэрэглэж болохгүй. Аль болох мохоо үзүүртэй, зөөлөн харандаа сонгож байгаарай. 

4. Хэт бараан өнгөөр будах

Цайвар өнгийг бараан өнгөөр дарах нь тийм ч таатай харагдахгүй бөгөөд таныг хөгшин харагдуулна.

5. Хөмсөг будах багаж хангалтгүй байх

Хөмсөгний харандаа нь хөмсөгний хэлбэрийг гаргахад тустай. Харин хөмсөгний пудр нь хөмсгийг илүү өтгөн харагдуулахад туслана. Өнгөгүй гель эсвэл харандааны өнгө дагуу гель нь будгийг тогтооход тустай. Бүсгүй та сайхан хөмсөгтэй харагдахыг хүсвэл дээрх зөвөлгөөнүүдийг хэрэгжүүлээд үзээрэй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()