Бидний буруу хийдэг зүйлс

Бидний өдөр тутмын амьдралдаа хийж хэвшсэн зүйлс яг үнэндээ буруу байх нь бий. Энд тэндээс буруу, ташаа мэдээлэл авсан, хэн нэгнээс худал зүйл сонссон гэх мэт шалтгаанаас болж, үр дүнгүй баахан зүйлс хийсээр хоног өдрийг барж байж болох юм. Тэгвэл хамтдаа бидний зөв гэж хийдэг хэдий ч, яг үнэндээ буруу болох зүйлсийн тухай мэдээллийг хүргэе гэж бодлоо. Таны мэдлэг, боловсролд ихээхэн хувь нэмэр оруулах болов уу. 

Бидний буруу хийдэг зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

15 Үсээ самнах

Үсээ самнаж байгаа байдлаа та зөв самнаж байна гэж боддог уу? Гэвч хүмүүсийн ихэнх нь үсээ зүгээр л самнахыг илүүд үздэг бөгөөд намирсан, сайхан үстэй байхын нууц нь арчилгаа байдаг аж. Өөрөөр хэлбэл үсээ самнахаасаа өмнө зориулалтын тосон түрхлэг, чийгшүүлэгч үсэндээ цацаж байх хэрэгтэй ажээ.

Үсээ самнах

14 Нүүрээ угаах

Бид нүүр угаагч хөөсөөр нүүрээ цэвэрлээд л боллоо гэж үздэг. Гэвч энэ нь маш буруу хэрэг аж. Та эхлээд нүүрээ нүүр цэвэрлэгч салфетка эсвэл сүүн шингэнээр цэвэрлэж арчих хэрэгтэй. Харин дараа нь хөөсөөр угааснаар сайтар цэвэрлэгдсэн гэж үзэж болох бөгөөд шаардлагатай гэж үзвэл гуужуулагч ашигланг үхэжсэн арьсаа цэвэрлэж болно. Мөн энэ бүхний дараагаар тоник ашиглан нүүрээ арчиж, арьсны балансаа тэнцвэржүүлэх ёстой. Түүнчлэн унтахдаа арьсны  тослогийн хэмжээнээс хамаарч тосоо нимгэн, зузаан түрхэж өгнө.

Нүүрээ угаах

13 Хөлийн хумсаа будах

Хөлний хумс будах маш асуудалтай байдаг. Тиймдээ ч бид зөв зүйтэй будаж суралгүй өнөөг хүрсэн байж мэднэ. Харин та эхлээд хөлийн хумсны ойр орчмыг цэвэрлэж, илүүдэл арьсыг авч, хумсыг үрж, янзлаарай. Дараа нь бүлээн усанд угааж, тос түрхэнэ. Одоо харин хумсаа будах бөгөөд хөлийн салаа бүртээ жижгэвтэр хөвөн хийж, хумсаа будах аж. Сонгосон өнгөөр хумсаа будсаны дараа өнгөгүй бэхжүүлэгчээр давхарлан будаж, хаттал нь хөдөлгөөнгүй суугаарай.

Хөлийн хумсаа будах

12 Контур зурах

Олон зуун жилийн турш ашиглагдсаар ирсэн нүдний контур нь бидний нүдийг илүү том, тод харагдуулж өгдөг шидтэй билээ. Харин үүнийг өөрийн нүүрний хэлбэрт тохируулан зөв зүйтэй будах бага зэрэг асуудалтай. Мөн будгаа илүү дутуу гаргаж будахад өө дарагч хамгаас ихээр хэрэг болно. Та арилгаж, далий зурсан хэсэгтээ бага зэргийн өө дарагч түрхэхэд л хангалттай. Үүнээс гадна контур зурахдаа халбага ашиглаж ч болох юм.

Контур зурах

11 Шүд цагааруулах

Цагаан шүдтэй болохыг хүсч байна уу? Тэгвэл танд АНУ-ын загвар өмсөгч, сагсан бөмбөгийн од тамирчин Дуэйн Уэйд (Dwyane Wade)-ийн эхнэр болох Габриелле Юнион (Gabrielle Unino) дараах зөвлөгөөг өгч байна. Тэрээр Энэтхэгийн Аюурведик (Ayurvedic) гэх нэртэй шүд цайруулах үйлчилгээтэй эмийг хэрэглэдэг ажээ. Түүнчлэн наран цэцэг болон наргил модны тосын хольж, шүдээ 20 минутын турш угаагаарай. Үр дүн нь танд богино хугацаанд мэдрэгдэх болно.

