“eBay” худалдааны луйвар

2013-01-12, 21:58
32,039
Онлайн худалдааны алдартай дэлгүүр болох “eBay”-ийн худалдааны үеэр багагүй луйвар гардаг гэнэ. Тиймээс хуурамч бараа бүтээгдэхүүн худалдаж авахгүй байх талаар зөвлөгөөг энэхүү луйвард өртсөн сэтгүүлч өгсөн байна. Ялангуяа энэхүү худалдан авалтыг өмнө нь хийж байгаагүй хүмүүс анхаарлаа хандуулаарай.
“eBay” худалдааны луйвар
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа








Худалдан авах.
Ингээд та эхнэртээ бэлэг авахаар шийдлээ. Тиймээс энэхүү бэлгэндээ Samsung Galaxy S i9000-г сонгохоор болсон байна. Samsung Galaxy S i9000-г цоо шинэ бүх дагалдах хэрэгслүүдийнх нь хамтаар $215-оор буюу тал үнээр нь худалдаж авах боломжийг “eBay” дэлгүүрийн “Cellphoneforever” салбар олгожээ.



Алдаа 1. Ингээд захиалгаа хийж бэлэг ирэхийг тэсэн ядан хүлээнэ. Маргааш нь HongKong Post гэсэн трекингийг хүлээн авлаа. Мөн л хурдан шуурхай үйл ажиллагаатай байгаад нь талархана. Долоо хоногийн дараа бараа ирээгүй л байлаа. Ингээд гомдол гаргаж захиа бичихэд хоёр хоногийн дараа Swiss Post хэмээх шинэ трекинг ирэв. Хүлээлт үргэлжилсээр...



Бүтээгдэхүүнээ хүлээж аваад алмайрав.
Зургийг харцгаая. Дэлгэц дүүрэн толботой, цэнэглэгч, чихэвч, гэх мэт зүйлүүд нь өмнө хэрэглэгдэж байсан тоосонд дарагдчихсан байх болно. Ингээд мэдээж та гомдол гаргаж захидал илгээнэ. Тэгэхэд дэлгүүрийн ажилтан таниас уучлалт хүсэж шинэ утас авах, эсвэл мөнгөө эргүүлэн авахыг санал болгох аж. Ингэхдээ та хуучин утсыг нь буцааж илгээх ёстой гэдгийг санаарай.



Алдаа 2. Та илгээмжийг буцааж төлбөртэй явуулахыг хүсэхгүй. Тиймээс ихэд санаа зовсон худалдагч таныг бүртгэгдээгүй энгийн илгээмжээр бараагаа явуулахыг санал болгох болно. Энэ нь ямар ч трекинг үгүй байх юм байна.



Алдаа 3. Ингээд та ямар ч муу зүйлийг бодолгүйгээр илгээмжийг буцаж илгээх болно.

Алдаа 4. Та бэлэгний асуудлаа шийдэж чадаагүй гэдгээ ойлгож байгаа ч хэмнэсэн мөнгөө аль хэдийн үрчихсэн биз.



Ингээд бодит үнэн 45 хоногийн дараа илэрнэ. Таны төлөө ихэд санаа зовж байсан худалдагч таньтай холбоо тогтоохоо болих аж.

Учир нь 45 хоног нь таны гомдол илгээх хугацаа бөгөөд энэ хугацаа өнгөрсөн тохиолдолд таныг огт тоохгүй.



Ингээд л таны утас, мөнгө худалдагчийн халаасанд орж харин та бэлэг ч үгүй, мөнгө ч үгүй үлдэх нь. Энэхүү худалдаа нь Cellphoneforever хэмээх төрөлд багтах аж.



Бодит байдлаас харахад луйварчид нэлээд дээрээс эхлэн ажилласан бөгөөд энэ нь амжилттай болж байгаа бололтой. Хэдийгээр үйлчлүүлэгчдийн үлдээж байгаа саналуудын ихэнхи сайн талтай боловч сайны хамтаар саар зүйл байх нь мэдээж. Сэтгүүлч энэхүү мэдээллийг бичих болсон шалтгаан нь түүний хэд хэдэн найзууд шинэ жилийн өмнө энэхүү луйварчингуудад хууртсан гэнэ. Хэрвээ та аль хэдийн Cellphoneforever-т захиалга хийчихсэн бол 45 хоногоо дуусахаас өмнө байнга шахаж, шаардаж байж захиалгаа авахыг хичээгээрэй.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()