Түүхэн дэх хамгийн сэтгэл хөдөлгөм 30 гэрэл зураг

Гэрэл зураг гэдэг мянга мянган үгсийн дайтай бүтээл ч гэлээ бүгд тийм байх нь ховор. Орчин үеийн хүн төрөлхтний оршин буй ахуй байдлын сайн мууг харуулсан эдгээр зурагнууд уншигч танд хэзээ ч мартамгүй гүн гүнзгий сэтгэгдэл үлдээх увидастай гэж хэлж болно. Дэлхийн дахинд болж буй үйл явдлууд, хүн төрөлхтний туулж өнгөрөөсөн он жилүүдийн баяр жаргалтай, гуниг зовлонтой үеүүдийг бэлхэнээ харуулсан учир  тайван  байгаа нэгэн нь эдгээр зургийг хараад халаглан харуусахвий...

Түүхэн дэх хамгийн сэтгэл хөдөлгөм 30 гэрэл зураг
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа
 
 
1. Өлсгөлөнд нэрвэгдсэн хүү, номлогч хоёр


 
2. Ашвитзийн хийн камер. 1944 онд Освенцум-Биркенауд өдөр бүр 3-3.5 мянган хүн ирж байсан бөгөөд тэдний цөөн хэд нь ажиллах хүчинд сонгогдож үлдсэн хүн нь шатаах зуух, хийн камер луу явж байлаа.Энэ бол нацистуудын яргаллын нэг хэсэг юм.   


 
3. Нийт 23 цаг үргэлжилсэн зүрх шилжүүлэн суулгах мэс засал амжилттай дууссаны дараа. Туслах эмч буланд унтаж байгаагаас үзэхэд тэд хичнээн их ядарсаныг харж  болно.



4. Аав хүү хоёр 60 жилийн дараа



5. Бразилийн 12 настай хийлч хүү Diego Frazao Torquato багшийнхаа оршуулгын ёслолын үеэр хийл тоглож байгаа нь.  Багш нь түүнд хөгжмөөр дамжуулан хүчирхийлэл, ядуурлаас хэрхэн гарах талаар заасан юм.



6.  Чечений дайны үеэр Орос цэрэг хаягдсан төгөлдөр хуур тоглож байгаа нь. 1994 он



7. Залуу эр өөрийн ахаа алагдсаныг дөнгөж мэдээд цочролд оржээ.



8. Египтийн нийслэл Каир хотноо болсон Муслимчуудын бослогын үеэр Христийн шашинтнууд Муслимчуудыг хамгаалж байна, 2011 он



9. Австралийн Викториа мужид 2009 онд гарсан ойн түймрийн үеэр гал сөнөөгч эр коала баавгайд ус өгөн цангааг нь тайлж байна. 



10. Терри Гуррола Иракд 7 сарын турш ажилласны эцэст охинтойгоо ахин уулзалдах мөч.



11. Гэр оронгүй Энэтхэг хүмүүс лалын сүмээс тарааж буй хоол авах ээлжээ хүлээж байна.


 
12. Занжеир нэртэй энэхүү нохой нь 1993 оны 3-р сард нийт 3329 кг 600 тэсрэх бодис, 249 жижиг гранат, 6406 тэсрэх сумыг Мумбайн цуврал дэлбэрэлтийн үеэр илрүүлэн олон хүний алтан амийг аварсан билээ. Түүнийг 2000 онд хүндэт шагналын хамт оршуулсан юм.



13.   Нью Йоркийн худалдааны ихэр цамхагаас унаж буй залуу, 2001 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр.



14. “Ааваа хоёулаа гэртээ харья л даа”, Монгол улс.



15. Нурангинд дарагдсан хос



16. Ангараг гараг дээр нар жаргаж байна.



17. Шинэ жилийн өмнөх өдөр, Өмнөд Франц, Гэгээн Жакусын цыганчуудын нэгдэл. 5 настай цыган жаал тамхи сорж буй нь. Тухайн үед жаахан хөвгүүд тамхи татах нь элбэг байсан бололтой. 2006 он



18. Хар салхинд нурж үгүй болсон гэрийнхээ хажууд уйлж буй 29 настай Мьянмар залуу. Энэхүү шуурга Мьянмарын умард хэсгийг хамарч сая сая хүн орон гэргүй болж, 100000 гаруй хүний амийг авч одсон юм.


 
19. Лиао нэртэй нохой 2011 онд Рио Де Жанеро хотод болсон газрын нуралтын үеэр амь эрсэдсэн эзнийхээ шарилын хажууд хоёр дох өдрөө дараалан сууж буй нь. Нохой эзэндээ хамгийн үнэнч амьтан гэдэг энэ биш гэж үү?



20. “Намайг хүлээгээч аав аа” 1940 оны 10-р сарын 1 Канад улс Нью Вэстминстер хот



21. Дэлхийн 2-р дайны үеэр хэрэглэгдэж байсан хуучин Орос танк.



22. “Цэцгийн хүч”



23. Японы Натори мужид болсон цунамигийн үеэр нурсан балгас дунд сууж буй эмэгтэй. 2011 он 



24. Католик эмэгтэй болон түүний Протестант шашинт нөхрийн булш, Голланд 1888 он.



25. Торнадо хар салхины үеэр Алабама дахь нурсан гэрээсээ хайртай нохой Кокогоо олсон Грег күүк. 
2012 оны  3 сар 



26. Папуа улсын нийслэл Жаяпура дахь хар зах дээр бэлгэвч хэрэглэхийг зааж байгаа нь.


27. Орос цэргүүд Курскийн дайнд байлдахдаа бэлдэж байна. 1943 оны 7-р сар.



28. Энэтхэг улсын Куттак хотод болсон аймшигт үерийн үеэр тосгоны залуу эр муурнуудыг сагсандаа хийн гол туулж буйг та харж байна. 2011 он



29. Афган эр, цэрэг залууг цайгаар дайлж байна.



30. Энэхүү зураг 1970-д оны үеэр алга болсон хүүхдээ одоо ч хайж буй эцэг эхчүүд байгааг гэрчилнэ.  


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()