Шүд цагааруулах

10 Детокс

Детокс буюу хоргүйжүүлэх ундаа нь олон төрлийн ашигтай хэмээдэг. Энэ нь ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжиж, өвчлөлөөс сэргийлдэг гэж үздэг билээ. Жимсээр баялаг тул тус ундаа нь витамин С ихээр агуулах бөгөөд арьсыг чангалж, тураана. Та үүнийг гэртээ ч хийж, уух боломжтой. 

  • Гааны навч
  • Тарвас
  • Нимбэг
  • Өргөст хэмх
  • Нимбэгний шүүс
  • Агч модны сироп
  • Алимны цуу
  • Алим
  • Шанцай зэргийг ашиглаж хийх юм.

Детокс

9 Гар дээр суниах

Гар дээр суниах нь биеийн ихэнх хэсгийн булчинг ачааллуулахаас гадна эрүүл мэндэд ихээхэн ач тустай дасгал билээ. Харин зөв техникийг нь эзэмшин, анхнаас нь зөвөөр хийх нь хамгийн чухал юм. Үүний тулд хоёр гарынхаа хооронд мөрний хэмжээтэй зай аван, хоёр хөлөн дээрээ тулах бөгөөд доош суниахдаа нуруу тань тэгш байх ёстой юмсанжээ. Түүнээс гадна өдөрт 10-20 удаа тогтмол суниах нь маш сайн нөлөөтэй аж.

Гар дээр суниах

8 Толбо арилгах

Санамсаргүйгээр хүмүүсийн амьдралд тулгарч байдаг жижиг асуудлуудын нэг бол хоол, хүнснээс болж, хувцсанд үүсэх толбо, элдэв тортог байдаг билээ. Гэвч хүмүүсийн ихэнх нь буруу аргаар толбо, тортогыг арилгах гэдэг бөгөөд хамгийн тохиромжтой, зөв арга нь давс, толбо арилгагч болон ислийн тусламжтайгаар арилгах явдал аж. Хооронд нь хольж, дараа нь толбо болсон газраа түрхэн, 15 минутын турш сойзоор сайтар зүлгээрэй.

Толбо арилгах

7 Хувцсаа эвхэх

Гадуур гарахдаа өмсөж явсан хувцсаа эмх замбараагүй, эвхсэн болоод шүүгээндээ хийчихдэг нь гэм биш зан гэлтэй. Гэвч энэ нь таны хувцсыг үрчийлгэх, бохирдуулахад хүргэдэг байна. Тиймээс хувцсаа нэн түрүүнд цэвэрхэн эвхэж, хурааж хэвших нь чухал юм. Түүнээс гадна олон нэр төрлийн хувцаснуудыг хэзээ ч нэг дор шүүгээнд хийдэггүй юмсанжээ. Төрөл бүрээр нь ангилж, тус тусд нь хийж байх нь ариун цэвэр болон хувьцасны эмх цэгц, цэвэр цэмцгэр байдал зэрэгт ихээхэн нөлөөлдөг аж. 

Хувцсаа эвхэх

6 Үсээ индүүдэх

Байгалаас шулуун заяагаагүй ч үсийг гялалзсан шулуун болгохын тулд эмэгтэйчүүд эртнээс төрөл бүрийн арга хэрэглэсээр ирсэн ч өнөө үед хамгийн боловсронгуй, түргэн арга нь үсний индүү хэрэглэх юм. Та индүү авахдаа температур тохируулагчтайг сонгох хэрэгтэй бөгөөд хүн бүрийн үсний онцлогоос хамааран халаалт нь өөр байх ёстой аж. Индүүний чанар чансаанаас үл хамааран үснийхээ бүтцийг гэмтээхээс сэргийлж халуунаас хамгаалж хэвшвэл зохимжтой. Хамгаалалтыг хийхдээ үсээ чийгтэй байхад нь үсэнд түрхдэг зориулалтын ангижруулагч түрхээд хатаагаарай. Ингэснээр үс тань индүүдэх үед гэмтэхгүй байх юм.

