Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Шүүхийн шийдвэр гарахаас өмнө 100 орчим иргэд шүүхийн гадаа ирж цагдаа нар руу чулуу шидсэн байна. Тэд Уилсонд ямар нэгэн ял оноохгүй болохыг мэдэж байсан бөгөөд ийнхүү бослого гаргасан аж. Харин цагдаа нар бослого гаргагчдыг зогсоохын тулд нулимс гаргадаг хийг ашиглаж байжээ. Ингээд хэсэг хугацааны дараа шүүхийн шийдвэр тэдний тамгалсны дагуу гарч, хот даяар үймээн дэгдсэн байна.
Орон нутгийн хэвлэл мэдээллийнхэний ярьж бичиж байгаагаар босогчид машин
шатааж, дэлгүүрийн лангууг эвдлэж байсан бол хотын зарим нэг дүүрэгт
буун чимээ хүртэл сонсогдсон аж. Одоогийн байдлаар 80 орчим босогчийг
саатуулаад байгаа гэнэ.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама бослого гаргачдыг шүүхийн
шийдвэрийг ойлгож, зөвөөр хүлээж аваарай хэмээн хүссэн бол цагдаа нарыг
бослого гаргагчдад хүлцэнгүй хандаач хэмээн хүссэн байна.