Сталин яагаад ЗХУ-ын зарим үндэстнийг дайны фронт руу илгээхээс татгалзсан бэ?

2020-10-15, 13:07
46,369

Дэлхийн 2-р дайнд байгуулсан ялалт нь Зөвлөлтийн бүх ард түмний гавьяа байсан боловч Сталины тушаалын дагуу ЗХУ-ын бүрэлдэхүүн дэх зарим үндэстнүүдийн төлөөлөл болсон эрчүүд фронтод дуудагдаагүй. Тэрээр юунаас айдаг байсан бол? Жижиг үндэстнүүдийн хамтын ажиллагааны сул тал уу эсвэл ялгаварлан гадуурхал уу? Бүх зүйл "бүгд тэгш" гэсэн зарчмаар ажилладаг байсан улсад яагаад зарим үндэстэнд өөрөөр хандаж байсан бэ?

Сталин яагаад ЗХУ-ын зарим үндэстнийг дайны фронт руу илгээхээс татгалзсан бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бүхий л үндэстэн, ястан улс орноо адилхан хамгаалж, фашизмыг ялах нөхцөлийг тэгш бүрдүүлэх хэрэгтэй гэсэн үзэл өргөн тархсан байсан юм. Гэхдээ ЗСБНХУ-ын үндэсний бодлогод ард иргэдийг түүхэн ялгаа, соёлын үнэт зүйлс, заримдаа тухайн цаг үеийнх нь нөхцөл байдал дээр үндэслэн дайнд бэлэн,  бэлэн бус хүмүүс гэж хуваасан байжээ. 

Юуны өмнө зарим улсуудтай ямар нэгэн байдлаар холбоотой иргэд буюу герман, япон, болгар, румын, унгар гаралтай эрэгтэйчүүдийг цэрэг татлагад оруулахыг хориглосон байна. Гэсэн хэдий ч тэдний дундаас арын албанд, барилгын ажилд оролцож байсан хэсгүүд байгуулагджээ. Тэдгээр ажилчдад мэдээж улс төрийн өндөр шаардлага тавих буюу заавал намын болон Комсомолын гишүүн болсон байх ёстой байжээ.

Сонирхолтой нь словак, хорват, италичууд энэ жагсаалтад ороогүй. Хорват, Словакуудын эх орон нацистуудад эзлэгдсэн учир Зөвлөлтийн төлөө тулалдах нь эргэлзээгүй гэж үзэж байжээ. Дайны хоёр дахь жилд Чехословакийн цэргийн анги бүрдэж, яваандаа корпус болон хувирсан байна. 

Харин улсдаа иргэний дайнд оролцон, үндсэрхэг үзэлтнүүдэд ялагдаж ЗХУ руу дүрвэн ирсэн коммунист Итали, Испаничуудыг мөн дайны тэргүүн эгнээнд дуудсан байна. 

Зарим үндэстэн яагаад дайнд дуудагдаагүй вэ?

Дайны ид үеэр Сталины тушаал гарч, зарим үндэстний дундаас цэрэг татах явдлыг хойшлуулав. 1943 оны 10-р сард Төв Ази, Транскавказ, Казахстан, Хойд Кавказын үндэстнүүдийг төлөөлж буй эрчүүдийн цэрэг татлагын явцыг нэг жилээр түр зогсоожээ. Тушаалд дурдагдсаны дагуу 1944 оны 11-р сараас тэдгээр үндэстнүүдэд цэрэг татлага дахин эхлэх ёстой ч шинэ цэргүүд фронт руу биш бэлтгэл ангиуд руу илгээгдэхээр болжээ.

Ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь хоёр хүчин зүйлтэй холбоотой:

• Улс төрийн хувьд итгэл хүлээлгэх боломжгүй;
• Хугацаат цэргийн алба хаагчдын байлдааны чадвар муу байсан.

Цэрэг татлагад хязгаарлалт тавьсан ч гэсэн сайн дураараа фронт руу явах боломжтой байв

Түүнчлэн Алс Умард, Алс Дорнод, Сибирийн эрчүүдийг 1939 он хүртэл буюу бүх нийтийн цэргийн албаны тухай хууль батлагдах хүртэл цэрэгт татаагүй юм. 

