Аймшигт түүхийг өгүүлэх бодит гэрэл зургууд

2015-10-15, 00:00
43,248
Гэрэл зураг гэдэг өнгөрсөн үеийн түүхийг өгүүлж, мэдлэг мэдээлэл олгох гайхалтай зүйл билээ. Тэр дундаа бодит гэхэд ч итгэмээргүй зургууд байх ажээ. Магадгүй сэтгэл сэрдхийлгэж, айдас төрүүлэм ч танд нэгийг бодуулж хоёрыг тунгаалгах гэрэл зургуудыг та бүхэндээ хүргэхээр шийдлээ.
Аймшигт түүхийг өгүүлэх бодит гэрэл зургууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Үхлийн сүүлчийн мөч
Keith Sapsford хэмээх 14 настай хүү 1970 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Австралийн нисэх буудлаас Япон руу нисэх гэж буй онгоц дотор нуугджээ. Тэрээр өөрийгөө Японд очиж чадна гэдэгтээ итгэлтэй байсан ч, онгоц хөөрөхдөө дугуйгаа хураах үед доош унаж газар дээрээ нас барсан байна. Энэ зургийг Австралийн нисэх онгоцны буудлаас авсан бөгөөд одоог хүртэл олон сая хүний сэтгэлийг шимрүүлсээр л байх ажээ. Тэр жаахан хүүхэд чухам яагаад ингэж нуугдсан, Японд очих шалтгаан талаар маш олон таамаг байх бөгөөд онгоцны тасалбар авч чадалгүй ийм арга хүртэл хэрэглэсэн нь хүмүүст нэгийг бодуулж, хоёрыг тунгаалах биз ээ. Албан бус мэдээллээр түүнийг гэрээсээ зугтаад, хорвоотой танилцах гэж ийм үйлдэл хийсэн хэмээн үзсэн байна.



2. Амьд үлдэх хувьтай бүсгүй
Юлия Попова хэмээх Орос бүсгүй 2009 онд нэгэн аймшигт зүйлтэй нүүр тулжээ. Тэрээр тухайн үед 22 настай байсан бөгөөд Москвад амьдардаг байв. Түүнийг ажлаасаа гэр рүүгээ харьж явах үед хулгайчид халдаж, нуруунд нь хутга зоожээ. Юлия эмнэлэгт хүргэгдэхэд яаралтай хагалгаанд оруулж, хутгыг авсан бөгөөд азаар түүний аминд халтай зүйл болоогүй гэнэ. Амьд үлдэх хувьтай хүн гэж түүнийг л хэлэх болов уу.



3. Зуун жилийн өмнөх аймшигт хэрэг
Одоогоос бараг 100 жилийн өмнө буюу 1907 онд Catherine хэмээх зураг дээрх бүсгүй сэтгэц мэдрэлийн эмнэлэгт хүргэгджээ. Учир нь тэрээр уг сүрлийг өөрийн нөхрөө хэмээн итгэдэг байсан бөгөөд уур нь хүрэхэд зодож, баяртай үедээ хамт бүжиглэдэг байв.



4. Цус сорогч
Америкт 20 дугаар зууны эхээр нэгэн итгэмээргүй хэрэг гарсан нь  Auguste Delagranzh хэмээх залуу 400-аад хүний үхэлд буруутгагджээ. Түүнийг “цус сорогч” хэмээн хочилдог байсан бөгөөд зураг дээрх зүрх нь тухайн үеийн Катокик сүмийн номлогчийн жинхэнэ зүрх ажээ.  Хажууд нь тавьсан урт модоор цээж рүү нь зоож, зүрхийг нь гарган аваад хайрцагт хадгалсан гэнэ. Энэхүү хайрцагт хийсэн зүрх онлайн худалдаагаар хүртэл маш өндөр үнээр зарагдсан байна.



5. Мухар сүсэг
Зураг дээрх бүсгүйг  Loana Leech гэх бөгөөд нэгэн хачирхалтай мухар сүсэгт итгэсний улмаас ийнхүү амь насаа алджээ. Тэрээр өөрийн цусаа уувал мөнх насладаг гэх домог ярианд итгэж, туршиж үзсэн байна. Гэвч өөрийн цусаа уухын тулд хэтэрхий их цус гаргасан нь үхэлд хүргэх шалтгаан болжээ.



6. Амиа хорлолт
Америкийн Индиана мужид 1978 оны 10 дугаар сард 909 хүн зэрэг амиа хорлосон аймшигт хэрэг гарчээ. Тэд Jim Jones гэх хүний үүсгэн байгуулсан шашны нөлөөнд автаж ийм үйлдэл хийсэн байна. Бүгд зэрэг хор уусан бөгөөд эдгээр хүмүүс дунд хүүхдүүд хүртэл байжээ. Шашны нөлөө, мухар сүсэг нь ямар аймшигт зүйлд хүргэж байгааг зураг дээрээс харж болно.



7. Хирошимагийн бөмбөгдөлт
1945 оны 8 дугаар сард Японы Хирошима болон Нагасаки хэмээх хоёр хот атомын бөмбөгдөлтөнд өртсөн билээ. Олон зуун мянган хүмүүс үхсэн энэ аймшигт хэрэг одоог хүртэл олны сэтгэлийн шимшрүүлсээр байна. Атомын бөмбөг ямар богино хугацаанд хүний амь насыг авч одсоныг доорх зургаас харж болох ажээ. Сүүдрээс ч хурдан тархсан гэх яриа хэтрүүлэг мэт сонсогдох ч, үнэхээр хүмүүсийн сүүдэр нь байшингийн хана, сууж байсан сандал, алхаж байсан шатан дээр нь үлдсэн байв. Зарим эх сурвалжууд үүнийг сүүдэр биш тос ч гэж ярьдаг байна. Гэвч энэ дүрс хүний сэтгэлийг сэрдхийлгэх ажээ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()