Байгалийн хуулийг зөрчсөн гэмээр "этгээд" хүмүүс

Хүн бүхэн өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Зарим хүмүүсийн өвөрмөц шинж чанар нь дотроо нуугдаж байдаг бол зарим нь гадна талдаа байдаг. Сонин байгаа биз? Ингээд та бүхэнд дэлхий дээрх байгалийн хуулийг зөрчсөн гэмээр, ер бусын хүмүүсийг танилцуулж байна. 

Байгалийн хуулийг зөрчсөн гэмээр "этгээд" хүмүүс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ираны Халк

Ираны иргэн Сажад Гариби (Sajad Gharibi) 13 наснаасаа эхлэн булчингаа хөгжүүлсний эцэст Халктай ижил хэмжээтэй болжээ.

Ираны Халк

2 Аварга гартай эр

АНУ-ын иргэн Жэфф Дэйб (Jeff Dabe)-ын гар нь 48 см урт юм. Тэрбээр чөлөөт цагаарай бусдыг гар барилдаан хийхийг урих дуртай ажээ.

Аварга гартай эр

3 Хамгийн урт сормуустай эмэгтэй

Хятадын иргэн Жианшиагийн сормуус нь 12 см урттай бөгөөд тэрбээр 2016 онд дэлхийн хамгийн урт сормуустай хүнээр шалгарсан байна. Түүний энэ амжилтыг эвдсэн хүн одоогоор гараагүй юм.

Хамгийн урт сормуустай эмэгтэй

4 Аварга хамартай эр

Пакистан улсын иргэн Мехмет Озюрек (Mehmet Ozyurek) 2007 онд дэлхийн хамгийн том хамартай хүн гэж Гиннесийн номонд тэмдэглүүлжээ. Тэрээр өмнөх хамгийн том хамарны хэмжээг эвдэж 12.19 см гэж тэмдэглүүлжээ.

Аварга хамартай эр

5 Алхан толгойт

АНУ-ын иргэн Жон Фераро (John Ferraro) толгойгоороо хана цөмлөж, төмөр нугалж чаддаг учраас түүнийг "Алхан толгойт" гэж нэрлэх болжээ.

Алхан толгойт

6 Хамгийн том хөлтэй эр

Венесуэлийн иргэн Жэйсон Орландо (Jeison Orlando) итгэмээргүй өндөр хэдий ч нийт 40.5 см урттай хөлөөрөө дэлхийн амжилт тогтоосон байна.

Хамгийн том хөлтэй эр

7 Дэлхийн хамгийн жижигхэн эмэгтэй

Энэтхэгийн 18 настай оюутан бүсгүй Жиоти Амге нь Дэлхий дээр амьд байгаа хүмүүсээс хамгийн жижигхэн эмэгтэйгээр шалгарч, Гиннесийн номонд багтжээ. Түүний биеийн өндөр нь 62.8 см юм байна.

Дэлхийн хамгийн жижигхэн эмэгтэй

8 Дэлхийн хамгийн өндөр хүн

Өнөө үеийн хамгийн өндөр хүн бол Туркийн иргэн Султан Косен (Sultan Kösen) юм. Тэрбээр 247 см хүрч дээд амжилт тогтоож байжээ.  Дэлхийн хамгийн том гар, хөлтэй хүний дээд амжилтыг бас тогтоогоод байгаа Султан Косен яагаад ингэж өссөний учир нь одоо хүртэл тодорхойгүй ажээ.

Дэлхийн хамгийн өндөр хүн

9 Хамгийн уян хатан хүн

Дэлхийн хамгийн уян атан хүн болох Максвел Дэй (Maxwell Day) биеийн дээд хэсгээ бүтэн эргүүлж чаддаг юм.

Хамгийн уян хатан хүн

10 Дэлхийн хамгийн урт хумс

АНУ-ын иргэн үсчин мэргэжилтэй Ли Редмонд (Lee Redmond) гэх энэ эмэгтэй 1979 оноос хойш хумсаа ургуулж эхэлсэн байна. Түүний хумсны хамгийн урт нь 8.65 метр (28 фут 4.5) хүрч дэлхийн хамгийн урт хумсаар шалгарч байж.

Дэлхийн хамгийн урт хумс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()