Харин дайны эхний өдрүүдэд эдгээр үндэстнүүд бусадтай адил дуудагдсан болохыг олон эх сурвалж нотолж байна. Гэвч дайны эхний долоо хоногоос эхлэн Улсын батлан хамгаалах хорооны шийдвэрээр тэдгээр бүс нутгийн оршин суугчдыг (уугуул иргэдийг) дайны дуудлагаас чөлөөлсөн байна. Оронд нь Сибирьт цаа бугын батальонууд байгуулагдав.

Сайн дурынхны хөдөлгөөнийг улсаас идэвхтэй дэмжиж байсан боловч фронтод хүрэхийн тулд тэд оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэл, цэрэг татлагын газарт тусгай комиссоор дамжин орох шаардлагатай байв. Урьдчилсан шаардлагад орос хэлний мэдлэг, наад зах нь анхан шатны боловсрол, эрүүл мэнд сайн байх зэрэг багтаж байв. Сонирхуулахад Сибирийн уугуул анчид байгальд олж авсан туршлагынхаа ачаар мэргэн буучид болж байжээ. 

Сталины албадан гаргах ажиллагаа

Сталины өшөө авалт, хэлмэгдүүлэлтийн бас нэгэн хэлбэр нь тодорхой үндэстний бүлгийг бөөнөөр нь албадан хөөх явдал байсан гэж үздэг. Тэднийг хэлмэгдэгсдийн гурав дахь ангилал гэж хожим нэрлэжээ.

Дайны жилүүдэд голдуу Герман, Солонгос, Грекчүүдийг дайсны болзошгүй хамтрагч гэж үзэн улсаас хөөж байв. Түүнчлэн нацистуудад эзлэгдсэн газар нутагт амьдарч байсан Крымын татарууд, Кавказын ард түмэн зэргийг дайсанд туслалцаа үзүүлсэн гэж буруутгажээ. Иймэрхүү байдлаар төрөлх нутгаасаа гарахаас өөр аргагүй байдалд хүрсэн хүмүүсийн нийт тоо 2.5 сая байв.

Кавказчууд Улаан армийн дуудлагад хэрхэн хандаж байгаагаа шулуухан илэрхийлжээ. Хамгийн анхны цэрэг татлага болоход цэргийн насны эрчүүдийн аравны нэг нь комисс дээр ирээгүй байна. Тэр ч байтугай зарим нь ууланд бүгсэн дээрэмчидтэй нийлжээ. 

Кавказын нутагт энэ байдлаар зугтаж, хожим Германы талд туслалцаа үзүүлсэн явдал олон гарсан байна. НКВД-д саатуулагдсан хурандаа Губа Осман мэдүүлэг өгөхдөө Чечень эсвэл Ингуш иргэдийн дундаас хамсаатнуудаа амархан олсон гэж хэлжээ. Тэдний "урвалт"-ын шалтгаан ойлгомжтой, амьдралын чанар өндөр Германы эрхшээлд байх нь Оросуудын эрхшээлд байхтай харьцуулшгүй зүйл юм.

Зөвлөлтийн удирдлага ийм явдлыг мэдээж нүдээ аниад өнгөрөөсөнгүй. Тиймээс Сталины өшөө авалтын гол хэлбэр албадан зайлуулалт болжээ.

Насанд хүрсэн хүн бүр 500 кг хүртэл зүйлийг авч явах боломжтой байв

Бүртгэл хийсний дараа 500 мянга орчим хүнийг Кавказын нутгаас 10 хоногийн дотор хөөж гаргахаар болжээ. Уулынхан шазруун зан, тууштай байдал гаргаж, дэг журмыг хүндэтгэж, хөдлөх цэг дээр даруй цуглацгаасан байна.

Нүүлгэн шилжүүлэх үеэр эсэргүүцсэн явдал ердөө 6 удаа гарч, замын дунд 1500-гаад хүн нас баржээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()