Үсээ индүүдэх

5 Үсээ ороох

Төрөлхийн төгс сайхан буржгар үстэй хүн гэж ховор. Бүсгүйчүүд өөрсдийн гоо сайхандаа анхаарч, үсээ буржийлгаж, гангардаг юм. Харин бид үсээ ороохдоо зарим нэг алдааг гаргадаг бөгөөд энэ нь үсийг гэмтээж байдаг билээ. Та үсний хайч, индүүгээ эхлээд 5 минут халаах хэрэгтэй. Мөн үс тань бүрэн гүйцэт хатсан байх ёстойг анхаараарай. Ингээд үсээ ороож эхлэх төдийгүй үсний индүүгээ 320 хэмийн халуунаас хэтрүүлж болохгүй. Мөн та тогтмол үсээ ороодог нэгэн бол үсэндээ хангалттай сайн тэжээл өгч, маск түрхэж байх хэрэгтэйг мартуузай.

Үсээ ороох

4 Амттан бэлтгэх

Гадуур худалдаалах амттанг идэж, мөнгөө үрэхийн оронд та гэртээ хамгийн тансаг, шим тэжээлтэй амттанг хийж болно. Танд ердөө л банана, самар, овьёос, үзэм зэрэг байхад хангалттай бөгөөд үүнийгээ давс, шанцай, ванил зэргээр амтлах юм. Хүмүүсийн хувьд ихэвчлэн гэртээ хийж, идэх боломжтой бүтээгдэхүүнийг гаднаас худалдаж авч, мөнгөө үрдэг байна.

Амттан бэлтгэх

3 Өөрт хэрэгтэй зүйлсийг цээжлэх бус бичиж, тэмдэглэх

Хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаануудын нэг бол өөрт хэрэгтэй гэж бодсон зүйлээ бичиж, тэмдэглэлгүй цээжлэх явдал бөгөөд энэ төрлийн хүмүүсийн ихэнх нь цээжлэсэн гэж бодох ч гэлээ, үнэн хэрэгтээ цээжлэсэн гэх зүйлээ ой санамжин дотроосоо ухаж, гаргаж ирэх гэж нэлээдгүй цаг зарцуулдаг нь нууц биш юм. Тэгэхээр чухал, хэрэгтэй гэж бодсон зүйлээ зайлшгүй бичиж, тэмдэглэж байх нь цаг хугацаа хэмнэх, мартаж, балмагдахгүй байх ач тустай ажээ.

Өөрт хэрэгтэй зүйлсийг цээжлэх бус бичиж, тэмдэглэх

2 Сонсох

Бусдыг болон ямар нэгэн зүйлийг сонсох нь тухайн хүнээс тэсвэр тэвчээр, хүлцэнгүй байдал зэргийг шаарддаг. Харин тус чадваруудыг өөртөө суулгаж, бусдыг тэвчээртэй сонсож чадах хүн ховор байдаг билээ. Бид зүгээр л сонсож байгаа дүр эсгэж, чимээгүй суух бөгөөд энэ нь толгойд ямар ч зүйл үлдээдэггүй аж. Та үнэхээр тухайн хүний яриаг чих тавин сонсохыг хүсвэл бүх анхаарлаа төвлөрүүлж, ярьсан зүйл болгоныг нь төсөөлөн, дүрсэлж бодох хэрэгтэй. Ингэснээр хүмүүсийн ярьсан бүхнийг сайтар ойлгож, хэзээ ч мартахааргүй тархиндаа сийлж орхино. Энэ нь том соёл юм.

Сонсох

1 Хуримтлуулах

Өдгөө амьдралын хамгийн хүчирхэг зүйл бол яалтчгүй мөнгө болж хувирчээ. Бид мөнгө хуримтлуулж байна гээд хайрцаг, саванд хийж хадгалах талтай байдаг. Гэхдээ саванд мөнгө хадгаллаа гээд өсч үржихгүй нь тодорхой. Үүний оронд та мөнгөө эргэлтэнд оруулж, бусад зүйлсэд хөрөнгө оруулж болох юм. Магадгүй таны оруулсан хөрөнгө алдагдаж, та хохирол амсаж мэднэ. Гэсэн хэдий ч ямар нэгэн эрсдэлгүйгээр амжилтанд хүрч, атга дүүрэн мөнгөтэй болно гэдэг бүтэшгүй зүйл аж.

Хуримтлуулах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()