Мөрөөдлийн бүсгүйгээ өөрийн гараар бодит болгосон нь

2013-08-30, 21:41
31,061
Пластик хагалгаа хийдэг мэс засалч эр өөрийн мэргэжлийн ур чадвараа ашиглан эмчлүүлэгч эмэгтэйг мөрөөдлийнхөө бүсгүй болгон өөрчилж, дараа нь анхны болзоон дээрээ түүнд гэрлэх санал тавьсан байна.
Мөрөөдлийн бүсгүйгээ өөрийн гараар бодит болгосон нь
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Эмч Дэвид Мэтлок сүйт бүсгүй Вероника-тайгаа 2007 онд анх уулзсан ажээ. Тэр үед эмэгтэй одоо 9 настай Изабелла охиноо төрүүлсэний дараа, үтрээний нөхөн сэргээх ажилбар хийлгэхийг хүсч, Дэвидийн эмнэлэг дээр ирсэн байна.

Вероника анх ирэхдээ ийм бие хаатай байжээ.



“Намайг эмнэлэгт авчирсан тэрхүү асуудлаас болж би түүний нүд рүү харж чадахгүй байсан. Би тэгэхэд маш ичимхий байсан, гэвч тэр үүнийг анхны харцны дурлал байсан гэж хэлдэг”- хэмээн бүсгүй ярьсан байна.

Эмчилгээний дараа мэс засалч бүсгүйг болзоонд урьж, түүнд шууд л гэрлэх санал тавьсан байна. Мэтлок эмч одоо болтол эхнэрийгээ бие галбираа улам гоё болгоход нь тусалсан хэвээр ажээ.



49 настай нөхөртэйгээ уулзахаасаа өмнө Вероника сувилагч хийдэг байсан бөгөөд хөх томруулах хагалгааг 3 удаа хийлгэсэн байв.

Нөхөртэйгээ учирсанаас хойш тэрээр өгзөгөө татуулж, үтрээгээ бариу болгон, нүүрээ татуулан, эрүү, гар хөлийн илүүдэл өөхийг авахуулан, бас ботокс тариулжээ.



“Би сэтгүүлийн хуудсан дээрх модель юм шиг бодогддог” -гэж Вероника баяртайгаар ярьж байна.



Мөн бие бялдараа төгс болгохыг хичээдэг Мэтлок эмч өөрөө бас пластик мэс засалчийн ширээн дээр хэд хэдэн удаа хэвтээд авсан байна.

Гэр бүлийн хоёр өө сэвгүй бие бялдараа үзүүлдэг бодибилдингийн тэмцээнүүдэд оролцдог байна. “Фитнес болон гоо сайханд ухаангүй дуртай нөхрийнх нь энэ байдал түүнд улам илүү сайхан харагдах хүслийг бий болгодог” -гэж эхнэр Вероника нь үнэнээ хэлжээ.



2012 оны 10 сард Вероника тэмцээнд задгай усны хувцастай үзүүлбэр үзүүлж, анхныхаа тэмцээнд оролцсон байна. Нөхөр Дэвид нь 35-аас дээш насны ангилалд орж, 3-р байр эзэлжээ.



Тэмцээнд бэлтгэж байх үедээ Дэвид, Вероника хоёр өдөрт 6 удаа хоололдог бөгөөд хоололт бүр нь сайтар төлөвлөгдсөн, өөхгүй тахианы мах, загас, будаа ногооноос бүрддэг байна. Нөхөр нь булчингаа хөгжүүлэхийн тулд өдөрт 200 граммаас багагүй уураг иддэг ажээ.



Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()