Гэрийн нөхцөлд хөмсөг ургуулах болон арчлах аргууд

Хөмсөг нь эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг тодотгож, царай төрхийг зөв харагдуулахад тусладаг. Тиймдээ ч охид бүсгүйчүүд маань хөмсгөө ургуулж, аль болох сайхан харагдах гэж хичээдэг. Гэхдээ өтгөн хөмсөгтэй байлаа гээд, үүнийгээ зөв хэлбэрт оруулан засч чадахгүй бол ямар хэрэг байх билээ. Бид өнөөдөр та бүхэндээ хөмсгийг гэрийн нөхцөлд хурдан ургуулах болон арчлах аргуудыг танилцуулах гэж байна. 

Гэрийн нөхцөлд хөмсөг ургуулах болон арчлах аргууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Төгс хөмсөгтэй харагдах арга

Хамгийн чухал зүйл бол та өөрийн төрхөндөө тохирсон хөмсөгний хэлбэрийг тодорхойлж, засуулах юм. Үүний дараа тухайн хэлбэрийн дагуу хөмсгөө будаж байхад хангалттай.

  • Та махлаг дугуй хэлбэрийн нүүртэй бол хэт хурц өнцөгтэй хөмсөг зурахаас татгалзаарай. Харин бага зэрэг өргөн эхлэл, нарийн төгсгөлтэйгээр хөмсгөө будаж болох юм.
  • Дөрвөлжин нүүртэй хүмүүсийн тухайд дугуйрсан өргөлттэй, нарийн, урт хөмсөг сайхан харагдана.
  • Харин гурвалжин хэлбэрийн нүүрэнд дээш өргөгдсөн, өнцөгтэй хөмсгийг зурж болно.
  • Зуйван хэлбэрийн нүүртэй бол урт, дээш өргөгдсөн өнцөгтэй хөмсгийг зураарай.

Нэг харандаа сонгон авч, хамарны хажуунаас дээш өргөж, хөмсөгний хажууд байрлуулан эхлэх цэгийг тэмдэглэнэ. Харин дараа нь харандаагаа 30 градусын өнцөг үүсгэж, өргөлтийг тэмдэглээд, 45 градусын өнцөг гаргаж төгсгөлийг тэмдэглэж, зураарай. Нүдний төгсгөл, хөмсөгний төгсгөлтэй параллель байх хэрэгтэй. 

Таны хөмсөгний будаг үсний өнгөтэй тань аль болох адил өнгөтэй байх ёстойг анхаараарай. 

Төгс хөмсөгтэй харагдах арга

2 Хөмсөг ургуулах аргууд

1. Касторын тос

Хөмсөг ургуулах хамгийн шилдэг арга касторын тосыг ашиглах юм. Энэ нь таны хөмсөг болон сормуусыг богино хугацаанд ургуулж, өтгөрүүлэх шидтэй. Тус тосонд агуулагдах "Омега 9" нь үсийг богино хугацаанд ургуулж, хөмсөг, сормуусыг ч мөн уртасгах ач тустай байдаг аж. Касторын тосыг Монголчууд "тосон туулга" гэх нэрээр нь илүүтэй сайн мэддэг билээ. Та ямар нэгэн химийн хорт бодис ашиглалгүйгээр үс, хөмсөг болон сормуусаа уртасгахыг хүсч байвал касторын тосыг сонгож хэрэглээрэй. 

Та орой орондоо орохын өмнө хөмсгөндөө түрхэж, 1 цагийн дараа цэвэрхэн салфеткиар арчиж арилгана. 

Хөмсөг ургуулах аргууд

2. Бүйлсний тос

Энэ нь таны хөмсгийг ургуулахын зэрэгцээ гялалзсан, тод өнгөтэй болгоно.

3. Даливсын тос

Тус тосонд таны үс болон хөмсгөнд хэрэгтэй бүх зүйлс агуулагдсан байгаа. Тиймээс эргэлзэх зүйлгүй энэхүү тосыг хөмсгөндөө түрхэж ургуулаарай.

4. Жожоба тос

Жожоба тос нь хөмсөг болон үсний ургалтыг дэмжиж, чийгшүүлнэ.

5. Авокадо тос

Гоо сайханчдын хэлж байгаагаар хөмсөгний ургалтанд хамгийн ихээр онцгой нөлөө үзүүлэх тос бол авокадо тос аж. Энэ нь үс болон хөмсгийн бат бөх болгож, шинээр төлжиж, ургахад тусладаг.

6. Луувангийн шүүс

Та луувангийн шүүсээр маск бэлтгэж, хөмсгөө ургуулж болно. Цэвэр луувангийн шүүсийг шахаж, үүндээ хоёр дусал ретинол буюу А витамин хийж хутгана. Үүнийгээ хөмсгөндөө түрхэж, 25 минутын дараа угааж арилгаарай. Та үлдсэн луувангийн шүүсийг ууж эсвэл нүүрэндээ лосьон болгон ашиглах боломжтой.

7. Үсний ангижруулагч

Та үсний ангижруулагчийг хөмсгөндөө түрхэж, 2-3 минутын дараа угааж арилгаарай. Энэ нь таны хөмсөгний ургалтанд чухал нөлөөтэй.

3 Хөмсөг арчилгаа

Та хөмсгөө төгс харагдуулахын тулд доорх дүрэм журмыг мөрдөх шаардлагатай.

  • Хэрвээ танд хөмсөг зулгааж, хэлбэрт оруулах туршлага байхгүй бол мэргэжлий гоо сайханчид хандаарай.
  • Хөмсгөө зулгаасны дараа чийгшүүлэгч тос заавал түрхэж байх
  • Долоо хоногт нэг удаа хөмсгөндөө жин тавих. Ингэхдээ оливын тос, касторын тосыг нийлүүлж, бага зэрэг халаан үүнийгээ хөвөнд шингээж, хөмсгөн дээр тавьж, 10 минут байлгана.
  • Орой бүр унтахаасаа өмнө 3-5 минутын касторын тосоор хөмсгөндөө иллэг хийж, сойзоор зөөлхөн үрж самнана.
  • Хямд үнэтэй, хугацаа нь дууссан хөмсөгний будаг хэрэглэж болохгүй.
  • Нүүрээ угааж цэвэрлэхдээ хөмсгөө ч мөн үрэж, сайтар угаана. Эс бөгөөс хөмсөг орчмын арьсны нүхнүүд бөглөрч, ургалтанд саад болж мэднэ.

Хөмсөг арчилгаа

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()