Таны нурууг гэмтээж байдаг санаанд оромгүй зүйлс

Амьдралын хамгийн үнэ цэнэтэй, чухал зүйл бол яалтчгүй эрүүл мэнд байдаг билээ. Харин бид өөрсдөө ч анзааралгүй нуруугаа гэмтээж, биеэ шаналгаж байдаг аж. Мөн тус нурууны өвчлөл нь даамжрах аваас суумгай болгож ч мэдэх аюултай байдаг юм. Гэхдээ чухам юу бидний нурууг өвтгөж, зовлон шаналал нэмж байдаг юм бол? Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Таны нурууг гэмтээж байдаг санаанд оромгүй зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Удаан хугацаагаар машин барих

Удаан хугацаагаар машин барьж явдаг хүмүүс ихэвчлэн нурууны өвчтэй болдог билээ. Хэт удаан сууснаар бүсэлхий нурууны үений хөдөлгөөн буурч, булчин шөрмөсний сунах чадвар багасан, уян хатан байдлаа алдаснаар өвчлөл үүсч, нуруу хөшдөг байна. Иймд та алс хол замд машин барьж яваа бол 90 градусын өнцөг аван суух хэрэгтэй бөгөөд болж өгвөл 1 цаг явсны дараа машинаас бууж 5 минут алхан хөдөлгөөн хийж байгаарай. 

Удаан хугацаагаар машин барих

2 Суугаа ажил

Байнга суугаа ажил эрхэлдэг хүмүүс ихэвчлэн нурууны өвчинтэй байдаг бөгөөд энэ нь хөдөлгөөн дутагдаж байгаатай холбоотой төдийгүй нуруу гэлтгүй хүзүүнд ч мөн нөлөөлдөг аж. Хэрэв та суугаа ажил эрхэлдэг нэгэн бол 1 цаг тутамд босч 10 минут алхаж, дасгал хийж байгаарай. Эс бөгөөс тус байдал даамжрах аваас зүгээр ч нуруу өвдөөд зогсохгүй, хөдлөхөд төвөг учирч, бие эртхэнг өвчлүүлдэг байна. Мөн та аль болох эгц сууж байх нь бөгтөр болох, нурууны үеүүд байрлалаа өөрчлөх зэргээс сэргийлж өгдөг байна. 

Суугаа ажил

3 Өндөр өсгийт

Эмэгтэй хүн бүрийн дотны найз болсон өндөр өсгийт нь нурууны өвчлөлийг өдөөж өгдөг байна.  Өсгийтэй гутал нь хүний төрөлхийн байрлалыг өөрчилж, тэнцвэрээ олохын тулд нуруу илүү урагшаа, хөл хойшоо байж хотойх шаардлагатай болдог юм. Ингэж ясанд хотойлт үүссэнээр дискний суулт үүсэх бас нэгэн шалтгаан болдог аж. Харин та өсгийтэй гутал өмсөхөөс өөр аргагүй ажил эрхэлдэг нэгэн бол хэвлийн булчингаа хөгжүүлэх хэрэгтэй байна. Хэвлийн булчин нь хүндийг даах чадвартай байх аваас өсгийтэй гутал өмссөн ч сээр нурууны ясан дээр ирэх ачаалал хамаагүй багасдаг аж. Мөн та өсгийтэй гутал өдөржин өмсдөг бол 2 цаг тутамд гутлаа тайлж, хөл нуруугаа амрааж хэвшээрэй. 

Өндөр өсгийт

4 Хүнд цүнх үүрэх

Арван жилийн сурагчид, их сургуулийн оюутнууд гээд бүгд л хамаг ном дэвтэр, нөүтбүүкээ чихэж хэдэн кг жинтэй хүнд цүнхийг үүрч явдаг. Тэгэхээс өөр аргагүй байдаг билээ. Харин энэ нь бидний нуруунд асар их ачаалал өгч, цаашлаад нуруу өвдөх, суулт өгөх, хүзүүгээр хөших, бөгтөр болох гэх зэрэг аюулт тулгарахад гол хүчин зүйл болдог байна. Иймд та болж өгвөл хөнгөн цүнх сонгож, авч явах зүйлсээ хоёр гартаа тэнцүү хувиарлаж өгөх хэрэгтэй аж. Мөн та өөрийн биеийн жингийн 10 хувиас их жинтэй зүйлсийг яавч өргөж, авч явж болохгүйг анхаарвал зохилтой билээ. 

Хүнд цүнх үүрэх

5 Буруу ор

Бид унтаж байхдаа л хамаг эрч хүч, энергиэ нөхөж авч, бүрэн утгаараа цэнэглэгдэж байдаг билээ. Харин тав тухгүй амарсны дараа танд эрч хүч хуримтлагдах нь бүү хэл өвчин зовлон дагалдаж ирдэг юм. Өглөө босоход нуруугаар өвдөж, хамаг бие тань хөшиж байвал ороо солих болсны тэмдэг аж. Тухгүй, хэт хатуу эсвэл хэт зөөлөн орон дээр унтаснаас нуруу өвдөж байдаг бөгөөд та яаралтай ороо сольж, биед тань хамгийн тухтай орыг сонгох хэрэгтэй байна. Ингэснээр нурууны өвчин мартагдаж, аз жаргалтай, эрч хүчтэй таныг буцаан авчрах болно. 

Буруу ор

6 Буруу байрлалаар унтдаг

Таны хэрхэн, ямар байрлалаар унтаж байгаагаас хамаарч нурууны өвдөлт ирдэг байх юм. Хэт бөгтийж, өвдгөө цээжтэйгээ нааж унтах хүмүүс өглөөг тун ч таагүй нуруугаа илсээр угтдаг байна. Мөн хэт өндөр дэр дэрлэх нь хүзүү, нурууны өвчлөлд таныг хүргэж өгөх гүүр болдог тул өөрт тохирох дэрийг сонгон, аль болох биеэ сунгаж унтаж байгаарай. 

Буруу байрлалаар унтдаг

7 Буруу дасгал хөдөлгөөн

Дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь эрүүл амьдралын үндэс болдог боловч, мөн л үүнийгээ буруу, хэт их давтамжтай хийх нь эсрэгээрээ нуруунд сөргөөр нөлөөлдөг аж. Ялангуяа сууж босох дасгалыг их хэмжээгээр буруу хийснээр нуруунд хэт ачаалал ирж, суулт өгөх хандлагатай байдаг билээ. Иймд та дур мэдэн дасгал хийхээс татгалзаж, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч байх хэрэгтэй юм шүү. Сайхан биетэй болох гэж нуруугаа гэмтээж орхих сайхан санаа яавч биш аж. 

Буруу дасгал хөдөлгөөн

8 Стресс, ядаргаа

Байнга л бухимдаж, хэт их стресс, ядаргаанд орох нь эрүүл мэндийн хамгийн том дайсан байдаг юм. Толгой өвдөж, нүүрээр батга гарах, эрч хүчгүй болж, хамаг бие хөндүүр оргихоос гадна нуруу ихээр өвдөх гол шалтгаан болдог байна. Тиймээс та аль болох тайван байх тал дээр арга хэмжээ авч, иогоор хичээллэвэл зохилтой юм шүү. Аливаа зүйлсийг сөргөөр харж өөрийгөө шаналгахаас илүүтэй бүхнийг гэгээлэг, сайн талаас нь хараад нэг үзээрэй. Үр дүнгээ өгөх нь гарцаагүй байна. 

Стресс, ядаргаа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()