Жинхэнэ найз гэж хэнийг хэлэх вэ?

“Найз” гэдэг нь таны сонгож авсан гэр бүл гэсэн үг юм. Хүнд хэцүү болоод баяр жаргалтай үед хэзээд хажууд тань байдаг хүмүүсийг хэлдэг. Сайн явахад нөхөр олон, саар явахад дайсан олон гэгчээр найзын баг зүүж явах хүмүүс ч олон байдаг. Арай та жинхэнэ найз болоод дүр эсгэгч нарыг ялгаж чадахгүй яваа юм биш биз? Тэгвэл та бүхэндээ жинхэнэ найзын хэзээ ч хийхгүй зүйлсийг танилцуулъя.

Жинхэнэ найз гэж хэнийг хэлэх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ардуур тань муулахгүй

Жинхэнэ найзууд хэзээ ч таны тухай элдэв хов жив тараахгүй, бусадтай нийлж ардуур муулдаггүй юм. Харин ч таныг муулж явдаг хүмүүсийн амыг таглаж, сайн талыг тань үргэлж ярьж, магтаж явдаг аж. Нууцыг тань чанд хадгалж, итгэл даах хүмүүс байдаг билээ.

Ардуур тань муулахгүй

2 Өөрийнхөөрөө байлгах гэхгүй

Өөрийн бодол, хүсэл сонирхлоо танд тулгаж, хараандаа байлгах гэж огтхон ч хүчилдэггүй. Харин ч таны хүсэл, мөрөөдлийг тэргүүнд тавьж, тусалж, дэмжих болно шүү. Яг л ээж шиг тань үргэлж халамжилж, буруу зүйлс хийвэл зэмлэж, засаж залруулж байдаг юм.

Өөрийнхөөрөө байлгах гэхгүй

3 Утгагүй зүйлс дээр маргалдахгүй

Жижиг болоод утгагүй зүйлс дээр хэзээ ч маргаан үүсгэхгүй. Маргалдсан хэдий ч тавхан минутын дараа инээгээд л, таныг тэврээд л сууж байдаг. Тэд бол жинхэнэ найзууд. Харин дүр эсгэгчдийн тухайд нэг маргалдвал тэр чигээрээ найзын харилцаа дуусах хандлагатай байдаг аж. 

Утгагүй зүйлс дээр маргалдахгүй

4 Үгийг чинь таслахгүй

Энэ нь тэр таныг хүндэлдэг гэсэн үг. Хэлж байгаа үгийг тань дуустал сонсож, харин дуусмагц нь ярьж эхэлдэг байна шүү. Харин таалагдахгүй зүйлс яривал шууд өөрийн бодлоо илэрхийлдэг хэдий ч удалгүй л таны талд хэдийн бат зогсчихсон байдаг. 

Үгийг чинь таслахгүй

5 Хүслийг тань мохоохгүй

Хүсэл мөрөөдлийг тань мохоох бус харин ч эсрэгээрээ туслаж, дэмжин, өдөөж өгдөг юм. Урам зориг болохуйц үг, үйлдлийг үргэлж гаргаж, зааж зааварлана. Дээр дурдсанчлан яг л ээж шиг тань аашилдаг юм. Харин таныг мөрөөдлөөсөө ухрах, шантрахад хатуу үгээр зэмлэн, харин сүүлд нь хайр дүүрэн тэврэлтээр тэвэрдэг билээ. 

Хүслийг тань мохоохгүй

6 Өнгөрснийг сөхөхгүй

Та өнгөрсөнд хэн байсан, ямар байсан чинь огт хамаагүй. Одоо хэн байгаа чинь, ямар байгаа чинь л түүнд чухал. Өнгөрсөнд үлдсэн хар бараан, гэрэл гэгээтэй дурсамж зэргээс хамаарч өрөвдөж, эсвэл атаархах явдал хэзээ ч та хоёрын дунд гарахгүй гэсэн үг. Зүгээр л одоо байгаагаар тань үнэлж явдаг хүмүүсийг л жинхэнэ найзууд гэдэг юм.

Өнгөрснийг сөхөхгүй

7 Хэцүү байдалд оруулахгүй

Муу муухай зүйлсээс холуур байлгаж, хэцүү зүйлс тохиолдвол таныг хэзээ ч орхиж явахгүй хүмүүс. Үргэлж л хамгаалж, ард тань бат зогсож байдаг юм шүү. Таны төлөө бүхий л зүйлсээ зориулах жинхэнэ найзыгаа та ч бас харамгүй хайраар хайрлаж, хамгаалж яваарай.

Хэцүү байдалд оруулахгүй

8 Амжилтад тань атаархахгүй

Найзын дүр эсгэгч хүмүүс гаднаа таны амжилтыг амаа олохгүй сайшаах боловч дотроо үргэлж атаархаж явдаг юм. Харин жинхэнэ найзууд “Иймхэн амжилт гаргачихаад юундаа онгироод байгаа юм?Цаана чинь дахиад зөндөө даваа байхад...” хэмээн хэнэгчгүй хариулна. Гэвч тэд дотроо хэчнээн их баярлаж, догдолж, таниар бахархаж байдгийг та мэддэг үү?

Амжилтад тань атаархахгүй

9 Таныг шүүж, засах гэж оролдохгүй

Хүнийг засна гэдэг бүтэшгүй зүйл. Цаанаасаа л тэгээд төрчихсөн бол өөрчилнө гэдэг юу л бол. Харин жинхэнэ найзууд бол таныг хэн ч байсан тэр чигээр тань л хүлээж авч, нөхөрлөж чаддаг. Муу ааш араншинг тань ч гэсэн тоолгүй өнгөрч, төгс хүн гэж байдаггүй болохыг сайн мэддэг юм. Мэдээж тэд өөрсдөө ч гэсэн алдаа дутагдалтай, харин тэднийг та жинхэнэ найзын хувиар шүүмжлэлгүй, засах гэж оролдохгүй байж чаддаг уу? Өөрийгөө нэг дүгнээд үзээрэй.

Таныг шүүж, засах гэж оролдохгүй

10 Хариу нэхдэггүй ачтан

Ямар нэгэн байдлаар өдөр бүр л өөрт тань тус хүргэж яваа найзууд хэзээ ч хийсэн зүйлийнхээ төлөө хариу нэхдэггүй. Яг л өөрсдийн үүрэг мэт хүлээж аван, элдэв зүйлс шаарддаггүй юм шүү. Найз байна, найзална гэдэг үнэхээр гайхалтай зүйл. Таны амьдралыг түшилцэж яваа сахиусан тэнгэрүүд л гэсэн үг.

Хариу нэхдэггүй ачтан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()