Цусаар уйлдаг охин

2013-06-29, 20:21
15,073
Энэ дэлхий дээр сонин содон зүйл их тохиолдох юм. Нэг хэсэг интернэтээр алмазаар уйлдаг охин хэмээн шуугиж байсан бол энэ удаад 20 настай Чилигийн нэгэн охин эмч нарыг гайхшруулаад байгаа гэнэ. Тэрээр цусаар уйлж байгаа бөгөөд энэ өвчтөнд ямар эмчилгээ хийх, хэрхэн туслах талаараа эмч нар ямар ч ойлголтгүй гар хумхин суух болоод байгаа аж.
Цусаар уйлдаг охин
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэ сарын эхээр 20 настай Яритза Олива (Yaritza Oliva) -ын нүднээс улаан өнгийн шингэн бодис ялгарч эхэлжээ. Харин хэсэг хугацааны дараа тэрээр өөрийгөө цусаар уйлж байгаагаа мэдсэн байна.



Сандарсан бүсгүй шууд л эмнэлэгт хандаж үл мэдэгдэх энэ өвчнийхөө оношыг тогтоохыг хүссэн аж. Тэрээр нүдэндээ өмнө нь гэмтэл авч байгаагүй гэнэ.



Харин эмч нар түүнийг нүдийг үзэж, шинжилгээ хийсэн боловч ямар нэгэн халдвар, өвчин олж илрүүлээгүй бөгөөд Яритза-тай юу тохиолдоод байгааг огтхон ч ойлгохгүй байв. Охиныг эмнэлгээс гаргаж, нүднийх нь өвчнийг намдаах дусаалганаас өөр зүйл эмч нар өгч чадсангүй.

Энэ эмчилгээ охины эцэг эхийн сэтгэлд нийцэхгүй байсан учир тэд илүү өндөр түвшний мэргэжилтэнгүүдэд охиноо үзүүлэхээр болжээ. Ингээд тэд хандивын данс нээж, охиндоо хандив цуглуулах болсон байна.



Британийн сэтгүүлийн мэдээлж байгаагаар Яритза "гемолакрия" гэх өвчнөөр өвчилж байх магадлалтай бөгөөд энэ үед цус нь нулимстай нь хамт ялгардаг аж.

Харин эмч нар үүнийг ямар нэг хүнд өвчний эх үүсвэр байх магадлалтай хэмээн таамаглаж байгаа гэнэ.







Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()