Дэлхийн хамгийн аюултай 10 амьтан

Манай гаригийн шим ертєнцийн есєн зvйлийн амьд бодгалиудын дотроос хvн бидний эрvvл мэнд, амьд явах эсэхт хамгийн их нєлєєтэй, хамгийн аюултай 10 амьтны талаар мэдээлэл танд илvvдэхгvй гэдэгт итгэлтэй байна. Зарим хvмvvс говийн баавгай, мазаалайг хєєрхєн л гээд байдаг, зааны тугалыг эгдvvтэй л гээд байдаг, гэтэл амь насанд нь vнэхээр аюултай 10 амьтны нэг эсэхийг мэдэлгvй л явж байдаг шvv дээ. Тvvнчлэн хєнєєлтэйгєє тулвал бvх амьтан битгий хэл амьгvй биет хvртэл аюултай, арга эвийг нь олвол бvх зvйл ивээлтэй гэдгийг бас дурьдах нь зvйтэй байх.

Дэлхийн хамгийн аюултай 10 амьтан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


10. Баавгай
 
Ихэнхи хvvхэлдйн кино, vлгэр домог дээр баавгайг хамгийн сайн нєхєр мэт дvрслэх нь бий. Харин жинхэнэ зэрлэг байгаль дээр бол байдал эрс тэрс ялгаатай байдаг ажээ. Хамгийн сайн дасгаж тэжээсэн баавгай хvртэл эзнийгээ унтаж байхад нь нvvрнийх нь ялааг vргээх гэж байгаад толгойг нь бяц алгаддаг учраас л тvvнийг хамгийн аюултай 10-дахь амьтанд оруулсан биз ээ.




9. Акул
 
Бид хvvхэд наснаасаа л аварга махчин загас гээч амьтнаас айж єссєн билээ. Арга ч vгvй биз дээ далайн мангасын хурц шvднvvд, аманд нь наалдсан цустай єчнєєн олон кино бидний ой санамжинд хадгалагдсан шvv дээ. Мэдээж аварга загаснууд бол зарим кинон дээр гардаг шиг дээд зэргийн хорон санаатай аймшгийн алуурчид арай биш ч гэсэн нэг биш нэлээн хэдэн хvний утсан улаан аминд торох юмгvй хvрч чадах араатан гэдэг нь мэдээж юм.




8. Далайн залхаг
 
Далайн залхагнууд бол харахад нvд алдмаар vзэсгэлэнтэй хэдий ч дээд зэргийн аюултай, аймшигтай бодгалиуд юм. Хамгийн том биетэйгээсээ авахуулаад чигчий хурууны хумсны толио ч хvрэхгvй жижигхэн хvртлээ бvгд аюултай учраас далайн залхаг нь энэ жагсаалтын 8-рт орж байна. Тэдэнд хvрсэн амьд биет бvхэн мэдээ алдаж, шим шvлтээ соруулан, бvрхvvлд нь хумигдан таалал тєгсєх тавилантай.




7. Усны vхэр
 
Ихэвчлэн Африк тивийн газар нутгаар аж тєрдєг догшин хэрцгий усны vхэр нь хуурай газар, ус хоёрт зэрэг аж тєрєх чадвартай аварга биет юм. Тvvний ам нь 4 feet (1,2 метр орчим) нээгддэг бєгєєд тємєр лантуу шиг хазалттай.




6. Заан.
 
Заан хэдий ухаалаг, нєхєрсєг гадаад тєрх, зан араншинтай амьтан тєдийгvй урт удаан, амар амгалан амьдралын бэлэгдэл ч гэсэн дургvй нь хvрсэн vедээ ямар ч урьдчилан тааварлах нєхцєлгvйгээр хvнрvv дайрдаг юм байна. Тэр ч битгий хэл 15 жил дэргэд нь байсан хамгийн дотны сургагчаа хvртэл юу ч болоогvй мэт хєнєєж орхих нь энvvхэнд гэнэ.




5. Матар
 
Африк болон Австралийн газар нутагт элбэг тохиолддог энэхvv амьтан нь Дэлхий дээрхи хамгийн аймшигтай махчдын нэг яах аргагvй мєн билээ. Тэрээр гайхмаар хурдан хєдєлж, алмайрмаар их хvч гаргадаг тєдийгvй амандаа зуусан л бол ахиулж хазна уу, гэхээс суллаж мэддэггvй амьтан юм.




4. Том муужгайнууд
 
Арслан, бар, ирвэс, шилvvс мэтийн муурны тєрлийн араатнууд нь энэ жагсаалтын 4-рт орж байна. Тэдний гvйцэгдэшгvй хурдтай хєл нь ямар ч хурдан “олзыг” хоромхон зуурт гvйцээд хутганаас хурц шvднvvд нь хэсэгхэн хугацаанд тасчин хаях болно. Тиймээс та тэдэнтэй таарвал эргэж хараад гvйх замыг хэзээ ч битгий сонгоорой. Харин тэр даруйдаа зогсоод, хичнээн аймшигтай санагдсан ч гэсэн нvдрvv нь харж, тэднээс илvv том болж харагдахын тулд хvрэмнийхээ энгэрийг дэлгэж, томруулах хэрэгтэй гэнэ.




3. Хилэнцэт хорхой
 
Дээр дурьдсан араатнуудаас биеийн хувьд хамаагvй жижиг хэдий ч, хилэнцэт хорхой нь энэ жагсаалтын 3-рт орж байна. Тэрээр єєрийнхєє оршин амьдардаг газраас хол байх тусмаа илvv хєнєєлтэй хор ялгаруулдаг гэж тэмдэглэгдсэн байдаг ажээ.




2. Хорт могойнууд
 
Могойнууд дундаас 450 орчим тєрєл нь хортой, тэдгээрээ 250 нь vхлийн хортой байдаг аж. Ихэвчлэн Африк, Ази болон Хойд Америкийн нутгуудаар хамгийн хортой могойнууд аж тєрдєг байна. Нэгэнт могойнд хазуулсан л бол хор нь таны бvхэл биеэр тєд удалгvй тархдаг аж.
 

Ингээд таны амьсгаа даран хvлээж байсан мєч буюу, Дэлхий дээрхи хамгийн хєнєєлтэй амьтан бол....



1. Шумуул
 
Таныг ямар нэгэн нууцлагдмал, бас том биетэй араатныг хvлээж байсан гэдэгт итгэлтэй байна. Гэтэл энэ хорвоо дээрхи хамгийн аюултай алуурчин бол халдвар тээгч халуун орны шумуул юм. Шумуулны хазалт загатнаж, хавдахаас цаашгvй гэж дутуу vнэлэх хэрэггvй. Учир нь энэ амьтны vзvvртэй нарийхан хошуу л маш олон тєрлийн vхлийн аюултай халдварт євчнvvдийн шалтгаан болдог учраас хvн тєрєлхтний хувьд хамгийн аюултай бодгаль нь шумуул болж байгаа юм. Хумхай, заанжих євчин, шар, гох хорхойтох зэрэг євчнvvд шумуулаар дамждаг байна.

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()